УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.28/ хуралдаан эхэллээ.
Санал хураалтад нийт 39 гишүүний 19 нь зөвшөөрлөө
УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:
-2024 оны тавдугаар сарын 21-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Байнгын хороо 28-ны хуралдаанаар гишүүдээс санал авч, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн болно.
УИХ-ын дэд дарга Л.МӨНХБААТАР:
-Байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалт явуулъя. Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлахыг нэгтгэе гэснийг дэмжих эсэх дээр санал хураалт явуулна.
Санал хураалтад нийт 39 гишүүний 19 нь зөвшөөрч, талаас илүү хувь нь дэмжсэнгүй.
Үзэл баримтлалын хүрээнд эхний хэлэлүүлэгт бэлтгүүлэх нь зүйтрэй гэдэг дээр санал хураалт явуулахад 60 хувиар дэмжигдлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн 28-ны хуралдаанаар хэлэлцсэн
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, УИХ-ын тухай хууль, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн гэж заасан байдаг. Энэ утгаар нь үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын билэгдэл төдийгүй уламжлалт соёл, урлаг, биет бус өв бөгөөд эх оронч үзэл санааг дэлгэрэн хөгжихөд өндөр ач холбогдолтой юм. Үндэсний баяр наадмын тухай хуулийг 2022 оны зургадугаар сарын 28-нд баталсан бөгөөд 10 дугаар зүйлийн 19-д тусгасан байна. 1996 оноос эхлэн жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр долдугаар сарын 13-ны өдөр жороо морины уралдааныг зохино байгуулж ирсэн бөгөөд уяачдад цол чимэг олгох зохицуулалт тодорхойгүй байсан юм.
Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснара хуулийн холбогдох заалт хэсэг хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд морь нь түрүүлж, айрагдсан уяачид улс, аймгийн цол чимэг олгох эрх зүйн зохицуулалтыг нэмж тусгасан болно.
Үндэсний морины уралдааны төрлийг нэмэгдүүлэх, эрт үеэс уламжилж ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, жороо морио дээдлэн хүндлэх хайрлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх уяачдын хөдөлмөрийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн уяачдын наадмаар уламжлагдан зохион байгуулж ирсэн жолоо морины уралдааныг хөгжүүлэх нь Монголын өв сочл, уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно. Хуулийн төсөлд дээрх зохицуулалтыг оруулснаар дараах үр дүнд хүрэхээр төлөвлөж байна.
-Эрт дээр үеэс уламжилж ирсэн жороо морины өв соёлыг ирээдүй хойч үедээ түгээн дэлгэрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
-Жороо морины уралдааныг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнээр уяачдын идэвх санаачилга эрх зүйн байдал дээшилнэ.
-Үндэсний их баяр наадмаар уяачдын эрх ашиг тодорхой болно.
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:
-УИХ-ын гишүүн Ш.Альшаа нарын дөрвөн гишүүнээс тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо тавдугаар сарын 24-ний өдөр хэлэлцлээ. Санал асуулт хэлээгүй болно.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:
-Уяачдад цол чимэг олгох санаачилга гаргаж байгаа юм байна. Жороо морь ч яахав уламжлалт гэж бодоход уяачдын тухайд эрх зүйн ялгаатай байдал үүсэхгүй юу. Эрлийз морь, монгол морь ч ялгаагүй цол чимэг олгох ёстой шүү дээ гэвэл яах вэ.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Эрлийз морины цол чимэгний тухай асуулт гаргаж байна. Ер нь бол 2013 оноос хойш эрлийз морь гэдэгойлголтыг монгол төрийн мбаяр наадамд хэсэг хүмүүсийн санаачилгаар оруулж ирсэн. Эрлийз морины уяачид цол чимэг олгож байсан уу гэвэл тийм. Энэ хуулийн өөрчлөлт зөвхөн жороо моринд л хамаарна. 2013 онд Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж зургаан насны монгол мориноос гадна эрлийз, дээд, дунд, бага нас гэсэн насанд түрүүлж, айрагдсан морьдод улсын цол чимэг, аймгийн цол чимэг олгодог.
Санал хураалт хойшлогдлоо.
УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:
-2024 оны дөрөвдүгэрэ сарын 30-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы тавдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр эдийн засгийн байнгын хороо руу явуулсан.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн 28-ны хуралдаанаар гишүүд асуулт асууж санал хэлээгүй болно.
Ажлын хэсэг байхгүй учир хойшлууллаа.
Анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнд дагалдах бусад хуулийн анхны хэлэлцүүлгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулна.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Монгол Улсын Засгийн газраас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдлын байнгын хороонд хүргүүлсэн. Аюулгүй байдлын байнгын хороо тавдугаар сарын 24-ны хуралдаанаар дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж хуулийн төслүүдийн зүйл бүр дээр хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар төсөлтэй холбогдуулан үг хэлсэн.
Нийт зарчмын зөрүүтэй 31 саналын томъёолол ирсэн бөгөөд санал асуулга явуулахад хуралдаанд оролцогчдын дийлэнх олонх дэмжсэн болно. Мөн хамт өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг буцаах нь зүйтэй гэдгээр санал асуулга явуулахад дийлэнх олонх нь дэмжсэн байсан.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулна.
УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:
-2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ тавдугаар сарын 3-ны өдөр хэлэлцэж төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Монгол Улсын Их хурлын даргын 2024 оны тавдугаар сарын 3-ны 69 дүгээр захирамжаар дээрх хуулийн төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Ж.Баттөмөр, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Б.Тэмүүлэн нарын ажлын хэсэг байгуулсан бөгөөд нийт есөн удаа хуралдсан. Цахимаар санал асуулга явуулахад нийт зургаан иргэнээс санал ирсэн болно.
Анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед:
-Ажлын хэсгээс хот, тосгоны зарчимд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих,
-Алслагдсан хот, тосгонд үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх,
-Хот, тосгоны зохион байгуулалт, тэдгээрийг өөрчлөн байгуулах, татан буулгах, хот руу шилжүүлэхэд их өгөгдлийн томъёололд суурилах, дэвшилтэт технологийг ашиглах зарчмыг тусгах,
-Хот, тосгоны хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийг ашиглах, шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдьэрийг цахимд загварчилж, туршиж, үр дүнг тооцоолох,
-Тосгоны удирдлага нь тосгоны зөвлөл,тосгоны захирагчаас бүрдэх бөгөөд тосгоны зөвлөл есөн гишүүнээс бүрдэнэ.
Ингэхдээ захирагчдыг оршин суугчдаас сонгох. Хот тосгондз үйл ажиллагаа эрхлэхэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхэд тухайн төрлийн хуулиар зохицуулах, хот эдийн засгийн тусгай бүстэй байх зохицуулалтыг тусгах зэрэг нийт 38, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан орон нутгийн өмчийн болон удирдлагын чиг үүргийг шилжүүлсэн бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 68.4 дэх хэсэгт зааснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрийн удирдлагын талаарх иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг тухайн хот тосгоны удирдлагууд хэрэгжүүлэхээр тусгах.
Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар баригдсан соёлын төв, ахмадын төв зэрэг үл хөдлөх хөрөнгийн татварыг таван жилд чөлөөлж тооцоолох.
Нийт 84 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн болно.
Анхны хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн байхгүй учир хойшлууллаа.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-2024 оны тавдугаар сарын 1-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ тавдугара сарын 3-ны өдөр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Ажлын хэсгийг байгуулж, холбогдох хүмүүсийг оролцуулж анхны хэлэлцүүлэгт бэлдсэн болно.
Төрийн байгуулалтын байнгын хороо тавдугаар сарын 24-ний өдөр зүйл бүрээр хэлэлцсэн. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд олон улсын банк санхүүгийн байдлыг тусгаж, эдийн засгийн чадавхыг бэхжүүлж, хөрөнгө оруулалт санхүүжилтийн хэрэгцээг хангах зорилгоор олон улсын санхүүгийн төв байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй нийт найман санал, хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын төслийн талаар зургаан зарчимтай санал гаргасныг хуралдаанд оролцогчдын олонх дэмжсэн болно.
Санал хураалтыг дэгийн тухай хуулийн дагуу түр хойшлууллаа.
DesireeRamirez 2024-05-28 46.8.212.167
Харуулах боломжгүй.
AmandaNewman 2024-05-28 45.11.21.6
Харуулах боломжгүй.
CaseyRoss 2024-05-28 109.248.143.118
Харуулах боломжгүй.
AmyMartins 2024-05-28 46.8.16.237
Харуулах боломжгүй.
SarahBryant 2024-05-28 109.248.14.65
Харуулах боломжгүй.
KasandraHead 2024-05-28 188.130.136.209
Харуулах боломжгүй.
LorenaPerez 2024-05-28 46.8.23.163
Харуулах боломжгүй.
LynnJenkins 2024-05-28 46.8.110.163
Харуулах боломжгүй.
MissyFischer 2024-05-28 46.8.223.169
Харуулах боломжгүй.
SandraEnglert 2024-05-28 2.59.50.213
Харуулах боломжгүй.
MalloryRodriguez 2024-05-28 109.248.143.131
Харуулах боломжгүй.
LisaDavis 2024-05-28 109.248.129.3
Харуулах боломжгүй.
AmandaPozzi 2024-05-28 109.248.49.55
Харуулах боломжгүй.
KrisKilgore 2024-05-28 46.8.17.244
Харуулах боломжгүй.
MichelleHoward 2024-05-28 46.8.223.153
Харуулах боломжгүй.
AnnaFultz 2024-05-28 188.130.128.192
Харуулах боломжгүй.
JenniferRodriguez 2024-05-28 188.130.129.112
Харуулах боломжгүй.
NicoleKershaw 2024-05-28 109.248.142.82
Харуулах боломжгүй.
NicolePearson 2024-05-28 46.8.154.61
Харуулах боломжгүй.
DawnStieglitz 2024-05-28 185.181.245.62
Харуулах боломжгүй.
KatieJohnson 2024-05-28 194.35.113.226
Харуулах боломжгүй.
LatriceRollins 2024-05-28 109.248.129.166
Харуулах боломжгүй.
ElizabethMaker 2024-05-28 194.34.248.103
Харуулах боломжгүй.
AmberLong 2024-05-28 194.35.113.168
Харуулах боломжгүй.
DarcellBowen 2024-05-28 188.130.129.5
Харуулах боломжгүй.
BobbieBlankenship 2024-05-28 188.130.129.231
Харуулах боломжгүй.
PaulaHoward 2024-05-28 109.248.12.244
Харуулах боломжгүй.
SusanMiller 2024-05-28 185.181.247.53
Харуулах боломжгүй.
TriciaNations 2024-05-28 109.248.167.53
Харуулах боломжгүй.
CrystalRamirez 2024-05-28 46.8.23.51
Харуулах боломжгүй.
CrystalMartinez 2024-05-28 188.130.136.130
Харуулах боломжгүй.
ValerieCox 2024-05-28 188.130.211.164
Харуулах боломжгүй.
AnaThomas 2024-05-28 92.119.193.235
Харуулах боломжгүй.
CandiceScott 2024-05-28 109.248.13.211
Харуулах боломжгүй.
CrystalVaughn 2024-05-28 109.248.205.152
Харуулах боломжгүй.
TierraSmith 2024-05-28 92.119.193.56
Харуулах боломжгүй.
MelissaKing 2024-05-28 109.248.204.216
Харуулах боломжгүй.
LisaGunn 2024-05-28 46.8.22.52
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-05-28 46.8.23.142
Харуулах боломжгүй.
LisaHernandez 2024-05-28 45.86.0.107
Харуулах боломжгүй.
TammyHill 2024-05-28 45.11.21.212
Харуулах боломжгүй.
MeganLynn 2024-05-28 46.8.22.231
Харуулах боломжгүй.
MichelleEnriquez 2024-05-28 109.248.15.163
Харуулах боломжгүй.
TaraHernandez 2024-05-28 46.8.22.175
Харуулах боломжгүй.
TonyaBrown 2024-05-28 188.130.128.149
Харуулах боломжгүй.
ToyaSmith 2024-05-28 95.182.126.197
Харуулах боломжгүй.
KatieReed 2024-05-28 188.130.187.173
Харуулах боломжгүй.
CindySalas 2024-05-28 194.35.113.254
Харуулах боломжгүй.
MarinaAlvarez 2024-05-28 109.248.13.176
Харуулах боломжгүй.
VictoriaHarvey 2024-05-28 45.90.196.169
Харуулах боломжгүй.
CarmenDavis 2024-05-28 188.130.219.61
Харуулах боломжгүй.
JillBright 2024-05-28 188.130.142.186
Харуулах боломжгүй.
SharonStarr 2024-05-28 109.248.14.119
Харуулах боломжгүй.
LisaAlexander 2024-05-28 45.11.20.40
Харуулах боломжгүй.
PamHouk 2024-05-28 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DawnJennings 2024-05-28 45.84.176.100
Харуулах боломжгүй.
TashaSmith 2024-05-28 185.181.244.201
Харуулах боломжгүй.
AmyGaines 2024-05-28 109.248.15.223
Харуулах боломжгүй.
PamelaBrown 2024-05-28 109.248.129.3
Харуулах боломжгүй.
AnnetteRunkle 2024-05-28 95.182.127.97
Харуулах боломжгүй.
ShannonSmith 2024-05-28 46.8.17.15
Харуулах боломжгүй.
TraciMorris 2024-05-28 109.248.138.149
Харуулах боломжгүй.
DianeEnglish 2024-05-28 95.182.126.12
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-28 202.126.94.99
Энэ УИХ хууль гэгчийг еертее тохируулж беендехее больж, хурдан тараасай!
Зочин 2024-05-28 122.201.31.149
Энэ новшийн бөхчүүдэд төрөөс зарлиг гаргаж цол олгодогийг болиулаад өгөөч. Ойрадууд ч баяр наадмыг нохойн баас болгож дууслаа.