Сандра Баллокийн нөхөр түүнийг араар нь тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Сандра Баллокийн нөхөр түүнийг араар нь тавилаа

2006 онд Micheal Lewis-ийн бичсэн “The Bilnd Side” романыг 2009 онд Warner Bros кино компани дэлгэцнээ амилуулсан билээ. “The Bilnd Side” кинонд Холливудын алдарт жүжигчин Sandra Bullock гол дүрд тоглосноор 2010 оны Оскарын шагнал гардуулах ёслолын эзэн болж чаджээ. Харин түүний нөхөр хөөрхөн бүсгүйгээс нэлээд хэдэн насаар ах бөгөөд тэрбээр саяхан Сандраг араар нь тавьжээ. Jemme James Сандрагийн оронд биеэрээ дүүрэн шивээстэй загвар өмсөгч хүүхнийг илүүд үзсэн нь хачирхалтай л хэрэг боллоо. Титаник кинод тоглож нэр алдраа мөнхөлж чадсан Kate Winslet гэрлэлтээ цуцлан, гэр бүлийн амьдралаа дуусгавар болгосны дараахан Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин Sandra-гийн хайр сэтгэлийн асуудал ч мөн адил хол явахааргүй болжээ. Бүхэл биеэрээ дүүрэн шивүүлсэн эмэгтэй америкийн “Touch” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Жемис намайг миний "Vanilla Gorilla" хэмээн дууддаг “ гэж ярьжээ. Түүгээр ч зогсохгүй хамт байхдаа цагийг яаж өнгөрүүлж байсан замхайрлынхаа талаар нэгд нэгэнгүй хэлсэн аж. Шивээстэй модел Mc Gee Жэмисд 2009 оны дөрөвдүгээр сард компанид нь моделоор ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн захидал бичиж байсан байна. Долоо хоногийн дараа тэд уулзан, албан байгууллагийн өрөөндөө нэг биш хоёр бүүр гурван удаа секс хийсэн хэмээн баттай эх сурвалжууд мэдээлж байна. Mc Gee одоо 20 настай бөгөөд цаашид Сандра болон Жэмисийн гэрлэлт төгсгөл болно хэмээн найдаж байгаагаа тус сэтгүүлд хэлжээ. Сандрагийн хувьд Жэмистэй учирахаас өмнө мөн л азгүй хайр дурлалтай байсан. Түүний экс найз залуу метал рок хамтлагийн гишүүн байсан ба Сандра түүний гурав дахь эхнэр байсан. Тэдний харилцаа таван жилийн л настай байлаа. Mc Gee “Touch” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тавдугаар сард болсон MTV-гийн шагнал гардуулах ёслолд Сандраг оролцож байхад нь Жэмис бид хоёр орон дотор хамтдаа байхдаа түүнийг зурагтаар үзэн хэвтэж байсан хэмээн эрээ цээргүй ярилцлагыг өгчээ. Сандра түүний нөхөр араар нь тавьж байгааг мэдэхгүй “”Миний нөхөр бүх л өдөр маш завгүй ажилладаг” хэмээн нэгдүгээр сард болсон SAG-гийн шагнал гардуулах ёслолын үеэр хэлж байжээ. Оскараас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг аван, индэрээс үг хэлэхдээ “Миний ингэж амжилт гаргасан нөхөр минь их нөлөөлсөн” гэж хэлээд дараа нь “Ээждээ баярлалаа” хэмээн хэлж байжээ. Хэн хүнээс илүүд үзэж байсан нөхөр нь түүнийг ингэж хуурсанд Сандра их л цочирджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж