НЭМЭЛТ:
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр хүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.
З.САНЖДОРЖ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан иргэдийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр /2024.05.28/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товложээ. Одоогоор шүүх хурал эхлээгүй байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Нийслэлийн прокуророос өчигдөр тухайн иргэдээс хоёрыг нь үргэлжүүлэн хорих саналыг шүүх байгууллагад хүргүүлсэн байна.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав, н.Ганзориг нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байв.
Холбоотой мэдээ