Пёньяны хөөргөсөн хиймэл дагуул бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

Пёньяны хөөргөсөн хиймэл дагуул бүтэлгүйтэв

Пёньяны хөөргөсөн хиймэл дагуул бүтэлгүйтэв

Хойд Солонгос улс өчигдөр /2024.05.27/ цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн боловч бүтэлгүйтэв. Тодруулбал, хиймэл дагуулын тээвэрлэж явсан пуужин нислэгийн эхний үе шатанд агаарт дэлбэрчээ. Хиймэл дагуулын Хойд Солонгосын баруун хойд хэсэгт орших Сохае хөөргөх станцаас хөөргөсөн. Хойд Солонгосын Үндэсний сансрын технологийн газрын мэдээлснээр шинээр бүтээсэн хөдөлгүүрийн ажиллагаанаас болж пуужин осолдсон байж магадгүй аж.

Бичлэгээс харахад Даваа гаригийн орой Сохаэ станцын ойролцоо, тэнгэрт гялалзсан цаг гарч ирээд, удалгүй улбар шар дөл болж шатжээ.

Цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх энэ удаагийн оролдлого нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойших дөрөв дэх оролдлого байв. Өнгөрсөн оны тавдугаар сард анхны оролдлогоо хийсэн боловч хоёр дахь шатны хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас бүтэлгүйтсэн. Харин наймдугаар сард хийсэн хоёр дахь оролдлого нь гурав дахь шатанд алдаа гарсны улмаас бүтэлгүйтсэн. Дөрөв дэх удаагийн оролдлогын бүтэлгүйтлийн шалтгааныг тодорхойлсны дараа Хойд Солонгос өөр хиймэл дагуул хөөргөхийг зорьж магадгүй юм.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж