Н.Энхчимэг: Компани шиг ажиллавал Т.Доржхандын нам гэсэн нь дээр

Н.Энхчимэг: Компани шиг ажиллавал Т.Доржхандын нам гэсэн нь дээр

Н.Энхчимэг: Компани шиг ажиллавал Т.Доржхандын нам гэсэн нь дээр

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Намсрайжавын Энхчимэгтэй ярилцлаа.


-Таны товч намтрыг сонсъё. Ямар мэргэжилтэй вэ?

-Намайг Намсрайжавын Энхчимэг гэдэг. СЭЗДС-ийг банк, санхүүгийн удирдлага мэргэжлээр бакалавр, Удирдлагын академид Төрийн удирдлагын магистр, Австрали Улс, Сиднейн Их сургуульд Олон улсын бизнесээр магистрын зэрэг тус тус хамгаалсан. Хувийн хэвшилд болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэлт төсөлд ажиллаж байсан. Одоо Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “BASU” брендийн үүсгэн байгуулагчаар ажиллаж байна.

-Улс төрд хөл тавиад бас чамлахааргүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Хүн гэдэг өөрөө хөгжлийн үе шаттай явдаг нийгмийн нэг хэсэг. Сургуулиа төгсөөд, гэр бүл зохиож, дөрвөн хүүхэдтэй болж, ажил, амьдрал ч сайхан тогтоод ирсэн. Хүүхдүүд маань эхнээсээ сургууль, цэцэрлэгт хамрагдах боллоо. Австралиас эх орондоо ирээд, шинэ хороолол болох Нарны хороололд төвхнөсөн. Гэтэл гэрийн ойр орчимд маань сургууль, цэцэрлэг огт байсангүй. Улсаас сургууль барьж байгаа гээд байдаг. Гэтэл зунжин баригдсан өнөөх сургууль намар болоход ашиглалтад орсонгүй. Юу болов гэтэл улс биш хувийн хэвшил худалдаж авах болсон тухай сураг дуулдсан. Ингээд дөрвөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь зөөхийн тулд нөхөр бид хоёрын нэг нь заавал гэртээ суух нөхцөл бүрдсэн л дээ. Шууд буугаад өгчихөж чадаагүй учир хотхоныхоо хажуу талын дэлгүүрт идэр есийн хүйтэнд хоёр өдрийн турш 2300 гаруй гарын үсэг цуглууллаа. Тэр гарын үсгүүдээ бариад бүх л шатны хүмүүстэй уулзаж, санал хүсэлтээ өгсөн. Гэсэн ч болж өгдөггүй. Сургууль, цэцэрлэг ч орох дөхлөө. Жагсахаас өөр арга үлдээгүй. Нарны хорооллын хориод мянган иргэнийг жагсаалд уриалсан. Ямартаа ч жагсаал, цуглаан болохын өмнө Засгийн газарт шаардлага тавьж байж цэцэрлэг, сургуулийн асуудлаа шийдүүлсэн.

Бид өөрсдийнхөө төлөө дуугараад явж байхдаа их зүйл бодогдсон. Энэ нийгэм нэг л биш болчихож, иргэдийн эрх ашгийг хамгаалдаг хүн байхгүй, бүх шатанд эрсдлээс айгаад юу ч шийдэж чадахаа больчихсон юм байна гэдгийг ойлгож авсан. Энэ цаг үеэс л бид болж бүтэхгүй бүхнийг хэн нэгэн өөрчилнө гэж найдаад суух биш өөрсдөө эхлэх ёстой юм байна гэж бодогдох болсон.

"Т.ДОРЖХАНД ЭРХ БАРИГЧ НАМЫН ҮГЭЭР БҮХ ЗҮЙЛИЙГ ХИЙДЭГ"

-Тэр нөхцөл байдлаас үүдэн улс төрд орж өөрчлөлт, шинэчлэлт хийе гэж шийджээ.

-Дан ганц тэр нөлөөлөөгүй. Тэр үед бага хүү маань нялх тул хүүгээ өсгөөд энэ үед нөхөр маань АНУ-д сурахаар болж, бид ч хамтдаа явсан. Гэтэл удалгүй корона вирустэй дэлхий нийтээрээ нүүр тулсан. Сурах ч хойшлогдон 2-9 насны дөрвөн хүүхдээ аваад эх орондоо ирэхийн тулд олон сар хүлээсэн. Эцэст нь эх орондоо ирж, 21 хоногийн хөл хорионд орсон юм. Хоол унд муу, хүүхдүүд хоолондоо цадахгүй, ус солигдоод бага хүү минь тураалд орсон. Эх хүний хувьд тэр нөхцөл байдлыг хараад үнэхээр гутарсан. Энэ нийгмийг өөрчлөх ёстой юм байна л гэж бодогдсон. Хүний эрх гэдэг ойлголт энэ төрд огт байхгүй мэт аашилсан. Бид мөнх биш. Үр хүүхдээ ийм хэцүү нийгэмд үлдээж болохгүй шүү дээ. Ингээд л улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдэж, арай өөр байж чадна байх гэж итгэж ХҮН намд 2020 онд элссэн.

-Гэхдээ дөрвөн жил хамт байсан намаасаа өнгөрсөн дөрөвдүгээр сард дуулиан шуугиантай гарчихлаа. Энэ юу болчихов?

-ХҮН намыг шинэ тутам нам учир маш өндөр хүлээлттэй байсан. Миний хувьд өөрийн зүгээс ч идэвхи чармайлттай ажилласан. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр ажиллахдаа ХҮН намыг таниулж чадсан гэж боддог. Аль аль намд нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний төлөөлөгч.  Харамсалтай нь ХҮН нам миний бодсон шиг нам байгаагүй. Өөрийнхөө зарчмын шаардлагыг хурал болгон дээр нь хэлдэг байсан. Гэхдээ мэдээж дөнгөж бойжиж байгаа нам тул олон нийтийн дунд гэхээс илүү  дотооддоо хэлдэг байсан. Дотооддоо хамгийн их шүүмжлэлтэй ханддаг байсан гишүүдийн нэг нь би.

2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог батлагдах хүртэл маш олон кэйс дээр ажигласан. Жижиг намуудын хувьд томсгосон тойрог гэдэг бол өөрсдийгөө хорлож буй хэрэг. Бид нар шиг улс төрд дөнгөж орж байгаа хүмүүс 17 хоногт томсгосон тойрогт танигдана гэдэг боломжгүй зүйл.

Энэ томсгосон тойрог, хуулийн зохицуулалт зэргийг ХҮН намын дарга шууд хүлээн зөвшөөрсөн. Тухайн намын төлөөллийн байгууллага буюу Төлөөлөх зөвлөлтэй нэг ч удаа хуралдаагүй, хэлэлцээгүй байж УИХ дээр “Манай нам хүлээн зөвшөөрсөн” гээд шууд л дэмжчихсэн. Дээрээс нь эрх баригч намын үгээр бүх зүйлийг хийдэг. Бид энэ улсад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, хяналт тавих гэж байгаа юм бол хяналтаа л тавих ёстой. Энэ ч үүднээс зарчмын хувьд өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэг шаардлага тавьсан. Мөн залуучуудыг тойрогт хайр найргүй нэр дэвшүүлж байгаа. Намайг Монгол Улсын даян аварга Н.Батсуурийн эгч юм чинь Увс аймагт буюу баруун бүсэд нэр дэвшээд, саналуудыг цуглуулаад ажилла гэх жишээтэй. Би Баянгол дүүргийн төлөөлөгч хүн. Дээрээс нь би хөдөөний амьдралын асуудлыг яг тэнд байдаг хүмүүс шиг мэдэхгүй. Би очоод хүний өмнө худлаа ярьж чадахгүй. Тэр утгаараа үгүй гэдгээ маш олон удаа илэрхийлсэн. Нам улс төрийн байгууллага дотоод ардчилал байх ёстой. Гэтэл намын дарга нь зөвхөн өөрт нь таалагдсан байдлаар асуудал шийдэж наанаа дотоод ардчилалтай мэт харагдавч начир дээрээ ганц хүний шийдвэрээр явж байгаа нь таалагдаагүй учраас дөрөвдүгээр сарын 16-нд өргөдлөө өгч, ХҮН намаас гарсан. Намаас гарсан шалтгаан минь энэ.

Би намын эрх ашгийн төлөө улс төрд ороогүй. Нийтийн эрх ашиг буюу бид бүгдийн төлөө орсон учраас надад хоргодоод байх зүйл байхгүй. Дөрвөн жилийн турш ХҮН намыг Баянгол дүүрэгт зөвөөр илэрхийлэх, таниулахын тулд үгээ ил тод хэлдэг, харизмтай улс төрч байж чадсан.

-Намаас гарлаа гэхэд ХҮН намын гишүүд яаж хүлээж авч байсан бэ?

-Миний байр суурь бол ил тод байдаг байсан. Эргээд бодоход ХҮН намынхан надаас их болгоомжилдог байсан юм шиг. Би бүхий л зүйлд өөрийнхөө итгэл үнэмшлээр, чин сэтгэлээсээ ханддаг байсан. Тийм байхад болгоомжилж хандаад байдгийг нь ойлгодоггүй байлаа. Намайг ХҮН намаас гарахад хүмүүс бараг гайхаагүй. Харин ХҮН нам доторх найзууд минь яав, юу болов гэж асуусан. Би дөрвөн жил ажигласан, шүүмжилсэн, өөрчлөх гэж оролдсон.

Энэ нам дотоод ардчилалгүй, тэлэх хүсэлгүй бол Монголд юу ч хийж чадахгүй. Зүгээр л компанийн зохион байгуулалтаар ажиллах юм бол нам гэж нэрлэх шаардлага байхгүй. Доржхандын компани гээд нэрлэчихсэн нь дээр. Илүү амар.

Хэл амнаас айгаад дуугүй гараад явж болох байсан. Гэхдээ над шиг чин сэтгэлээсээ орж ирсэн залуус хайран цаг хугацаагаа үрчих вий гэж болгоомжилсон учир дуутай гаръя гэж шийдсэн. Тийм болохоор Ерөнхий нарийн бичгийн дарга, дүүргийн намын хорооны даргад өргөдлөө бичээд өгөх биш Т.Доржханд гишүүнд болохгүй байна гэдгийг нь ил тод хэлээд, түмэнд түгээе гэж бодсон учир, лайв хийж орсон. Олон ч хүнд хүрсэн, их ч дэмжсэн. Тэндээс дүгнэхэд ард түмэн нүдтэй, мэдрэмжтэй юм байна, мэдэж л байдаг юм байна гэж бодсон. Ер нь ХҮН намаас маш олон залуус гарсан. Гэхдээ над шиг ил тод зарлаж гарсан нь цөөхөн. Бараг анхдагч нь би байх. Буруу зүйлийг бага дээр нь л засаж залруулах ёстой. Хэл амнаас айж дуугүй явж олон залуусын итгэл, сэтгэлээр тоглох нь байж боломгүй зүйл.

-Энэ удаагийн УИХ-д “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшихээр болжээ. Энэ тухайд?

-Намаас гараад удаагүй байхад “Үндэсний Эвсэл”-ээс холбогдсон. Ер нь олон нам эвслээс надтай холбогдсон. Мэдээж энэ асуудалд их нухацтай хандах ёстой учраас багагүй хугацаанд бодсон. “Үндэсний Эвсэл”-ийг сонгох болсон гол шалтгаан нь энэ эвсэл урт хугацааны төлөвлөгөөтэй, улсын хөгжлийг өөрөөр харж мөрийн хөтөлбөртөө тусгасан, мөн тус эвслийн лидер Н.Номтойбаяр эрх баригч намын болох болохгүйг зоригтой дуугараад явж чаддаг нь таалагдсан. Лидер хүнд байх ёстой өөрийн гэсэн өнцгийг гаргаж чадаж байна гэж харж байгаа. Одоо цагт урваж, шарвасан, яах нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байдалтай лидерүүд маш их болчихсон. Лидер хүн эрс шийдэмгий, зоригтой, өөрчлөлт хийх хүсэл зоригтой байж энэ улс орон өөрчлөгдөнө. Түүнээс дарга харж нэг өөр, иргэдтэй уулзахаараа бас нэг өөр болдог нөхцөл байдлыг би хүсэхгүй байна. Тийм ч учраас сайтар бодсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан.

"ЭВСЛИЙН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭМЖИХ, МОНГОЛ ХҮН БАЯН БАЯХ,  АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗОРИЛГО НЬ ТААЛАГДСАН"

-“Үндэсний Эвсэл”-ийн үзэл баримтлал, зорилго, зорилттой нь танилцсан байх. Онцлохоор зүйл юу байсан бол?

-“Үндэсний Эвсэл”-ийн нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хоёрдугаарт, монгол хүн бүхэн баян чинээлэг байх боломжтой, гуравдугаарт, ардчиллыг бэхжүүлнэ гэж байгаа нь таалагдсан. Дүүргийн буюу анхан шатны нэгж дээр төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж буй хүний хувьд Монгол Улсад дөрвөн шатны төлөөллийн төв байгууллага үндсэн үүргээ гүйцэтгэх нөхцөл байдаггүйг мэдлээ. Хорооны иргэдийн нийтийн хурал, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, УИХ гэсэн дөрвөн шатны төлөөллийн байгууллагад хараат бус байдлыг хэрхэн яаж хангах вэ гэдэг дээр анхаарч ажиллах нь маш чухал байна. Иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүмүүсийг яаж дэмжих вэ, эдийн засгийн хувьд хэрхэн хараат бус байлгах вэ, засаглалын хувьд хяналт хийх үндсэн үүргийг хэрхэн хангуулах вэ гэх мэтчилэн зохицуулалт хийх хэрэгтэй. Хэд хэдэн хуулинд тодорхой зохицуулалт хийх байдлаар асуудлыг шийдэх боломжтой. Том зургаараа төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх гол суурь нь тэндээс гарч ирэх юм байна гэдгийг дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа харсан. Төлөөллийн байгууллага дээр нь хэт намчирхал бий болж, хараат байдал үүссэн нь эцэстээ иргэдийн төлөө дуугарах үндсэн үүрэг алдагдсанг харуулж байна. Үүнийг бид боловсролын чанарын асуудлаас харж болно. Иргэдийн хамгийн том санаа зовдог хүүхдүүдийн эрхийг хамгаалах ажлаа төлөөллүүд хийгээгүйгээс нийтээрээ чанаргүй боловсрол авч байна. Үүнтэй холбоотой бас нэг санаа зовдог салбар бол боловсрол. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлье л гэж байгаа бол энэ чиглэлд дорвитой өөрчлөлтүүдийг хийж, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой юм.

Бүх салбар уялдаа холбоотой хөгжих ёстой. Бид бизнес эрхлэгчид, төр гээд бүх талуудтай уулзахад хамгийн том бэрхшээл бол хөрөнгө, мөнгө гэхээсээ илүү хүний нөөц гэж хариулдаг. Хүний нөөцийн чадамжгүй байдал, хөдөлмөрийн үнэлэмж доогуур байгаа зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэр чигт нь доош татаж байгаа. Энэ бүхэн эргээд боловсролын салбартай холбогддог.

Эдгээр зүйлс “Үндэсний Эвсэл”-ийн үзэл баримтлалтай нэгдэж байгаа нь бас нэг элсэх шалтгаан болсон.

-Таны хувьд “BASU” спорт хувцасны брендийн үүсгэн байгуулагч. Тус брендээ үүсгэн байгуулаад хэр удаж байгаа вэ?

-Гурван жил болж байна.

-Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлээд явахад ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Анх төлөөлөгч болоод цар тахлын үед айлуудад хүнсний тусламж тараагаад явж байхад эмэгтэйчүүдийг ажлын байргүй байгаа юм байна гэдгийг илүүтэй мэдэрсэн. Хамгийн хурднаар эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох ёстой юм байна гэж шийдсэн. Хамгийн олон эмэгтэйчүүдийг хамруулж чадах өгөөжтэй салбар юу вэ гээд судлахад оёдлын салбар байсан. Спорт хувцасны үйлдвэр нээх гэж байгаа талаараа дүүдээ дуулгахад “Надад бэлэн лого байгаа. Та ашигла” гэсэн. БАСУ ингэж л бий болсон бренд юм. Мэдээж бизнес учраас ашгийн төлөө гэхдээ сошиал энтерпрайз буюу бизнесийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө юм. Хувиараа бизнес эрхлээд явахад дээр хэлсэнчлэн хүний нөөц хамгийн том асуудал болдог. Хоёрдугаарт, түүхий эд, туслах материалууд Монголд үйлдвэрлэдэггүй учир НӨАТ, гаалийн татвар өндөртэй. Хүн бизнес, тэр дундаа үйлдвэрлэл эрхэлье гэвэл үйлдвэрлэлийн өртөгт нухлагдан дампуурах хэмжээнд хүрэхээр. Бид одоог хүртэл алдагдалтай ажилласаар л байгаа. Миний хувьд олон улсын байгууллага эсвэл хувийн компанид ороод ажиллахад илүү хялбар. Гэхдээ Монгол Улсад хүн бүхэн амиа бодоод байх юм бол бид үр хүүхдүүддээ юу үлдээж чадах вэ. Заримдаа гаргах ёстой золиосыг гаргаад үүрэх ёстой ачаагаа үүрээд явах ёстой гэдэг үүднээс оёдлын салбар луу орсон.

-УИХ-аар даавуу, бөс бараа, туслах материалыг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон. Энэ нь оёдлын салбарт томоохон өөрчлөлтийг авчирна гэж харж байгаа.

-Миний хувьд тэрхүү даавуу, бөс бараа, туслах материалыг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. УИХГ С.Одонтуяа гол үүргийг гүйцэтгэн энэ хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр болсон. Манай улсад орж ирж байгаа дийлэнх хувцас БНТУ, БНХАУ-аас орж ирдэг. Загвар, эсгүүр, материал, материалын чанар, байгаль дэлхийдээ хор хөнөөлтэй эсэх зэргийг нь бодсон ч монгол хүн өмсөх хувцасаа өөрсдөө үйлдвэрлэдэг баймаар. Хүн арьсаараа амьсгалдаг учраас даавуу чанартай байх ёстой. Ингэж байж үр хүүхдүүд минь эрүүл өсөж торнино шүү дээ. Аливаа зүйл бага багаар өсөж, дэвшээд явдагийн адилаар цаашид илүү системтэй хөгжих хэрэгтэй гэж боддог. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг би маш өөдрөгөөр харж байгаа. “BASU” бренд энэ салбарын нэг том төлөөлөл болж чадна гэж итгэдэг.

"ГЭР БҮЛ МИНЬ НАМАЙГ ЗОРЬСНОО ХИЙ, ХЭЛЬЕ ГЭСНЭЭ ХЭЛ БИТГИЙ АЙ ГЭЖ ЗОРИГЖУУЛЖ, ДЭМЖДЭГ"

-Монгол Улсын даян аварга Н.Батсуурь бол эрэмгий, дайчин зан чанараараа бөхчүүд дундаа ялгардаг. Энэ нь даян аварга гэх том цолны эзэн болоход нөлөөлсөн нь дамжиггүй. Танд ч мөн ийм нэг дайчин, шулуун шударга зан чанар байгаа санагдлаа. Аав, ээжийнхээ алинаас нь өвлөсөн зан чанар гэж та хардаг вэ?

-Манай хөгшин аав Ж.Гэлэг Улсын начин цолтой бөх хүн. Ханиа алдаад 11 хүүхдээ ганцаараа өсгөж, өндийлгөсөн. Хөдөлмөрч, шулуун шударга зантай хүн байлаа. Аав минь ч их дайчин хүн. Энэ хүмүүсийн үр удам болохоор тэдний зан чанар бидэнд шингэсэн байдаг байх. Зөвхөн аавын тал ч гэлтгүй миний ээж минь бас сайхан удамтай хүн. МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийн минь удмын бөхчүүд. Хоёр талаасаа ийм эрэмгий, дайчин, тэмцэгч зан чанар өвлөгдсөн учраас бид бурууд хатуу, зөвд зөөлөн байж дадсан юм болов уу гэж бодож байна.

-Таны хань мөн Аймгийн харцага цолтой хүн байдаг байх аа?

-Миний хань Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн харцага Я.Алтантулга гэдэг залуу байдаг. Даруу төлөв, хүнийг гэсэн сэтгэлтэй хүн бий. Хүссэн, зорьсноо хийгээд явахад минь үргэлж урам хайрлаж, эрх дураар минь амьдруулж байгаад маш их баярладаг.  Эмэгтэй хүн хатуу ширүүн гэгдэх улс төрд явахдаа ханийнхаа дэмээр хүч авдаг. Манай нөхрийн аав, ээж мөн их сайхан хүмүүс бий. Зөв төлөвшилтэй, их гоё гэр бүл байдаг. Дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөж, хажуугаар нь сурч боловсрох, ажиллахаа амжуулахын тулд юу эсэхийг туулах вэ.

Улс төрд ороход миний хань “Нэг үеэ бодоход хүүхдүүд том боллоо. Өөрийн хүссэн зорьсноо биелүүл, сурсан мэдсэнийхээ хэргийг гарга, дараа нь харамсах зүйлгүй амьдар” гэж хэлсэн.

Улс төр гэдэг мэдээж амаргүй, хэл ам ихтэй. Намайг хайрлаад хааяа үг хэлнэ л дээ. Тэгэхээр нь “Ийм зүйлээс айх юм бол цаашдаа илүү зүйл хийж, бүтээж чадахгүй” шүү дээ гээд л нэгнээ зоригжуулаад, хурцлаад явдаг. Ханьдаа их талархаж явдаг даа.

-Тэгвэл Даян аварга Н.Батсуурь эгчийнхээ улс төрийн карьерийн тухай ямар байр суурьтай байдаг бол?

– Миний дүү “Би төлөөлөгч гэж ямар хүн байдгийг танаас л харж байна. Төлөөлөгч юу хийдгийг ч би мэддэггүй байсан байна” гэж хэлдэг. Бодвол ажлаа сайн хийж байнаа гэж урамшуулж байгаа байх. Дүү минь намайг их зоригжуулнаа. Яг эргэлзсэн үед их хүч өгдөг. Зорьсон зүйлээ хий, хэлье гэсэн үгээ хэл, битгий ай гэдэг. Хүн гэдэг тэгээд урмын үгэнд их хүч ордог бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NicolePearson 2024-05-28 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-28 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-28 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-28 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-28 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-28 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-28 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-28 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-28 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-28 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-28 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-28 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-28 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-28 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-28 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-28 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-28 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-28 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-28 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-28 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-28 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-28 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-28 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-28 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteAnderson 2024-05-28 46.8.16.159

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-28 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

TonyaBrown 2024-05-28 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

ToyaSmith 2024-05-28 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

RachelRichardson 2024-05-28 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-28 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-28 66.181.180.42

МАНын охин намаас гарсанд б.р хүргье Хүн нам тэр манин маягийн нөхрөөс салахгүй бол бүтэхгүйээ.

Avatar

CindySalas 2024-05-28 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

Чк 2024-05-28 139.5.217.93

Боловсролын чанарын шинэчлэлт нь тэгээд хэр амжилттай болсон юм дээ.Одоо энэ төсөл энэ тэр гэсэн хачин хачин балай зүйлээ больцгоовол яасан юм бэ.Нэг л их сүрхий баахан төсөл ярьж сээхэлзэж ондгоносон хүүхнүүд ,худлаа үнэн юм бичсэн цаас савчуулж гадны элдэв долоон тусгай албадаас санхүүжээд л түүнийгээ ч мэдэж ойлгож байгаа юм байхгүй хөөрч гүйгээд хэдэн төгрөг идчих гээд эргүүтээд гүйснийгээ их юманд бодож сээхэлзээд .

Avatar

MarinaAlvarez 2024-05-28 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-28 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-28 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-28 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-28 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-05-28 103.212.116.105

Dorjhand haltar golgiig hezeech tord gargahgvi dala orood ogooch

Avatar

иргэн 2024-05-28 103.212.162.47

Доржханд бол ёстой бүтэхгүй. яОдонтуяа эгчээ дагах хэрэгтэй.

Avatar

LisaAlexander 2024-05-28 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-28 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-28 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-28 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-28 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-28 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-28 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-28 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHoward 2024-05-28 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-28 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-28 188.162.254.39

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-05-28 103.168.34.143

DAJGUI BODOLTOI BUSGUI BNA

Avatar

NEWS.MN SITE -ИЙН ЭЗДЭД ! 2024-05-28 66.181.186.222

ХААЯ НЭГ САНАЛАА БИЧИХЭЭР ТААЛАГДААГҮЙ КОММЕНТЫГ ШУУД Л УСТГАДАГ ЮМ БНА ! ТИЙМ ШҮҮЛТҮҮРЭЭР ХҮМҮҮСТ ӨӨРСДИЙН БОДЛОГЫГ ТУЛГАЖ БОЛОХУУ ЭСВЭЛ БҮР КОММЕНТАА ХААЧИХ ТЭГВЭЛ ШУДРАГА БОЛНО !!

Avatar

ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХГҮЙ Л БНА 2024-05-28 66.181.186.222

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД АЖЛЫН БАЙР ХЭРЭГТЭЙ БАЙГААГ ХАРААД Л ТЭДЭНД ЗОРИУЛЖ БИЗНЕСЭЭ БАЙГУУЛСАН ЮМ БНА . ЭНЭ НИЙГЭМ НЭГ Л БОЛОХГҮЙ БНА ГЭЖ БОДООД Л УЛС ТӨРД ОРСОН ЮМ БНА ! 4 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭНГЭЭ 4 ДЭЭД СУРГУУЛИЙГ ДҮҮРГЭСЭН МУНДАГ Л БҮСГҮЙ БНА
ЯДРУУХАН Л ХАРИУЛТУУД БНА ДӨӨ!

Avatar

Нэргүй 2024-05-28 59.153.114.253

ХҮН эмсийн хүрээлэн болсон.

Avatar

зочин 2024-05-28 66.181.160.125

Намынхаа их хурлийг хийгээд л Доржхандыгаа аваад хаячихаач Тэгээл болооошдээ.. Хонжоо хайж ийш тийш гүйчхээд шудрага дүр эсгээд олон юм яриаадллл…

Avatar

Иргэн 2024-05-28 66.181.189.25

зоригтой шулуун шударга санагдлаа, амжилт хүсье. угаасаа нам, нийгэм ийм л байгаа, үнэн шдэ

Avatar

Нэргүй 2024-05-28 103.71.100.218

Зүгээр л ааштай авгай. Дүү батсуурь шигээ бол бүр хэцүү авгай болно. ХҮН энэ хэрүүлч авгайгаар дутахгүй. Доржханд зөв ажилладаг.

Avatar

Нэргүй 2024-05-28 24.126.11.60

Bygd medej bgaa Dorjoo chin Maniig dagaad maliigaad l yvtsuun hu !!! pk komunistuud

Avatar

Zorig 2024-05-28 155.69.181.252

Nam company shig l ajillah yostoi shdee ugaasaa… Ene neg medrel huuhen odoo duugui zailaasai huur chin

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.161.180

Сонгууль дуусаад шинэ нам, энэ эвсэл эдэр сураггүй болно.Энэ хүүхэн авч явж барахгүй.ХҮН намын захын гишүүнээс дор боловсролтой хүн юм.Амбиц бол айхтар юм.

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.161.218

Увсын гар байж даанч нэг тийм өмхий үнэртээд байсын

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.161.180

Увсын хүүхнүүд ямар хүн муутайн бэ.Шинэ орсон нам чинь ч чамайг ашиглаад хаяна.Бузар хүүхэн. нь

Avatar

KaylaJohnson 2024-05-28 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-28 103.41.93.174

Сүрхий амьтан байх нь ээ

Avatar

ariunaa 2024-05-28 66.181.167.168

amjiltt hvchti bgarriii

Avatar

ЭНХЛЭН 2024-05-28 66.181.167.168

Ажилын амжилт хүсье. Монгол улсдаа илүү их зүйл хийж бүтээгээрэй. амжилт та нар чадна залуусаа.

Avatar

Нэргүй 2024-05-28 77.111.245.11

Хэн хэнийг дэмжих нь хувь хүний эрх, би дэмжинэ ээ.

Avatar

b 2024-05-28 66.181.167.168

amjilt

Avatar

Зочин 2024-05-28 103.57.92.243

Та нар шиг зөв байсанч 100 хувь харлуудаад байх уу. Доржханд шиг зөвийг зөв, бурууг буруугаар нь хэлдэг этгээдийг улс төрч гэлэг юм, танай нам шиг туйлшрагчид биш байхгүй юу, ялгаа нь энэ

Avatar

PamelaParks 2024-05-28 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-28 43.254.59.146

ЗӨВ ЗӨВ ҮЗЭЭД БАЙ. ХАРИН СОНГОЛТ ЧИНЬ ИХ ГЭНЭН, ХАЧИН ЮМ. ҮЗЭЛ САНАА ЧИНЬ УГ НЬ АРДЧИЛСАН БОЛОЛТОЙ. ГЭВЧ МАН-ЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ДОРЖХАНДТАЙ НЭГДЭЖ Л ЯВДАГ. ТЭГСНЭЭ ТЭРНЭЭСЭЭ ГАРААД НОМТОЙБАЯР ГЭХ ОЛИГАРХ, ШҮҮХЭЭС ЯЛ ШИЙТГЭЛТЭЙ ЭДГЭЭДТЭЙ НЭГДЭЭД ТУУЖ ЯВДАГ. АРГАГҮЙ Л НАМСРАЙЖАВЫН БУСГАА ШИГ БУСГАА ЗАНТАЙ ХАЧИН ХҮҮХЭН ЮМ. ЯДАЖ АРДЧИЛСАН НАМД ЭЛСДЭГ БАЙГАА ДАА АРДЧИЛСАН ҮЗЭЛТЭЙ ЮМ БОЛ? БАСУ с** ЧИ ЭНЭ ЭГЧДЭЭ ХЭЛЭЭЧЭЭ!!!

Avatar

Нэргүй 2024-05-28 143.42.30.224

Энэ цагдаа зоддог увс Намсрайжавын халтар бүдүүлэг хүүхэн өөрийгөө юу гэж боддог бна аа. Тэр нам мам нь гомдоосиймуу, доржханд нь оролдсиймуу? Хүүхэд шиг гонгиноод явдаг улс төрч гэж юу байхав даа. Багтах орон зайгүй хэрүүлч авгай бололтой. Тэр нүх намдаа дурлаж орсийм бгааздэ. Одоо гарчаад юу гээд л эргэж нулимаад байдаг юм. Удмаараа хогийн хүмүүс бололтой

Avatar

Нэргүй 2024-05-28 103.145.234.68

зайл муу шаар мин

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.164.171

Маш сайн байна. Амжилт хүсье.

Avatar

иргэн 2024-05-28 66.181.180.224

Үхсс Номт яаг шударга байж харагдаач Удалгүй энэ миний бх нам биш гээл гүйж явах бхоо чи

Avatar

Нэргүй 2024-05-28 59.153.112.121

Намаасаа нэр дэвшиж чадаагүй дээ. Орилж явна уу даа. хэхэ

Avatar

Иргэн 2024-05-28 139.5.216.118

ХҮН-г таниулж чадсан ч гэх шиг. Мэдрэл чинь зүгээр үү??? Намаасаа дэвших шансгүй болоод л нам дамжиж яваа биз. Зүгээр л нэг гишүүний суудал мөрөөдөгсдийн нэг л гэж ойлголоо.

Avatar

Иргэн 2024-05-28 139.5.216.118

Хуцдаг халтар гөлөг вэ??? Коронад бүх дэлхийгээрээ өвдөг сөгдсөн юм. Үхсэн элэнцгийн чинь төр засаг буруутай вэ???

Avatar

Нэргүй 2024-05-28 24.126.11.60

8 sayiin corona giin em bedmel, heeriin emneleg, 20myangiin mask, geed zunduul hergyydiig n ta martial bnuu tsaaduul chin martial tani ugaadasii chin tsutgaad bnuu !!! pk mananguud!!!! # no mananguud byy songo!!!

Avatar

Gahai 2024-05-28 59.153.113.213

hun tejeevel mal tejeevel gdg

Avatar

Нэргүй 2024-05-28 202.126.92.98

олонд танил нэгийг доромжилж хоол олж, олны танил болох гэдэг ядарсан, хамгийн арчаагүй арга даа, наад арга чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж