С.Баяр: АН нялхасын өвчин эмгэгээсээ түргэн салаасай

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

С.Баяр: АН нялхасын өвчин эмгэгээсээ түргэн салаасай

С.Баяр: АН нялхасын өвчин эмгэгээсээ түргэн салаасай

Сүүлийн өдрүүдийн олон нийтийн трэнд сэдэв нь АН-аас нэр дэвшигчид байлаа. ҮБХ-ны хурлаасаа эхлээд нь үймээн, шуугиан тарьсан АН-ын асуудал өнөөдөр ч улс төрийн анхаарлын төвд байгаа. АН-ын удирдлагууд өчигдөр Төрийн ордноос мэдээлэл хийж, нэр дэвшүүлэх үйл явцын алдаагаа ганц хүнд тохсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, гал дээр тос нэмж орхив. Тэр тусмаа гарааны өмнө намын нөхрөө хэт буллидаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж буй мэт үг-үйлдэл гаргасанд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй юм.

Ямартай ч С.Баяр өнөөдрийн АН-д өрнөж буй үйл явдлыг нүүр номоороо товчхон дүгнэжээ. Тэрбээр "Дархлаа хэнд ч хэрэгтэй. Тэр үнэн. АН хүчтэй, дархлаатай, өөртөө итгэлтэй байх үеийг нь би мэднэ. Тийм үед АН-тай улс орны хөгжил, аюулгүй байдлын амин асуудал хэлэлцэн, үндэсний эрх ашгийнхаа төлөө хамтран зүтгэхэд урамтай байдаг байж. Дахин туссан бололтой “нялхасын зүүний өвчин эмгэгээсээ” түргэн салаасай билээ" гэж жиргэсэн. С.Баярын энэ жиргээ АН-ын хэнд зориулсан нь тодорхойгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Н.Ганибал,  хуульч Х.Тэмүүжин нарын хувьд нялхасын өвчин эмгэг тусчээ гэж хэлмээр үйлдэл гаргах болсон нь худлаа биш.  Алаагүй баавгайн арьсан дээр зодолдож буй АН баавгай алчихвал байшингаа шатааж мэдэхээр харагдаж байна.

Баруун төвийн үзэл баримтлалтай гэх атлаа "Малчдын зээлийг тэглэ" гэх пайз бариад, хүн муулаад сууж байгаа АН -ын дотоод зөрчлийг Х.Баттулга өрдсөн шигээ Л.Гантөмөрийн ард алга ташаад сууж буйг АН-ын даргын хэвлэлийн бага хурлаас хийсэн үгнээс илтэд уншигдсан.

Б.ШАРХҮҮ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж