"Шинэ хоршоо" хөдөлгөөний талаар өнөөдөр /2024.05.28/ мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ү.Амарбат:
-“Шинэ хоршоо” хөдөлгөөн өнгөрсөн нэг сарын хугацаанд хэрэгжиж байна. Монгол Улсын хувьд сүүлийн 34 жилийн хугацаанд анх удаа өрнөж байгаа малчид өөрсдийнхөө асуудлыг хамтарч шийдвэрлэх хамгийн том боломж болсон хөтөлбөр болж байна.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарт эдийн засгийн үр өгөөж нь ченжийн дамжлага дээр гарч ирдгийг өөрчилж, малчдад хүргэх боломжийг олгоно. Ямааны мах нэг кг нь 3500 өтгрөг болтлоо унадаг. Улаанбаатар хотод хаврын тарчиг цагаар мах нэг кг нь 25 мянгаас 30 мянган төгрөгт хүрдэг ченжийн оролцоог халж, малчид өөрсдөө нийлүүлэгч болох боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн олгож байгаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол Улсад байгаа хөрөнгө оруулалтын тэгш эрхийг хангах бодлого юм. Хөрөнгө оруулалтын зээлийн 80 хувь Улаанбаатар хотод гардаг, үлдсэн 20 хувь нь төв суурин газарт гарч байгаа. Таван жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн дийлэнх хэсэг сумдад шингэнэ. Хөрөнгө оруулалтын зээл малчдад мал аж ахуйн салбарт олгож байгаагаараа орон нутагт сайжрах юм.
Малчид дараа дараагийн зуданд зутардаггүй, төрийн гар харж биш хоршооныхоо хүчээр давж туулдаг тогтолцоог бүрэн бүрдүүлэх зорилготой юм.
Бид энэ хавар, зун, намрын дулааны улирлыг амжилттай давж чадвал ирэх өвөл ямар ч асуудал тулгарсан улстөрчид өвс барьж очдог биш малчид өөрсдөө асуудлаа шийдвэрлэдэг болох юм. Хүндэрсэн үед нь тусламжийн аргаар шийддэг бус бололцоотой үед нь хөрөнгө оруулалт хийж шаардлагатай батлан даалт, хамтын ажиллагааг хийж чаддаг байх хөдөлгөөн юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж чадвал малын гаралтай түхий эдийн үнэ хямд байгааг түүх болгон үлдээнэ.
Малчид банкнаас 20 хувийн хүүтэй хэрэглээний зээл авах гэж очдог биш 6 хувийн хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авах гэж хамтдаа хоршоолох гэж очдог цаг үеийг авч ирье гэж “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан.
Хөдөлгөөн амжилттай өрнөвөл малчид хэрэглээний зээлийн дарамтад байнга байдаг биш хөрөнгө оруулалтын зээлээрээ асуудлаа шийдээд энэ цагийн хөрөнгө оруулагчид, энэ цагийн бизнесмэнүүд, энэ цагийн чинээлэг бүрэлдэхүүн хэсэг болох юм.
Харамсалтай нь, энэ үйл ажиллагааг олон талаар харлуулах, няцаах, энэнд битгий хамрагдаарай гэж уриалах, энэ хөтөлбөрийн хүрээнд яригдаагүй асуудлыг ярьсан болгож ойлгуулах, мушгих зүйл гарч байгаа учраас няцаалт өгье.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр олгож байгаа зээл 100 хувь банкнаас олгогдоно. Зээлийн эцсийн шийдвэрийг банк гаргана. Ямар асуудлаар хэдий хэмжээний хөрөнгө оруулалтын зээл авах вэ гэдгийг арилжааны банкууд шийдвэрлэнэ. Энэнд улстөрчийн эрх мэдлийн оролцоо огт байхгүй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын зарим нэр бүхий гишүүдийнх нь хэлээд байгаа шиг өөрсдийнх нь хийж гаршсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр ч юм уу, эсвэл Чингис бондын мөнгийг Хөгжлийн банкинд байршуулж байгаад гурван хувийн хүүтэй зээлийг өөрсдөө хэдэн их нядаар авдаг шиг зээл биш. Зээлтэй холбоотой шийдвэрийг банк гаргана.
Хоёр дахь нь газартай холбоотой асуудлыг их ярьж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд малын бэлчээрийг хөндөхгүй. Өнгөрсөн өвөл зудын хүндрэлтэй цаг үеэр Засгийн газрын гишүүд 200 гаруй сумдад ажилласан. Зудын хүндрэлтэй цаг үеэр тэжээл маш үнэтэй болсон. Тэжээлийг ченжүүдийн аманд орсон үнээр авч байна, бид өөрсдөө тэжээлээ таримаар байна гэдэг хүсэлт малчдаас маш их тавьсан. Тэжээл тарих газрыг олгооч гэдэг хүсэлт тавьсан. Тийм учраас хоршоодууд өөрийнхөө суманд байгаа 5 га газарт тэжээл тариад, өөрсдөө тариалсан тэжээлээр өвлийг давдаг ийм зохион байгуулалт руу орох боломжийг олгох зорилготой.
Хэн нэгэн улстөрчид, гадны хөрөнгө оруулагч ирээд бизнес хийх болохоор хэдэн зуун га газар авч болдог байхад тухайн сумын иргэд өөрсдөө 5 газар аваад тэжээлээ тариалъя гэхэд дургүйцээд байгааг ойлгохгүй байна.
Хөгжлийн боломж амьдрал ауйгаа хөгжүүлэх боломж цөөхөн хэсэгт хүсээд байгаа шалтгаан юу юм бэ гэж эргэлзэж байна.
Ардчилсан намын нэр бүхий гишүүд, төлөөлөл малчдыг байнга доромжилж байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч н.Лхагвасүрэн “Малчид бол урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг удирдах чадваргүй. Ямаагаа самнаад ноолуураараа хавар зээл авдаг, намар малаа нядлаад зээл авдаг ,төлдөг. Богино зээл авдаг. Эдийн засгийн харилцаанд оролцох чадваргүй гээд доромжлоод сууж байгаатай санал нийлэхгүй. Эдийн засагч хүн малчдаа мал маллахаас өөр чадамж байхгүй гэж доромжлоод сууж байгаатай санал нийлэхгүй. Энэ бол 600 мянга гаруй малчныг доромжилсон үйлдэл. Малчид урт хугацааны зээлээ аваад өөрсдөө удирдаад зах зээлийн шинэ харилцаанд суралцаад өөрсдийнхөө амьжиргааг сайжруулах бүрэн боломж байгаа. Дэлхийн олон улс орон ийм арга замаар хөдөө аж ахуйн өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадсан.
Мөнгө хэвлэж тараах гээд байна гэдэг шүүмжлэл хэлж байгаа. Хүн өөрсдөө яаж ажилладаг вэ. Тэр аргаараа л сэтгэж байна. Арпдчилсан нам 2012-2016 онд хамгийн их миөнгө хэвлэж тараасан. Монголбанкнаас нэг ч төгрөг хэвлэж тараахгүй.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгогдож байгаа зээл тухайн арилжааны банкнаас татаж төвлөрүүлсэн хөрөнгө. Энэ хөрөнгийг дандаа Улаанбаатар хотод биш малчид руугаа чиглүүлье гэдэг бодлогын алхмыг төр засаг авч хэрэгжүүлсэн. УИХ-аас дөрөвдүгээр сарын 19-нд багц хууль баталж, Засгийн газраас 20-нд тогтоол баталсан. Энэ хүрээнд бүх үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа гэлээ.
Холбоотой мэдээ