Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Н-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.05.28/ Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн Н нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан ба түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.
Дээрх этгээд нь 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байжээ. Олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор Монгол Улсын иргэдийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Монголын цагдаагийн байгууллага Интерполд гишүүнээр элсээд 33 жил болж байна. Интерполын гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээлэх ёсгүй бөгөөд зөвхөн хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй байдаг.
Холбоотой мэдээ