Талибан хөдөлгөөнийг террорист байгууллагын жагсаалтаас хасах тухай саналыг ерөнхийлөгч Путинд хүргүүлжээ. Уг саналыг Оросын Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яам хамтран хүргүүлсэн гэж Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар газрын захирал Замир Кабулов "ТАСС" агентлагт мэдээлэв.
Засгийн газрын хэд хэдэн дээд албан тушаалтнууд уг саналыг дэмжсэн байна. Гэхдээ ерөнхийлөгч Путины саналыг харгалзан үзэлгүйгээр Талибаныг жагсаалтаас хасах боломжгүй юм. Кабулов " Зарим дээд албан тушаалтнууд үүнийг зөв гэж үзэж, саналаа илэрхийлсэн. Гэхдээ Талибан хөдөлгөөнд энэ талаар мэдэгдэхээс өмнө ерөнхийлөгч зөвшөөрөх хэрэгтэй. Түүний саналгүйгээр энэ ажил ямар ч үр дүнгүй. Саад бэрхшээлүүд гарах ч гэсэн асуудлыг шийдвэрлэж чадна гэж бодож байна. Одоо ерөнхийлөгч Путины шийдвэрийг хүлээх л үлдээд байна" гэжээ.
Талибан 2021 онд Афганистаны засгийн эрхийг авсан. Үүнээс хойш олон улсын засгийн газар, байгууллагууд Талибанд хориг арга хэмжээ авч, террорист гэж ангилсан. Москва Афганистантай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой удахгүй болно. Гэхдээ Орос Талибаны засгийн газартай хамтран, арга хэмжээ зохион байгуулах бодолгүй байна. Террорист ангиллаас гаргах болсон нь Орос шинэ түнш эрэлхийлж байж болзошгүй гэж шинжээчид үзсэн. Гэхдээ Кабулов энэ талаар тайлбар өгөөгүй юм. АНУ Афганистанаас цэргээ гаргана гэж мэдэгдсэний дараа талибуудын радикал хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоож эхэлсэн. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани 2021 оны наймдугаар сарын 15-нд хилийн чанад руу дүрвэж, Талибанчууд Кабулд нэвтэрчээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ