Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувь, 2024 оны эхний улирлын байдлаар 7.8 хувь өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улс энэ онд 25.9 их наяд төгрөгийн орлого олж, 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцоолол гаргасан. Тиймээс сонгуулийн дараа эдийн засгийн нөхцөл байдал ямар байх талаар эдийн засагчдийн байр суурийг тодруулан хүргэж байна.
ПОПУЛИСТ ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ЭРХЭНД ГАРВАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД НАМ ЗОГСОНО
Эдийн засагч Ч.Отгочулуу: Монгол Улсын эдийн засгийн өсөлт нүүрсний экспорт дээр төвлөрдөг. Сонгуулийн дараа нүүрсний экспортын хувь хэмжээ тогтмол буурдаг үзүүлэлттэй байдаг. Учир нь БНХАУ талаас шинээр байгуулагдсан Засгийн газрын байр суурийг харахын тулд худалдан авалтаа бууруулдаг. Тийм учраас нүүрсний экспорт цаашид одоогийнх шиг урсаж гарна гэсэн баталгаа байхгүй. Харин зэсийн үнэ өндөр байгаа нь сайн хэрэг. Монгол Улсад УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш гажиг гэмээр жишиг тогтсон. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогоо хэт өөдрөг төсөөлж, төсвийн зарлагаа өөдрөг төсөөлсөн орлогын хувь хэмжээндээ тааруулж өндөр тавьчихдаг. Ингээд төсөөлсөн орлого нь бүрдэхгүй тохиолдолд төсвийн алдагдлаа өндөр хүүтэй зээлээр нөхдөг. Нүүрсний үнэ болоод экспортод гаргаж байгаа хувь хэмжээ бичилт нь өндөр байгаа ч тал нь опптейк гэрээний нүүрс учраас бодитоор орж ирэх мөнгөн дүн бага байгаа болов уу гэж бодож байна.
Сүүлийн үед сонгууль угтсан эдийн засгийн олон арга хэмжээ авч байна. Тухайлбал, малчдад зориулж хоршоонд 5 их наяд төгрөгийн зээл олгож байна. Сонгуулийн дараа энэ бодлого хэрэгжихгүй бол төсвийн алдагдлын хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Төсвийн алдагдлыг бууруулж зээлээ мөнгөжүүлэхийн тулд зах зээл рүү бэлэн мөнгө хэвлэж нийлүүлнэ. Үүний хор уршигаар инфляци өснө. Тухайлбал, УИХ-ын 2016 он болон 2020 оны сонгуулийн дараа төсөвт тодотгол хийж байсан. Энэ нь зах зээлд шок үүсгэдэг. Цаашлаад ам долларын ханшийг огцом өсгөдөг. Нэг ёсондоо төгрөгийн ханш суларч, долларын ханш чангардаг. Тиймээс энэ удаагийн сонгуулийн дараа ч төгрөгийн ханш суларч, инцфляцийн хувь хэмжээ ил гарна.
Аливаа эдийн засгийг эрүүл байгаа эсэхийг хэмждэг хэдхэн үзүүлэлт бий. Нэгдүгээрт, инфляцийн хувь хэмжээ. Монгол Улс инфляциа бодитоор тооцож чаддаггүй учраас холбогдох байгууллагаас гаргадаг инфляцийн хувь хэмжээ бага гарч байна. Гэтэл бодит байдал дээр инфляци өндөр байгаа шүү дээ. Наад зах нь гурил, махны үнийг аваад үзэхэд үнэ нь өндөр байгаа шүү дээ.
Хоёрдугаарт, ажилгүйдлын хувь хэмжээ. Ажилгүйдлын хувь хэмжээг аваад үзэхээр 5-6 хувь нь бага харагдаж байгаа мэт боловч хөдөлмөр эрхлэлтийн түвшнээр нь харахаар хоёр хүн тутмын нэг нь ажилгүй байна. Түүнчлэн хувийн хэвшилд ажиллагсдын тоо хэмжээ буурч байна.
Тухайлбал, менежерүүдийн тоо 20 мянгаар буурсан байхад нөгөө талд төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн жил 40 мянгаар өссөн байна. Энэ жил ч өсөх байх.
Энэ бүхнээс юу харагдаж байна вэ гэхээр ажил хийж бодитоор үнэ цэнэ, баялаг бий болгож, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлдэг хүмүүсийн тоо буурч харин тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, татвараар цалинждаг төрийн албан хаагчдын тоо өссөн байна.
Яг одоогийн байдлаар Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт зогссон байна. Монголын гол хөрөнгө оруулалтууд уул уурхай руу ордог. Гэтэл Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн лицензийг цуцлах гэх мэт хөрөнгө оруулагчдад халгаатай бодлого, шийдвэр хэрэгжиж байна.
Тийм учраас хөрөнгө оруулагчид сонгуулийн дараах нөхцөл байдлыг харж байгаад "хураана, нураана, булаана, хаана, бооно" гэдэг популист Засгийн газар төрийн эрхэнд гарвал хөрөнгө оруулалтуудаа бүхий л түвшинд нам зогсооно.
Түүнчлэн сонгуулийн үр дүнгээс хамаарч гадагшаа гарч ажиллах, бизнес эрхлэх үү эх орондоо ажиллаж амьдрах уу гэсэн сонголт хийх иргэд ч бий. Гадагшаа гарч амьдрах боломжтой иргэд, өрхийн тоо бага. Энэ хүмүүс гадагшаа гараад явчихвал дундаж давхаргад дэнжигнэж байсан иргэдийн тоо бас л буурна.
Түүнчлэн МАН өмнөх сонгуулиар амласан амлалтуудынхаа хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчийн хувь хэмжээг нэмэгдүүлж байна. Төрийн хэдхэн компани төсвийн орлогын дийлэнх хувь хэмжээг бүрдүүлээд эхлэхээр улстөрчид дундаж давхаргыг шууд орхигдуулдаг. Дундаж давхаргынханы зовлон, жаргал тэдэнд сонин биш болдог. Яагаад гэхээр тэдний популист амлалтыг тэжээдэг хэдхэн үйлдвэр байна шүү дээ. Энэ нөхцөл байдал урт хугацаандаа асар хортой. Төрийн өмчийн компаниуд өрсөлдөх чадвар багатай байдаг. Тэдний нөөц дуусна. Монгол Улсын геополитикийн нөхцөл байдлыг аваад үзсэн ч БНХАУ-Тайвань, ОХУ-Укрианы нөхцөл байдал хүндэрвэл Монголд үзүүлэх сөрөг нөлөө их. Гадаад нөхцөл байдал хүнд байна. Сонгуулийн дараа бензин шатахууны нөхцөл байдал хүндэрнэ гэж харж байна. Одоо бол яах аргагүй сонгууль хүртэл бариад байна. Сонгуулийн дараа геополитикийн болоод улстөрийн хүндрэл өндөр болох байх. Түүнчлэн энэ жил зуд болсон нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
ТӨСВИЙН ОРЛОГО ТӨСӨӨЛСӨН ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Эдийн засагч Ч.Хашчулуун: Монгол Улсын эдийн засаг болон улс төрийн тогтолцооны нэг онцлог нь сонгуулийн өмнө эрх баригч нам, Засгийн газраас зээлийн олголтыг нэмэгдүүлэх, бэлэн мөнгө тараах гэх мэт арга хэмжээ авсаар ирсэн. Тухайлбал, 2016 онд "Сайн хашаа" хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Энэ удаа ч мөн уг хөтөлбөртэй төстэй арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа нь сонгуулийн мөчлөгийн нэг шинж чанар юм. Сонгуулийн дараа эдийн засагт гарч болох хамгийн том эрсдлийг төсвийн орлого төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй байх вий гэж харж байна.
Учир нь, энэ оны төсвийг батлахдаа эдийн засгийг өөдрөгөөр төсөөлж, зардлын хувь хэмжээг нэмэгдүүлсэн улс төрийн мөчлөгийн шинж чанартай холбоотой баталсан.Тийм учраас ирэх намраас шинээр бүрэлдсэн УИХ, Засгийн газрын гишүүд уг төсвийг эргэж харах, тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй.
Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляцид төдийлөн нөлөөлөхгүй байх гэж бодож байна.Учир нь сүүлийн үед Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүд мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлээгүй. Харин банкны системд байгаа мөнгөнийх нь зээлийн урсгалыг шинэчилж, өөрчилсөнтэй холбоотой. Энэ мөнгө угаасаа эдийн засагт байсан мөнгө. Мөн валютын ханшид тийм ч их нөлөөлөхгүй байх. Валютын ханш улс төрийн циклээс төдийлөн хамаардаггүй. Экспорт, импортын гадаад худалдааны тэнцэл, валютын нөөцийн хэмжээнээс ихээхэн хамаардаг. Монголд аль аль үзүүлэлт нь сайн байгаа учраас ханш дээр өөрчлөлт гарах үндэслэл байхгүй. Сонгуулийн дараа ч одоогийн эдийн засгийн байдал үргэлжлэх төлөвтэй байна. Харин төсөвт тодотгол хийх эрсдэл байж болох ч урьдчилан хэлэх боломжгүй байна
ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМДАА ҮЛ НИЙЦЭХ ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ 2-3 САРЫН ДАРАА ЭДИЙН ЗАСАГТ ТОМООХОН ЭРСДЭЛ ДАГУУЛНА
Эдийн засагч Б.Лакшми: Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл өсч байгаа хандлагатай байгаа нь цаашид нөхцөл байдал эерэг байх юм шиг төсөөлөлтэй байна. Миний хувьд сонгуулийн өмнө эдийн засгийн үзүүлэлтүүдийг хүчээр бариад байна гэж хардаж байна. Тиймээс сонгуулийн дараа буюу намраас эдийн засаг нэлээд хүндрэх хадлагатай байна. Учир нь Монгол Улсын эдийн засагт хамгийн их нөлөөлдөг хоёр хөрш орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна.
Тухайлбал, ОХУ-ыг аваад үзвэл эдийн засгийн хоригт орсон байгаатай холбоотой шатахууны салбарт нь томоохон хүндэрлүүд гарч байна. Яг одоогийн байдлаар ОХУ-д шатахууны хомсдол үүсэх нөхцөл байдал үүссэн гэдгийг тус улсын холбогдох албаныхан хэлж байна.
Одоогийн байдлаар шатахуун үйлдвэрлэлийн хувь хэмжээ 10 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тийм учраас цаашид дотоодынхоо хэрэглээг хангах зорилт хамгийн түрүүнд тавина. Хоёрдугаарт, тодорхой хэмжээгээр шатахуун, түлшийг экспортод гаргасан ч үнийн хувьд өсгөх хандлага харагдаж байна.
Монгол Улсын хувьд газрын тос, шатахууны хэрэглээ нь ОХУ-аас бүрэн хамааралтай учраас үнийн өсөлтийн хамаарал шууд эдийн засагт нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, цаашлаад инфляцид шууд нөлөөлнө.
Өөрөөр хэлбэл, ирэх намраас өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болох эрсдлийг авч ирж байна. Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нэлээд саарах төлөвтэй байна. Тус улсын эдийн засгийн өсөлт саармагжих нь Монгол Улсын түүхий эдийн экспорт буурах нөхцөл байдалд хүргэнэ.
Монгол Улсын экспортын хувь хэмжээ энэ онд төсөөлсөн хэмжээнээсээ буурвал төсвийн орлого буурах, төсвийн алдагдал нэмэгдэх бодит эрсдлийг учруулна.
Сүүлийн үед Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоомжууд нийгмийн аль нэг бүлэг рүү хэт их чиглэж, тэдэнд зориулсан зээлийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа нь анхаарал татаж байна. Олон төрлийн хөнгөлттэй зээлийг зах зээлийн зарчимдаа үл нийцэх байдлаар олгож байгаа нь 2-3 сарын дараа эдийн засагт томоохон эрсдэл дагуулж, инфляцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эрх баригч нам, эвслүүд сонгуулийн жил бүр богино хугацааны буюу тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулж гал унтраасан бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Өнөөдөр ч ийм л байна. Эрх баригч нам бүх зүйлээ сонгуульд ялахын төлөө чиглүүлж байна. Сонгууийн дараа амьдрал үргэлжлэхгүй мэт аашилж байна. Өнөөдөр л болж байвал маргааш учир нь олдоно гэсэн байдлаар ажиллаж байгаа нь харамсалтай санагдаж байна.
Нэргүй 2024-05-28 24.13.252.130
За муу амлаад бай.Амьдрал цаашаа мөлхөөд ч болсон явна.
AmandaPozzi 2024-05-28 109.248.49.55
Харуулах боломжгүй.
KrisKilgore 2024-05-28 46.8.17.244
Харуулах боломжгүй.
MichelleHoward 2024-05-28 46.8.223.153
Харуулах боломжгүй.
AnnaFultz 2024-05-28 188.130.128.192
Харуулах боломжгүй.
JenniferRodriguez 2024-05-28 188.130.129.112
Харуулах боломжгүй.
NicoleKershaw 2024-05-28 109.248.142.82
Харуулах боломжгүй.
NicolePearson 2024-05-28 46.8.154.61
Харуулах боломжгүй.
DawnStieglitz 2024-05-28 185.181.245.62
Харуулах боломжгүй.
KatieJohnson 2024-05-28 194.35.113.226
Харуулах боломжгүй.
LatriceRollins 2024-05-28 109.248.129.166
Харуулах боломжгүй.
ElizabethMaker 2024-05-28 194.34.248.103
Харуулах боломжгүй.
AmberLong 2024-05-28 194.35.113.168
Харуулах боломжгүй.
DarcellBowen 2024-05-28 188.130.129.5
Харуулах боломжгүй.
BobbieBlankenship 2024-05-28 188.130.129.231
Харуулах боломжгүй.
PaulaHoward 2024-05-28 109.248.12.244
Харуулах боломжгүй.
SusanMiller 2024-05-28 185.181.247.53
Харуулах боломжгүй.
TriciaNations 2024-05-28 109.248.167.53
Харуулах боломжгүй.
CrystalRamirez 2024-05-28 46.8.23.51
Харуулах боломжгүй.
CrystalMartinez 2024-05-28 188.130.136.130
Харуулах боломжгүй.
ValerieCox 2024-05-28 188.130.211.164
Харуулах боломжгүй.
AnaThomas 2024-05-28 92.119.193.235
Харуулах боломжгүй.
CandiceScott 2024-05-28 109.248.13.211
Харуулах боломжгүй.
CrystalVaughn 2024-05-28 109.248.205.152
Харуулах боломжгүй.
TierraSmith 2024-05-28 92.119.193.56
Харуулах боломжгүй.
MelissaKing 2024-05-28 109.248.204.216
Харуулах боломжгүй.
LisaGunn 2024-05-28 46.8.22.52
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-05-28 46.8.23.142
Харуулах боломжгүй.
LisaHernandez 2024-05-28 45.86.0.107
Харуулах боломжгүй.
MeganLynn 2024-05-28 46.8.22.231
Харуулах боломжгүй.
MichelleEnriquez 2024-05-28 109.248.15.163
Харуулах боломжгүй.
TonyaBrown 2024-05-28 188.130.128.149
Харуулах боломжгүй.
ToyaSmith 2024-05-28 95.182.126.197
Харуулах боломжгүй.
RachelRichardson 2024-05-28 46.8.23.87
Харуулах боломжгүй.
KatieReed 2024-05-28 188.130.187.173
Харуулах боломжгүй.
CindySalas 2024-05-28 194.35.113.254
Харуулах боломжгүй.
MarinaAlvarez 2024-05-28 109.248.13.176
Харуулах боломжгүй.
VictoriaHarvey 2024-05-28 45.90.196.169
Харуулах боломжгүй.
CarmenDavis 2024-05-28 188.130.219.61
Харуулах боломжгүй.
JillBright 2024-05-28 188.130.142.186
Харуулах боломжгүй.
SharonStarr 2024-05-28 109.248.14.119
Харуулах боломжгүй.
MarieFerguson 2024-05-28 188.130.218.95
Харуулах боломжгүй.
LisaAlexander 2024-05-28 45.11.20.40
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-28 153.135.222.182
Сонгууль болгоны дараа монголын ЭЗ огцом уналтанд ордог нь хууль бочоод бна.МАН сонгуулын дараа амвпрал үргэлжилэхгүй мэт, хөөргөн төсөв баталсан даа!!!
зочин 2024-05-28 103.145.234.121
МАН төрд байгаа тулдаа харин ч ханатай,зөв бодлоготой ажиллаж байна,Ахиу зорилт тавьж хүчээ дайчлан ажиллахаас өөр яах юм, Хөдөө аж ахуйн хоршооллыг дэмжих зээл бол сонгуульд зориулсан арга хэмжээ биш,Хүндрэл хэзээ ч байсан Даваад л ирсэн,Даваад л гарна, Харин АН болон бусад нөхөд төрд гарвал барууны бодлого рүү хэт хэлбийж,учиргүй магтан сайшааж, хоёр хөрштэй тогтоосон хэвийн харилцааг эвгүйтүүлж бозошгүй Түүгээр ч үл барам өмнөх үеүүд шигээ эдийн засгийг бүр сүйрүүлж ч магадгүй,
PamHouk 2024-05-28 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DawnJennings 2024-05-28 45.84.176.100
Харуулах боломжгүй.
TashaSmith 2024-05-28 185.181.244.201
Харуулах боломжгүй.
AmyGaines 2024-05-28 109.248.15.223
Харуулах боломжгүй.
PamelaBrown 2024-05-28 109.248.129.3
Харуулах боломжгүй.
AnnetteRunkle 2024-05-28 95.182.127.97
Харуулах боломжгүй.
ShannonSmith 2024-05-28 46.8.17.15
Харуулах боломжгүй.
TraciMorris 2024-05-28 109.248.138.149
Харуулах боломжгүй.
иргэн 2024-05-28 62.55.205.86
Газраас шороо ухаж машин дээр гаргаад дамлаж зарж байгаа гадны компани яг хөрөнгө оруулагч мөн үү. Харин үйлдвэр бариад, нэмүү өртөг шингээгээд явж байгаа нь хэд бол. Бүгд л Монголд хаан шиг аашиглж, өөрсдийг нь зарцалж байгаад мөнгө олох санаатай луйварчид орж ирэх юм. Энэ нь бидний боловрол муу, өрсөлдөх чадваргүй эх оронч сэтгэлгээ байхгүйтэй холбоотой. Тийм учраас л э****з, хурлийзууд баяжаад, баялгаа зараад өөрсдөө баяжаад байна. Яг Баярцогт шиг.
Судлаач 2024-05-28 202.126.94.99
Ямар ч судалгаа, ундэслэлгуй дураараа дургиж байгаа нам, тер засаг улс суйруулэхнээ!!!
Хэрэглэгч 2024-05-28 103.168.34.59
Уншиж танилцлаа.
ард түмэн 2024-05-28 202.21.125.66
ял сонсоод эдийн засаг дүгнээд байгаарай. отго хэн билээ чи болио.
иргэн 2024-05-28 62.55.205.86
Оюутогойн угаадсыг долоож голоо зогоогч
Нэргүй 2024-05-28 59.153.113.194
Түцнүүдийг зайлуулъя!
Зочин 2024-05-28 59.153.114.117
эдийн засагчид хичнээн үнэн юм хэлээд нэмэргүйдээ данх улс төрч хулгайч нар нь эдийн засагч гээч бүхэл бүтэн шинжлэх ухаанаар тоглодог
Phd 2024-05-28 66.181.181.129
энэ 3 нөхөр яриад л байдаг ..Эрдмийн ямар зэрэг золтой улс вэ дээ …
Сонгуулиар байдгаа барна гэж үү? 2024-05-28 202.21.104.2
Оффтейк гэрээний нүүрс гэж ямар балуу нь байгаад байгаам бээ? Энэ хулгайн нүүрс гаргалтаа одоо хүртэл таслан зогсоогоогүй юм уу? Нүүрсний цонх үе гэх үү, яг одоо л нүүрсээ ашигтай үнээр өгвөл хэдэн цаас хожихоор бн шдээ. Женок нь төмөр замд хаалт тавьж Оросод боломж гаргаж өгөөд, төр нь нүдээ аньж хулгайчиддаа боломж өгөөд.. дуусах уу? Зэсийн үнэ ч өсөлттэй байгаа. Хууль ёсоор гаргаж, татвараа сайн ав л даа!!
иргэн 2024-05-28 62.55.205.86
Ишшш, ардчилсан намын бууны 3 нохой. Зүгээр хятад руу нүүрс, зэс гараад үнэ өндөр байгаад байвал ямар ч эрсдэл ирэхгүй, эсрэгээрээ бол сонгуультай сонгуульгүй нохойн замаар орно, Вангануудаа.
KaylaJohnson 2024-05-28 45.87.253.175
Харуулах боломжгүй.
PamelaParks 2024-05-28 46.8.23.87
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-28 139.5.219.105
АН-ын Отгочулуу, Лакшми хоёр муу амлах хэрэггүй. Оюун-Эрдэнийн ЗГ үргэлжлэн ажиллах магадлал маш өндөр болчихлоо.АН 2 Ерөнхйлөгчийн тэмцэл хурцадсаар Баттулгын ялалтаар дуусах шатандаа орлоо.Энэ нь АН-Д МАШ МУУ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЛЭЭ ГЭСЭН ҮГ. Ийм хагаралтай намд санал өгөх хүний тоо буурна
Нэргүй 2024-05-28 43.242.242.59
АН-ын эдийн засагч Отгочулуу, Лакшми нар эздийнхээ үгээр худлаа ярихаа боль. Монголын эдийн засаг муудаж ирвэл эд нар баярлаж сөрөг хүчнээ харлуулах сайхан боломж гарч ирэх болно
Иргэн 2024-05-28 139.5.216.118
Хэлэхэд амархан хийхэд хэцүү гэдэгт үгийг Лакшми гэдэг бүсгүйд дайчихъя. Зах зээлийн зарчимд үл нийцэх зээл гэж бодвол хоршоонуудад олгож байгаа зээлийг хэлж байгаа байх л даа. Мөн Отгочулуу гэдэг хөлдпүүд бас хэлчихье. Яагаад гурил мах өндөр үнэтэй байна вэ? Ойлгомжтой. Махны ченжүүд болон хэдхэн гурилын үйлдвэрийн ченж шиг санаа бодолтой эздийн л гай нь тэр. Мах гэхэд л ченжээр дамжуулахгүйгээр малчид хоршоогоороо ангилж ялгаад дэлгүүр, захуудад өгөхөд юу нь болохгүй гэж? Махны үнэ буурна
Нэргүй 2024-05-28 104.192.225.10
ed yamar teneg mal be?unenii helsend usertel yyrlaad baix yum,