"NBA"-ийн алдарт тамирчин Стефен Көрри эхнэр Айеша нар дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авснаа "Instagram" хуудаснаа зарлажээ. Хосууд ахлах сургуульд байхдаа танилцаж, үерхсэнээр 2011 онд гэрлэжээ. Тэд 11 настай Райли, 8 настай Райан, 5 настай Канон гэх хүүхдүүдтэй. Шинээр төрсөн хүүхдэдээ Кайус Чай гэх нэр өгсөн гэж дэмжигчид нь таамаглаж байна.
"Бидний хөөрхөн хүү хугацаанаасаа өмнө ирэхээр шийджээ. Хүү маань эрүүл саруул байгаа бөгөөд ам бүл зургуулаа болсондоо баяртай байна" гэж Стефен Көрри онцолжээ.
Айеша өнгөрсөн оны гуравдугаар сард "Sweet July" сэтгүүлийн анхны дижитал дугаарт дээр жирэмсэн болсноо мэдэгдсэн. Хосууд дөрвөн хүүхэдтэй болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй ч 2023 онд дахин нэг гэр бүлийн гишүүн хүлээж авах болсондоо их баяртай байжээ.
Эх сурвалж: Entertainmet Today