Сурвалжлага: "Мөнгөний уулнаасаа мөнгөтэй болоод ирье" гээд гардаг

Сурвалжлага: "Мөнгөний уулнаасаа мөнгөтэй болоод ирье" гээд гардаг

Замын зүүн талд харагдах уулын энгэрт чимээгүй хот сүндэрлэх нь цаанаа нэг гунигтай.

“Хүүе энд нэг хүн юм шатааж байна” гэж зураглаач хэлэхтэй зэрэгцэн замын баруун тал руу харвал хөө тортог болсон хэсэг газар нүүрэндээ хар өнгийн даавуун баг зүүж, дээрээс нь ижил өнгийн саравчтай малгай тавьчихсан, цэргийн ногоон  хувцас өмсөн эр юу ч юм бэ шатааж зогсов.

"ЗАРИМ ХҮМҮҮСТ ХОГ БАЙЖ БОЛОХ Ч АНГИЛААД ЯЛГАЧИХВАЛ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ"

Биднийг машинаас буух үед тэрбээр галын хайч шиг зүйлээр асаасан гал дотроосоо ямар нэгэн зүйлийг эргүүлж тойруулсаар мэнд мэдэлцэж толгой дохилоо. Тэрбээр 58 настай. Улаанбаатар хотод 2016 онд Баянхонгор аймгаас шилжин ирж суурьшжээ. Хэдэн малаа зуданд тавиад туучихсан учраас амьдрахын эрхээр эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатарт иржээ.

Тэд өнгөрсөн найман жилийн хугацаанд өөрсдийн гэсэн хаягтай хашаатай болж чадаагүй учраас өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын иргэн болж чадаагүй байна.

“50 насны босго алхсан бид хотод ирээд ажил хийж, амьдралаа аваад явах төсөөлөл тийм ч амархан бүтэхгүй л байна. Хотын харьяалал байхгүй гээд харуул хамгаалалтын ажил хийхэд хэцүү юм билээ. Танилаараа дамжуулж Налайхад хэдэн жил харуулын ажил хийсэн. Харин сүүлийн жилүүдэд хоёр охин оюутан болсон учраас тэднийгээ дагаад хот руу нүүж ирсэн. Энэ хавьд айлын хашаа түрээслээд амьдарч байгаа. Охидоо их, дээд сургуулийг нь төгсгөж ажлын захтай, хоолтой нь залгуулчихвал боллоо” гээд тамхиа татангаа хотын төвийн зүг ширтэнэ.

Замын хажууд хөдөө ч нүдний гэм болсон паленита-5 мотоциклийн ачаанаас уутны хагас хэртэй зүйл уясан нь түүний энэ өдрийн орлого бололтой. Сүүлийн 20 гаруй жилийн турш түүний хөл дүүжлэх унаа "паленита-5" байсан гэнэ. Тоос шороотой орчинд ажилладаг учраас ам болон нүүрээ битүү баглахаас өөр сонголтгүй  болсон тэрбээр "чөдөрийн морь"-ныхоо зүг зааж “Чанарыг нь ярих юм байхгүй шүү дээ” гээд магтах, онгирох зэрэгцэхэд нүд нь жаргалтай харагдана.  Түүний хувьд 17 цагт ажлаасаа бууна. "Ажлын цаг" дууссан ч зэс утас бүхий цахилгааны утас олсон учраас замын хажууд ийнхүү саатаж, шатааж зогсоо нь энэ байж. Хүн ажлыг голохоос ажил хүнийг голдоггүй гэдэг. Турж үхэлтэй биш дээ хөдлөөд байхад арга нь олдож байна. Би хуванцар сав түүдэггүй. Харин зэс, гууль, хөнгөн цагаан, төмөр гэх мэт үнэ хүрч болох бүхнийг хайлуулахыг нь хайлуулж, хаягдал цахилгаан хэрэгслээс гаргаж авахыг нь авдаг. Зэс килограмм нь 18 мянга, хөнгөн цагаан 3500 гэх мэт өөр өөр ханштай борлуулдаг хэмээн "ажил"-ынхаа тайлангаас бидэнд хуваалцсан юм.

Өдөрт юу олохоос хамаарч түүний орлого хэлбэлзэнэ. Өдөрт дунджаар 80 мянган төгрөгийн орлого олдог. Орлогоороо хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авахаас гадна охидынхоо сургалтын төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг учраас 5,10 гэлтгүй илүүчилж хураахыг хичээдэг гэнэ.

Харин эхнэрийнх нь хувьд мөн нас хүйсээр ялгаварлалд өртсөн тул нөхрийнхөө орлогыг амьдралдаа хүргэх зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх нь олонтаа. Нэгдүгээрт, хүүхэд цөөн, хоёрдугаарт тэтгэвэр тогтоолгох нас болоод ажилласан жил хүрээгүй учраас тэтгэвэрт гарах тухай ойлголт тэднээс хол. Тиймээс өвдөх ч эрхгүй өдөр бүр ажиллахаас өөр сонголт түүнд үлдээгүй байна.

“Хүн харахад ажиллах орчин тааламжтай биш ч энэ газрыг би хогийн цэг гэж нэрлэх дургүй. Харин ч өглөө бүр мөнгөний уулнаасаа мөнгөтэй болоод ирье гээд гардаг. Зарим хүмүүст хог байж болох ч ангилаад ялгачихвал мөнгө шүү дээ.

Та нар ам өөд өгсвөл зөндөө залуус бий. Газар дээр нь түүхий эд авах ченж ажилладаг учраас төв рүү үүрч гүйх шааардлага байхгүй. Тэнд нь тушаагаад мөнгөө бэлнээр нь юм уу, дансаар авчихдаг. Од нь гийсэн өдөр овоо орлого олох үе ч байна” гэв.

Биднийг ийнхүү ярилцах зуур өнөөх зүйл шатаж дуусав… “Ойролцоогоор бараг 500 орчим грамм зэс утас гарчихлаа. Энэ чинь бараг л 10 мянган төгрөг болно” гэсээр "мөнгөний уул"-ынхаа хормойд хоцров.

ХОГ ХАЯГДЛЫН 85 ХУВИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах өндөр барилгууд машины голын толинд алсарсаар…  21 дүгээр зуунд хоттойгоо хааяа залган орших хогийн цэгийг зорьж яваа нь энэ.  Ххотын төвөөс зүүн хойш зургаахан километрт, Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг  рүү төв замаас салаад ойролцоогоор 1.2 км орчим зам шороон замаар өгссөөр харуулын байрыг өнгөрч төв хүрэв. Энэхүү хогийн цэг нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй (II хороо) дүүргийн ахуйн хог хаягдал төвлөрүүлдэг. Өдөрт дунджаар 1200-1500 тн хог хаягдал төвлөрдөг гэх тооцоо судалгаа гарсан байна. Тус хогийн цэгийг 2011-2024 он хүртэл 13 жил 92 га талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн ба 2018 оны байдлаар 31.3 га талбайд хог хаягдал төвлөрүүлсэн бөгөөд үүнээс 14га талбайд хог хаягдал булшлах (Landfill) зориулалтаар ашигласан байна. Хот суурин газрын хөрсний бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг нь хог хаягдал юм. Улаанбаатар хотод хог хаягдал цуглуулж булшлах төвлөрсөн гурван хогийн цэг (Цагаан даваа, Морингийн даваа, Улаанчулуут) байна.

Улаанбаатар хотоос жилд 14.334.431 тн хог хаягдал гардаг ба үүнийг хог хаягдлын төрөл тус бүрээр нь авч үзвэл хоол хүнсний хаягдал 304028.3 тн, хаягдал төмөр болон өнгөт металл 134145.3 тн, цаас болон картон 104650.7 тн, хуванцар 69044.8 тн, малын гаралтай хог хаягдал 7248.2 тн байна. Харин аюултай хог хаягдал (аккумлятор, электрон бараа, дугуй, моторын тос г.м) 8647.9 тн/жил бөгөөд үүнийг устгах зориулалтын цэг байдаггүй нь хог хаягдлаас үүдэлтэй хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болзошгүй байна.

Хог хаягдлын бүтэцийг эзлэх хувь хэмжээгээр нь авч үзвэл барилгын хаягдал 28 хувь, органик 18 хувь, ангилах боломжгүй жижиг хаягдал 16 хувь,  шатах (гутал, хувцас г.м) 9 хувь, үнс 6 хувь, цаас хувь,  гялгар уут 3 хувь, хуванцар хувь,  шил хувь,  төмөр нэг хувь, бусад 5 хувь байдаг талаарх тооцоо судалгаа гаргажээ. Дээрх хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой хэдий боловч энэ асуудал улс төрчдийн амны уншлага болсоор улсынхаа нийслэлд хог хаягдлаа булшилахаас өөр шийдэл одоохондоо алга. Зарим улс оронд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд хог хаягдалгүй болсон учраас үүд хаалгаа барьсан талаарх мэдээллийг уншихад шилэн хүзүү татмаар…

ЧЕНЖ: ӨДӨРТ ДУНДЖААР 2-2.5 САЯ ТӨГРӨГӨӨР БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ АВДАГ

Ажлын цаг дуусах дөхсөн ч хог асгах машины цуваа тасарсангүй. Шинээр асгаж байгаа хогноос сүйхээтэй нь шилж сонгох боломж олдоно.  Бүүдгэр тэнгэрт хэрээнүүд эргэлдэж, буусан хогон дээр хүмүүс бужигнана. Асаасан галынхаа тортог дундаас арай хийж сүүмэлзэх хүмүүс амсхийх завгүй бөгтөлзөнө. Хогийн цэгт түүхий эд газар дээр нь худалдан авдаг гурван ченж байх бөгөөд тэд өөр өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчтэй аж. Түүний нэг бол анх энэ хогийн цэг үүссэн цагаас энд үйл ажиллагаа явуулж байгаа 50 орчим насны эр юм.

Түнтүү түнтүүгээр нь хураасан хувцас сав бүхий овоолго хэсгийн ойролцоо жип машин дотроо сууж хэн ирж өдрийн олзоо тушаахыг харуулдсаар сууна.

Тэрбээр хэлэхдээ, хогийн цэгт энгийн үедээ өдөрт 40-50 хүн ажилладаг бол баяр наадам дөхөхөөр 70-80 орчим хүн ажиллалаг гэв. Өглөө ирээд орой буух хүн байхад шөнөжин ажилладаг хүмүүс ч бий. Тэд өдөрт дунджаар 50-100 мянган төгрөгийн орлого олдог гэнэ. Насны хувьд ихэвчлэн 40-өөс дээш насныхан ажилладаг ч сүүлийн үед залуучуудын тоо нэмэгдэж байгаад сэтгэл зовниж байлаа.

Энд ажиллаж байгаа хүмүүс олсон орлогоо ихэвчлэн амьдралдаа зарцуулна. Ганц нэг архи уудаг хүн бий бий. Тэглээ гээд хогийн цэгт дандаа нийгмийн хог шаарууд ажилладаг мэтээр ойлгож болохгүй.

Харин ч бор зүрхээрээ, өөрийн хөдөлмөрөөрөө амьдрахын төлөө хичээж байгаа хүмүүс бий. Харамсалтай нь, мөнгөний ханш өдрөөс өдөрт унаад байгаа учраас олсон орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Гэсэн ч тэд хичээсээр байна. Түүхий эдийн үнэ нэг үеэ бодвол өссөн. Би өдөрт дунджаар 2-2.5 сая төгрөгөөр бүтээгдэхүүн худалдаж авдаг. Түүхий эд тушаагчдын гар дээр очих мөнгөний хэмжээ өссөн ч өдрийн хоол хүнсний зардал нь дагаад өсчихсөн учраас хэцүүхэн л санагдах юм. Гэхдээ эндээс олон залуус, олон айл өрх өдрийн хоолоо залгуулж, байр орон сууцтай болсон ч бий” гэв.

АРАВ ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛААД  ХҮҮХДҮҮДЭЭ  АМЬДРАЛД ХӨТӨЛЖ, ХОЁР МАШИНТАЙ БОЛСОН

“За юун зурагт, телевиз болоод явчихав” хэмээн ширүүхэн асуух зуураа хийж байсан ажлаа түр азнасан нь түрүүнээс хойш энд тэнд очиж хүмүүсээс ярилцлага өгөхийг гуйж явсан биднийг тэр нэгэнт анзаарчээ. “Би яриад өгье. Миний охионоос ялгаа юу байхав. Ямар хулгай хийсэн биш юундаа цааргалдаг юм” гэсээр уриалгахан угтсан энэ эмэгтэй бол н.Буянтогтох. Тэрбээр арав гаруй жил энд ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Тэрбээр цагтаа худалдааны байгууллага, цаг уурын байгууллага, Дэнжийн 100 худалдааны төвд байцаагч хийж байсан гэдгээ учирлав.

Тэрбээр ам бүл дөрвүүлээ. Хамгийн бага хүү нь эх орны хүү болж, эр цэргийн алба хааж байгаа талаар бахархал дүүрэн ярина.  Хүүхдүүдээ дээд боловсролтой болгож, өрх гэр тусгаарлуулжээ. Одоо цэргийн албаа хаагаад ирэх хүүгээ өрх гэр тусгаарлуулах нь түүний ойрын зорилго. Тэрбээр өдөрт  50-60 мянган төгрөгийн орлого олж тал мөнгийг нь энд ажиллах ченждээ зээлийн төлбөрт өгдөг байна.

"Энд ажиллаад хоёр машинтай боллоо, хүүхдүүдээ тусад нь гаргалаа, хөл дээр нь босголоо. Ченжээсээ 10 сая төгрөг зээлээд эхнийхээ машиныг авсан. Өрөө төлж дуусаад дахин зээл авч хүүхдүүдээ унаатай болголоо. Одоо тэр мөнгөө төлөөд явж байна. Хүний итгэлийг алддагүй тулдаа хэрэг гарсан үед эднээсээ мөнгө зээлнэ. Буцааж өгнө. Амьдрал ийм л байна. Эгч нь яах вэ. Нэгэнт үеэ өнгөрөөж байгаа хүн. Залуучуудыг харахаар сэтгэл өвддөг юм. Бидний ирээдүй хойч болсон залуус цэвэрхэн сайхан газар ажиллаад өдөрт эндээс олдог орлогоо олчихдог байвал сайхан л байна. Оюутан болон залуу хүүхдүүд үйлдвэрт ажиллаад цалингаа өгөхгүй байна, эсвэл цалин нь хэт бага гэсэн шалтгаанаар ирж ажиллаж байна. Хэрчсэн гурил, нарийн боов, буузны үйлдвэрт сар ажиллаад НДШ, татвараа төлөөд 15 хоногт 200-300 мянга орчим төгрөг авсан гэж ярьж байна. Ийм цалингаар яаж амьдрах юм бэ.  Амьдрахын төлөө, сургалтын төлбөрөө олох гэж ажилладаг хүүхдүүд ч байна.  Залуучууд бол өдөрт 150-200 мянган төгрөгийн орлого олно. Зарим хүмүүс төрийн албанд ажилласнаас ч өндөр орлого олж байгаа нь үнэн шүү дээ. Үнэтэй машин уначихсан, байранд амьдарч байгаа залуучууд ч бий. Тэднийг хараад бахархдаг.  Эгч нь өөрийнхөө тааваар ажиллаж байгаа нь энэ. Энд ажиллаж байгаа нэг хүний ард 10 гаруй ам бүл байдаг. Өдөрт олж байгаа орлого амьдралд хүрэлцэхгүй байна. Эдийн засаг сайн байна л гэдэг. Бодит байдал дээр муу байгаа. Банк, банк бус, ломбард гээд зээл тавьж болох бүхэнд иргэд зээлтэй байна. Яг амьдрал сайжирсан зүйл алга. Байранд орох бүү хэл байшин барьж чадахгүй байна. Барилгын материалын үнэ тэнгэрт хадчихсан байна” гэж үнэн сэтгэлээ нээнэ.

“Өө хүүдий хоёулаа яг салхин доор нь зогсчихож шүү гэснээ “Галаа багасгаач ээ” гэж урдхан талд утаа суунаглуулах нэгэн рүү орилов. Хувцас, цаас, дугуй гээд гал өрдөх бүхнийг зөөж байсан эрийн зүгээс хар тортог хийснэ.

“Энд ажиллаж байгаа залуус хөдөлмөрч бас шударга. Биенийхээ юманд ойртно гэж байхгүй. Хэн ч авахгүй. Орой нь үлдээгээд явсан зүйл өглөө байрандаа байж л байна. Харин хотын төвд орцны хажууд тавьчихаад дэлгүүр ороод гараад ирэхэд алдчихсан байж мэднэ шүү. Ажиллаж, хөдөлмөрлөж чадвал амьдрах боломж байна. Хогийн цэг дээр “хогийн” хүмүүс амьдардаг гэж бодож байгаа бол том андуурал шүү” гэсээр ажилдаа орцлоо.

Хэдхэн цагийн өмнө хотын төвд тэр дундаа Төрийн ордонд улаан хивсэн дээгүүр гишгэж явсан цагаан пүүз хар саарал тоосонд дарагджээ.  Тэд ч амьдрал өрнөсөөр. Дарга нь нар нь 40 их наядын нүүрсний хулгай дээрээ зодолдож, харин иргэд нь хогийн цэгийн ажилчид болж байна.

ХӨРСНИЙ 500 МЕТР ХҮРТЭЛХ ГҮНД ХАМГИЙН ИХ БОХИРДОЛ НЭВЧИН ТАРХАЖ БАЙНА

 

 

 

 

 

Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухааны академи, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн П.Оюунбат, О.Батхишиг, Г.Элбэгзаяа, Б.Батсайхан нарын хамтарсан судалгааны баг 2021 онд Цагаан давааны хогийн цэгийн хөрсний бохирдлын хэмжээг судалсан байна. Судалгааны дүгнэлтэд Цагаан давааны хогийн цэг орчмын хөрсний нянгийн бохирдлыг нийлмэл бохирдлын индексийн (PLI) ялгаагаар хөрсний бохирдлын дөрвөн зэрэглэлийг ялгалаа.

Хөрсний өнгөн үе давхаргын бүх цэгүүдэд бохирдолтой гарсан ба бохирдлын зэрэглэлээр нь авч үзвэл дундаж бохирдлын индекс 1.1 буюу бага байна.

Хөрсний гүний нийлмэл бохирдлын индекс (PLI) 1.5 буюу дунд зэрэг бохирдолтой байна. Хөрсний 3.0-5.0 метр гүнд хамгийн их нянгийн бохирдолтой ба 30 см гүнд дунд зэрэг, 50-200 см гүнд бага, 300-500 см гүнд их, 600 см гүнд дунд, 700 см гүнд бага зэрэг нянгийн бохирдолтой гэсэн дүн гарчээ. Мөн хөрсний 30, 300, 400, 500 см гүнд эмгэгтөрөгч (Salmonella), илэрсэн, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч (Proteus), гэдэсний бүлгийн бичил биетэн (E.coli) харьцангуй өндөр илэрсэн нь хогийн цэгээс хөрсний 500 метр хүртэлх гүнд хамгийн их бохирдол нэвчин тархаж байна. Хөрсний 400-500 см гүнд хүнд металлын агууламж харьцангуй өндөр гарсан талаарх дүгнэлтийг эцэст нь онцолъё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TrinaHamm 2024-05-29 188.130.211.230

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

JamieCole 2024-05-29 109.248.129.172

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

JennyWalker 2024-05-29 45.84.176.114

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AnaBrooks 2024-05-29 213.226.101.222

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

DesireeRamirez 2024-05-29 46.8.212.167

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AmandaNewman 2024-05-29 45.11.21.6

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

CaseyRoss 2024-05-29 109.248.143.118

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AmyMartins 2024-05-29 46.8.16.237

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

SarahBryant 2024-05-29 109.248.14.65

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

KasandraHead 2024-05-29 188.130.136.209

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

LorenaPerez 2024-05-29 46.8.23.163

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

LynnJenkins 2024-05-29 46.8.110.163

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

SandraEnglert 2024-05-29 2.59.50.213

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

MalloryRodriguez 2024-05-29 109.248.143.131

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

LisaDavis 2024-05-29 109.248.129.3

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AliciaScheytt 2024-05-29 46.8.106.197

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AmandaPozzi 2024-05-29 109.248.49.55

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

KrisKilgore 2024-05-29 46.8.17.244

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

MichelleHoward 2024-05-29 46.8.223.153

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AnnaFultz 2024-05-29 188.130.128.192

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

JenniferRodriguez 2024-05-29 188.130.129.112

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

NicoleKershaw 2024-05-29 109.248.142.82

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

NicolePearson 2024-05-29 46.8.154.61

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

DawnStieglitz 2024-05-29 185.181.245.62

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

KatieJohnson 2024-05-29 194.35.113.226

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

LatriceRollins 2024-05-29 109.248.129.166

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

ElizabethMaker 2024-05-29 194.34.248.103

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AmberLong 2024-05-29 194.35.113.168

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

DarcellBowen 2024-05-29 188.130.129.5

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

BobbieBlankenship 2024-05-29 188.130.129.231

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

PaulaHoward 2024-05-29 109.248.12.244

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

SusanMiller 2024-05-29 185.181.247.53

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

TriciaNations 2024-05-29 109.248.167.53

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

KimNelson 2024-05-29 95.182.127.18

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

CrystalRamirez 2024-05-29 46.8.23.51

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

CrystalMartinez 2024-05-29 188.130.136.130

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

ValerieCox 2024-05-29 188.130.211.164

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

SamanthaLimon 2024-05-29 194.32.229.160

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

AnaThomas 2024-05-29 92.119.193.235

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

CandiceScott 2024-05-29 109.248.13.211

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

CrystalVaughn 2024-05-29 109.248.205.152

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

TierraSmith 2024-05-29 92.119.193.56

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

MelissaKing 2024-05-29 109.248.204.216

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

LisaGunn 2024-05-29 46.8.22.52

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

MeganJohnson 2024-05-29 46.8.23.142

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

LisaHernandez 2024-05-29 45.86.0.107

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

MeganLynn 2024-05-29 46.8.22.231

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

MichelleEnriquez 2024-05-29 109.248.15.163

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

TaraHernandez 2024-05-29 46.8.22.175

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

KatieReed 2024-05-29 188.130.187.173

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

CindySalas 2024-05-29 194.35.113.254

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

MarinaAlvarez 2024-05-29 109.248.13.176

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

VictoriaHarvey 2024-05-29 45.90.196.169

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

CarmenDavis 2024-05-29 188.130.219.61

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

JillBright 2024-05-29 188.130.142.186

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

SharonStarr 2024-05-29 109.248.14.119

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

Нэргүй 2024-05-29 158.59.146.30

bushel buten uls baij ooo boltol hoog uurland avaachij hayadag, buldog baddal dendvv archaaguinh.

Avatar

MarieFerguson 2024-05-29 188.130.218.95

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

LisaAlexander 2024-05-29 45.11.20.40

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726074

Avatar

Cc 2024-05-29 66.181.176.46

EAST toviin suurin deer tsetserlegt hureelen barina geseniig boliulj barilga barij baigaag survaljilval sain bna . Sumyabzaraas yaria avaarai

Avatar

Зааас 2024-05-29 202.9.40.184

Их мөнгө олдогч гэх шиг шаана биз дуугаал наадхааа хиигэээчдээээ том том хуцах тэнэгүүд

Avatar

PamHouk 2024-05-29 109.248.14.167

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2726074

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж