Desant: Big Fish бол 5 жил хүсч, хүлээж, төлөвлөсөн тоглолт минь

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

Desant: Big Fish бол 5 жил хүсч, хүлээж, төлөвлөсөн тоглолт минь

Desant: Big Fish бол 5 жил хүсч, хүлээж, төлөвлөсөн тоглолт минь

Реппер, продюсер Desant буюу Г.Батболд удахгүй болох "Big Fish" тоглолтынхоо талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр/2024.05.28/ Төв цэнгэлдэх хүрээлэнд хийлээ.


Desant:

-Зургадугаар сарын 8-ны өдөр миний тоглолт зохион байгуулагдах гэж байна. Миний гурав дахь бие даасан тоглолт. Том задгай тайзан дээрх анхны тоглолт. Анхны тоглолт 2014 онд болж байсан. Үүнээс арван жилийн дараа задгай бие даасан шоугаа зохион байгуулах гэж байна. Онцлог гэвэл 100 хувь хип хоп тоглолт байх болно. Тоглолтын найруулга, тайз, хөгжим дээр илүү анхаарч байгаа. Зүгээр нэг концерт биш энтертайнмент шоу тоглолтыг хүргэнэ.

Тоглолтын агуулга гэвэл эхнээсээ дуусах хүртэл зохиолтой. Миний клипүүд болон дуунуудын агуулгаар нь холбоод цогц зохиол маягтай болно. Миний бие өөрийн карьертаа онцлох чухал дуунуудаас сонгож, хамтарсан уран бүтээлчидтэйгээ тайзан дээр тоглолтоо толилуулахаар бэлдсэн.

-Яагаад Big Fish гэж тоглолтоо нэрлэсэн юм бэ?

-Big Fish гээд миний дуу байдаг. Далд утгатай үг л дээ. Гэмт хэргийн том субъектын том загас гэдэг. Монголд том тоглогч гэж бууж байгаа. Тиймээс ингэж нэрлэсэн. Тоглолтон дээр миний 30 орчим дуу дуулагдана. Энэ бол миний хүсэн хүлээсэн тоглолт. Таван жил хүсэн хүлээсэн, төлөвлөсөн тоглолт. Энэ жил л цаг нь. Сонсогчиддоо хэлэхэд ирээд үзээрэй. Тайзан дээр дуулаад байдаггүй дуунуудаа дуулна. Намайг үнэнч дэмждэг хүмүүст энэ маань таалагдах болов уу.

-HooD дууг анх удаа тайзан дээр дуулах гэж байна. Өмнө нь яагаад дуулж байгаагүй юм бэ?

-Өмнө нь албан ёсны тайзан дээр дуулж байгаагүй. Энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ том тайзан дээр албан ёсоор дуулах гэж байна. Өмнө нь бүрэлдэхүүн нь цуглаж байгаагүй. Тиймээс дуулж байгаагүй. "Vanquish" ч идэвхтэй биш байсан. Ирэх тоглолт дээр дуулах болно. Үүгээр өсч хүмүүжсэн олон залуус байдаг байх.

-Тоглолтоос өмнө хэчнээн дуу дуулах вэ?

-Тоглолтоос миний хоёр сингл цацагдана. Бүх юм нь бэлэн болсон. Хоёр клип хүрнэ гэсэн үг.

Тоглолтын тасалбарыг GS25 дэлгүүрийн бүх сүлжээ болон Shoppy -оор худалдаалж байна.

Ерөнхий продюсер Халзаа:

-Монголын бүх тоног төхөөрөмжийг цуглуулж гоё юм хийх гэж зүтгэж байна. Монголд харагдаагүй 30 метр өндөр тайз, гэрэлтүүлэгтэй байх болно. Миний бие дүүтэйгээ таван жилийн өмнө тоглолт хийе гэж ярьж байсан. Төлөвлөсөн тоглолтоо хийх гэж байна. Чадах чинээгээрээ хичээж, зүтгэж хийнэ.

Тайзны найруулагч Баажаа:

-Манай тоглолтын тайз урьд нь Монголд хийгдэж байгаагүй тайз. Үлдсэнийг ирээд үзээрэй. Монголд байгаа бүхий л тайзны багууд ажиллаж байна. Нэг шат дээшээ ахиулахыг хичээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж