ХЭҮК: "Хүүхдийн марафон" зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

ХЭҮК: "Хүүхдийн марафон" зохион байгуулна

ХЭҮК: "Хүүхдийн марафон" зохион байгуулна

Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг ирэх зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээ нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг хүүхдүүдэд таниулах, зөв хандлага соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Уг арга хэмжээнд оролцсон хүүхэд бүр барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авах юм. Мөн мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зургаа авхуулж дурсамж бүтээх боломжтой. Хүүхэд бүр өөрийн  мөрөөдлөө бичиж  хүслийн хайрцагт хийж  ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Марафон гүйлт хөтөлбөр: 

  •  10.00-10.30 цаг Нээлт
  • 10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
  • 11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
  • 12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
  • 13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
  • 14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
  • 15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/
  • 16.30 цагт Хаалт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж