Арабын орнуудын удирдагчид Бээжинд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

Арабын орнуудын удирдагчид Бээжинд айлчилж байна

Арабын орнуудын удирдагчид Бээжинд айлчилж байна

Арабын орнуудын удирдагчид өнөөдөр /2024.05.28/ Бээжинд айлчилж байна. Тэд Хятадын дарга Ши Жиньпинтэй Газын зурвас дахь мөргөлдөөн, Палестин, Хятад-Персийн булангийн орнуудын чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн удирдагчид Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын 10 дугаар бага хурлын нээлтийн ёслолд оролцоно. Энэхүү айлчлал нь Арабын ертөнцөд чиглэсэн Хятадын сүүлийн үеийн дипломат довтолгоог илэрхийлнэ. Цаашилбал, Хятад болон Арабын ертөнцийн эв нэгдлийг уг айлчлал харуулав.

Айлчлалд Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси, Бахрейны хаан Хамад бин Иса аль-Халифа, Тунисын ерөнхийлөгч Кайс Сайед, Арабын нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч шейх Мохамед бин Заид Аль Нахаян нар багтжээ.

Ши Жиньпин дарга дөрвөн улсын удирдагчидтай тус тусад нь уулзаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох тухай Хятадын Гадаад хэргийн дэд сайд Дэн Ли мэдэгдлээ.

Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумыг 20 жилийн өмнө Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао Каирт айлчлах үеэрээ байгуулсан. Уг форумд Хятад болон Арабын орнуудын лигийн 22 гишүүн орон багтжээ. Форумын гишүүн 23 орны Гадаад хэргийн сайд нар хоёр жил тутамд уулзаж, Хятад, Арабын орнуудын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж