"Кореан Эйр төгөл" 20 нас хүрч, хамт олноороо мод тарилаа

"Кореан Эйр төгөл" 20 нас хүрч, хамт олноороо мод тарилаа

"Кореан Эйр төгөл" 20 нас хүрч, хамт олноороо мод тарилаа

“Кореан эйр” компанийн хамт олон covid-19 цар тахлаас хойш хамт олноороо Монголд ирж, өнөөдөр /2024.05.28/ өөрсдийн төгөлдөө мод тарив. “Кореан эйрийн төгөл” байгуулаад 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд тус арга хэмжээнд “Кореан эйр” компанийн хамт  олон болон Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар оролцлоо.

Энэ үеэр Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 44 жилийн түүхэнд анх удаа гадаадын иргэнд “Хүндэт тэмдэг” шагнал гардуулж, дурсгалын зураг даруулав.

“Кореан Эйр” компанийн хамт олон жил бүр Багануур дүүрэгт байгуулсан “Кореан Эйрийн төгөл”-дөө мод тарьдаг бөгөөд цар тахлаас хойш түр зогсоод байжээ. Энэ жил тус компанийн байгуулсан “Кореан Эйрийн төгөл”-ийн 20 жилийн ой тохиож байгаа учраас хамт олноороо сүүлийн хоёр долоо хоногийн турш мод тарьж байгаа нь энэ юм. Хоёр долоо хоногийн хугацаанд нийт 112 ажилтан, албан хаагчид зорин ирж мод тарих, тарьсан модоо арчлах арга хэмжээнд оролцжээ. Covi-19 царт тахлын хугацаанд мод тарих ажил түр завсарлага авсан ч тус компанийн ойн мэргэжилтэн төгөлийн арчилгаа, усалгааг хариуцаж, ажилласан байна.

 “Кореан Эйрийн төгөл” нь нүүрсний уурхайгаас гарах тоосжилт, шар шороон шуурга, салхинаас хамгаалах зурвасын үүргийг гүйцэтгэж, Багануур дүүргийн иргэдэд бодит дэм болж буйг Багануур дүүргийн удирдлагууд онцолж байсан юм.

“Кореан эйр” компанийн хамт олон 20 жилийн өмнө Багануур дүүрэгт өөрсдийн цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулж, улиас, хайлаас, чацаргана, бургас зэрэг тал хээрийн бүс нутагт дасан зохицож ургах боломжтой 12 төрөл зүйлийн 125 мянга гаруй мод бут ургуулсан байна. Мөн 2019 онд хагас автомат усалгааны систем болох дуслын усалгааны систем суурьлуулж тарьсан модоо тогтмол ургах боломж бүрдүүлж өгсөнөөрөө онцлог юм.

Усалгааны ситемийн үр дүнд модны амьдрах, ургах хувь 95 хувьд хүрч, хамгийн өндөр мод нь 12 метр хүртэл ургажээ. Мод тариагүй газартай харицуулахад ногоон модоор дүүрэн тус талбайд төрөл бүрийн цэцэгт ургамалаас эхлээд тоншуул, хөхөө, хараацай, туулай, хярс зэрэг амьтад цугларан экосистемийг бүрэлдүүлээд байна.

44 га талбайг хамарсан, урт нь 2 км, өргөн 222 метр урт талбай бүхий “Кореан эйр төгөл”-д Багануур дүүргийн оршин суугчид, сургууль цэцэрлэгийн багачууд, хүүхдүүд алтан намраа хийдэг, тэдний очих дуртай газрын нэг болжээ.

“Кореан эйр” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулсан Багануур дүүрэг дэх төгөл нь Сөүл хотын Ёиду цэцэрлэгт хүрээлэнгээс 2 дахин том талбайг хамрах бөгөөд тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын нэг юм. “Кореан Эйр” компанийн Глобал плантин төсөл болсон Монгол Улсад цөлжилтөөс хамгаалах, ойжуулалтын төсөл 2004 оноос эхэлж, Багануур дүүргийг салхинаас хамгаалах зурвастай болгож, дүүргийн нийгэм, байгаль орчинд чухал нөлөөг үзүүлж байна.

Жил бүрийн тавдугаар сард “Кореан Эйр” компанийн шинэ ажилчид, болон удирдлагууд 100-200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж мод тарьж, тарьсан модоо арчилдаг уламжлал тогтоод 20 жилийг үджээ.

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 150 км зайд орших хамгийн хол дүүрэг юм. Нийт 3,156 га талбайтай, Монголын томоохон нүүрсний уурхай байдаг газар юм. Монгол Улсын жилийн хэрэгцээт нүүрсний 60 хувийг хангадаг байна. Тийм ч усраас уурхайн тоосжилтоос хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх, дүүрэг болон уурхайг тусгаарлах ногоон хэрэм болж буй.

“Кореан Эйр” компани мод тарихаас гадна дүүрэг орон нутгийн нийгмийн салбарт хувь нэмрээ оруулж ESG (environmental, social, governance)  менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Багануур дүүргийн улсын 3 сургууль, Насан туршийн боловсролын төв зэрэг боловсролын байгуулагуудад 7 удаа “Кореан Эйрийн нэрэмжит мэдээлэл зүйн танхим” байгуулж, компьютер хандивлажээ. Мөн БНСУ-ын Инха их сургуультай хамтран сайн дурын үзлэг эмчилгээнд дүүргийн иргэдийг хамруулсан байна.

Багануур дүүрэг 2006 онд Монгол Улсын Засгийн газрын “Шилдэг ногоон байгууламж”-тай дүүргээр шалгарч, “Кореан Эйрийн төгөл” байгальд ээлтэй сайн дурын шилдэг туршлага болж шалгарсан. 2009 онд Монгол Улсын Байгал орчин, аялал жуулчлалын салбарын тэргүүн тэмдгээр компанийн төлөөлөл шагнагдаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LynnJenkins 2024-05-28 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

MissyFischer 2024-05-28 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-05-28 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-05-28 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-05-28 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaScheytt 2024-05-28 46.8.106.197

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaPozzi 2024-05-28 109.248.49.55

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKilgore 2024-05-28 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleHoward 2024-05-28 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaFultz 2024-05-28 188.130.128.192

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferRodriguez 2024-05-28 188.130.129.112

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKershaw 2024-05-28 109.248.142.82

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePearson 2024-05-28 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-28 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-28 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-28 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-28 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-28 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-28 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-28 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-28 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-28 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-28 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-28 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-28 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-28 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-28 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-28 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-28 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-28 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-28 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-28 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-28 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-28 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-28 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-28 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-28 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

TonyaBrown 2024-05-28 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

ToyaSmith 2024-05-28 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-28 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

CindySalas 2024-05-28 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

MarinaAlvarez 2024-05-28 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-28 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-28 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-28 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-28 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAlexander 2024-05-28 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-28 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-28 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-28 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-28 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-28 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-28 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-28 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

Жжж 2024-05-28 202.126.90.229

монголчууд бол өөрт н тус болсон хүний хойноос хараадаг гуйлгачин зантай улс. тиймээс туслах хэрггүй зөнд н хаая

Avatar

TraciMorris 2024-05-28 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

DianeEnglish 2024-05-28 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

zochin 2024-05-28 66.181.179.161

манай том компаниуд ингэж хамт олноороо мод тарих, арчлахад суралцмаар юм гэж бодлоо. даанч үндэсний цэцэрлэгт хэдэн мод бөөн сүр дуулиантай тарьсан нэртэй, эргэж хэзээ очиж, арчилдаггүй шүү!!!

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.160.37

Мод тарих газар нутагтай байна гэдэг сайхан шүү.

Avatar

Монголчууд аа гэж 2024-05-28 66.181.176.36

Ерөөсөө Монгол улсын улны болон дундаж давхаргын эдийн засаг энэ Солонгос гэж нэг улсын хүчинд л оршин тогтноод байгаа юм биш үү? Солонгос компаниуд ирж мод тарьж байна. Тужийн нарсын со компани сэргээсэн, эд нар бас тарьж байгаан байна, өөр олон газар солонгос бичигтэй цэцэрлэг байна лээ. Чадсанууд нь Со-д хэдэн вон хийж байна. Бүр улныхан нь бол солонгос пасторуудын сүмд очиж долоо хоногт нэг удаа хүн шиг хоол идэж байна. Аялал жуулчлалын орлогын ч ихэнх нь Со-нууд оруулж байгаа. Со-д талархъя

Avatar

KaylaJohnson 2024-05-28 45.87.253.175

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж