Ерөнхийлөгч Эбрахим Раиси нас барсны дараах гашуудлын үйл ажиллагаа дууслаа. Шинэ ерөнхийлөгчийн сонгуульд 20 нэр дэвшигч өрсөлдөх магадлалтай байна. Нэр дэвшигчдийг эцсийн байдлаар "Хамгаалах зөвлөл" гэгдэх 12 хүнтэй элит бүлгэм сонгож, өрсөлдүүлнэ. Тус бүлгэм нь шинэ ерөнхийлөгчид улс орныг хариуцуулан өгөх ба сонгуулийн ирцийг идэвхжүүлэх үүрэг хүлээдэг. Сонгууль зургадугаар сарын 28-нд болохоор төлөвлөжээ.
Эбрахим Раиси өнгөрсөн Ням гаригт онгоцны ослоос болж нас барсны дараа Ираны улс төрийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг энэ удаагийн сонгууль илчилнэ. Дээд удирдагч Аятолла Али Хаменеи сонгуулийн дүнг урьдчилан таамаглах боломжгүйгээр зохион байгуулагдана. Хэдийгээр нэр дэвшигчдийн хувь хүн, албан тушаал, дээд удирдагчтай харилцах харилцаа сонгуулийн дүнд нөлөөлдөг ч үзэл суртал чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэл тавдугаар сарын 30-аас эхлэн дөрөв хоног үргэлжилнэ. Урьдчилсан байдлаар 10 нэр дэвшигч эхний шатанд оролцдог ч 2021 онд ердөө дөрвөн нэр дэвшигч оролцож байжээ.
Нэр дэвшигчид
Дөрвөн жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ч удаа нэр дэвшиж байсан Саид Жалили Ням гаригт нэр дэвшихээ мэдэгдэв. Хатуу үзэлтэй Жалили карьерынхаа ихэнх хугацааг Гадаад хэргийн яаманд өнгөрүүлсэн. Тэрбээр 2007-2013 оны хооронд Ираны цөмийн хэлэлцээрийн гол төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Ерөнхийлөгч асан популист Махмуд Ахмадинежад өнгөрсөн амралтын өдрүүдэд шуугиан дагууллаа. Тэрбээр энэ удаагийн сонгууль нэр дэвших эсэхээ бодолцож байна гэж мэдэгдсэн ч оролцох магадлал хамгийн өндөр байгааг дэмжигчид нь харуулжээ.
Тегеран хотын дарга Алиреза Закани шийдвэр гаргаагүй гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд түүнийг сонгуулийн кампанит ажлын багаа бэлтгэж байна гэж мэдэгджээ.
Уламжлалт консерватив нэр дэвшигчид гэвэл Мостазафан сангийн тэргүүн асан Парвиз Фаттах болон 2020-2024 оны парламентын дарга Мохаммад Бакер Калибаф нар нэр дэвших санал хүргүүлсэн байна.
Шинэчлэлийн үзэлтнүүд парламентаас голчлон барууны эсрэг, Шиа шашны давамгайлагч Пайдари Фронт нэр дэвших сонирхолтой байна. Тэрбээр цөмийн хэлэлцээрийг эсэргүүцдэг бөгөөд барууны орнуудад ямар ч төрлийн буулт хийх хүсэлгүйгээрээ алдартай.
Али Ларижани 12 жилийн турш парламентын даргаар ажилсан туршлагатай. Тэрбээр ерөнхийлөгчийн суудалд суух эсвэл өрсөлдөх нь эргэлзээтэй хэвээр байгаа. Ларижани сонгуульд оролцож байгаа гэх мэдээллийг үгүйсгэж, албан ёсны сувгаар шийдвэрээ зарлана гэж мэдэгджээ. Түүнийг дээд удирдагч болон Хамгаалах зөвлөл нэр дэвшихийг зөвшөөрсөн ба ерөнхийлөгч асан Хассан Роухана дэмжих аж.
Ираны хэвлэл мэдээллээр сонгуулийн дүн таамаглах аргагүй болбол одоогийн орлогч Мухаммед Мохберийг таван жилийн хугацаанд ерөнхийлөгчийн ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдээлжээ. Тэрбээр "Covid-19"-ын хуурамч вакцин оруулж ирсэн гэх мэдээлэл байдаг ч дээд удирдагчийн тааллыг хүртсэн бол иранчүүд саналаа өгөхөөс аргагүй болно.
Хаменеигийн хяналтад байдаг эдийн засгийн асар том конгломерат болох Имам Хомейнигийн зарлигийг цаазлах (EIKO) байгууллагын тэргүүн Парвиз Фаттах мөн нэр дэвших төлөвтэй байна.
Парламентын доторх уур амьсгалыг илтгэж, хижабын тухай хуулийг чангатгахыг тууштай дэмжигч Моуса Газанфарабади парламент дахь хамгийн том бүлгийн түр удирдагчаар сонгогдов. Тегераны хувьсгалт шүүхийн даргын хувьд тэрбээр Британи-Ираны давхар иргэншилтэй Назанин Загари-Рэтклиффийг шоронд хориход үүрэг гүйцэтгэсэн.
Эх сурвалж: Guardian
Холбоотой мэдээ