Залуу явган хүний гарцаар гарч явахдаа хурдтай давхиж буй скүүтерт мөргүүлж, өвдөгөө хүнд гэмтээжээ. Тэрбээр хоёр сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж, хөдөлгөөнөө хорьсон байна. Тухайн үед холбогдох газруудад нь мэдэгдсэн боловч ямар ч хариуцлага тооцож чадаагүй гэнэ. Энэ мэтээр гудамжаар алхаж явахдаа цахилгаан скүүтерт дайруулж, сонсголгүй болсон, гар хөлөө хугалсан, шагайгаа зүсүүлсэн гэх хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах болжээ.
"Хотын гудамжаар тайван алхаж чадахаа больсон. Арагшаа байн байн эргэж харна. Хаанаас хурдтай скүүтер гараад ирэх бол гэж болгоомжилно.
Би өөрөө цахилгаан скүүтерт дайруулж байгаагүй ч миний эргэн тойронд танил хүмүүс маань бэртэл гэмтэл авч байсан. Нэг танил маань хөлөө хүнд гэмтээж, шагайгаа зүсүүлж байсан. Бас нэг эгч маань нуруу руугаа мөргүүлж, гэмтсэн. Цахилгаан скүүтрийг чадах, чадахгүй олон хүн унаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хохироож байна. Ямар нэгэн насны хязгаар тавьж, хянах хэрэгтэй" гэдгийг эмнэлгээр үйлчлүүлж буй О.Жаргалмаа ярилаа. Харин иргэн Н.Ганбаатарын хувьд "Хотод зориулалтын унадаг дугуйн зам байдаггүй учраас энэ бүх асуудал үүсч байна. Ямар нэгэн хууль журмын зохицуулалт байхгүй учраас явган зорчигчийг мөргөж, өөрсдөө ч гэмтэж бэртдэг. Ихэнх нь дуут дохио байхгүй. Зарим залуус нь хурдаа тохируулж явж чаддаггүй, хэн дуртай нь унаж байгаа харагддаг. Хотын гудамжаар сүлжилдэж байгаа цахилгаан скүүтрийг хууль журмаар зохицуулж, унаж байгаа хүмүүст насны хязгаар тавих хэрэгтэй. Гэмтлийн эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийг харахад аймшигтай дүр зурагтай байна. Тэгэхгүй бол хүүхэд залуус насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр байна. Ирээдүйн хойч үе маань өрөөл татанхай болбол харамсалтай биз дээ" гэсэн юм.
Урин дулааны улиралд нийслэлчүүд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтерээр хөл дүүжлэх нь нэмэгддэг. Түгжрэлд олон цагаар зогссоноос зориулалтын замгүй ч унадаг дугуй, скүүтер унаж, ажлаа амжуулах нь цаг хождог нь үнэн. Тэглээ гээд энд тэндгүй сүлжилдэж, дураараа явахыг хууль журмаараа зөвшөөрөөгүй.
Зарим хүмүүс явган хүний зам дээр хэт хурдтай давхидаг бол нөгөө хэсэг нь хоёр гурваараа, бага насны хүүхэдтэй давхар унаж, бэртэж гэмтэх нь ч бий.
Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол одоо энэ тоон дээр скүүтер нэмэгджээ. Нөгөө талдаа түрээсийн скүүтэртэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтэртэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтэртэй сүнгэнэх болсон. Скүүтэр үйлчилгээ нэвтэрснээс хойш ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн осол нэмэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Скүүтер болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор явган хүний замаар зорчих, замын хөдөлгөөнд оролцох үедээ бэртэж гэмтэх, мөргөж гэмтээх тохиолдол цөөнгүй.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022 онд нийт 153365 хүн тусламж үйлчилгээ авснаас скүүтер болон суррон дугуйны гэмтэл 96, 2023 онд нийт 168280 хүн тусламж үйлчилгээ авснаас скүүтер болон суррон дугуйны гэмтэл 229, 2024 оны эхний таван сарын байдлаар нийт 55365 хүн тусламж үйлчилгээ авснаас скүүтер болон суррон дугуйны гэмтэл 72 тохиолдол байна.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш:
-Скүүтер, унадаг дугуйн зориулалтын зам талбай бага учраас машин замаар болон явган хүний замаар зорчдог. Үүний улмаас хүн мөргөх, машинд дайруулах, нүхэнд унах зэргээр бэртэж гэмтэж байна. Мөн суррон дугуй унадаг өсвөр насны хүүхдүүдийн хувьд үзүүлбэр үзүүлж байхдаа гэмтэх тохиолдлууд гарсаар байна.
Нийслэлд зориулалтын дугуйн зам хангалттай хэмжээнд байдаггүй, мөн цахилгаан моторт унадаг дугуйн хэрэгслийг явган хүний зам авто замын хөдөлгөөнд оролцуулах, тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэлтэй энэ төрлийн осол гэмтэл гарч байна.
Скүүтер болон суррон дугуйны хэр хурдтай явснаас шалтгаалан бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, скүүтерээс унах, мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл хугарах, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож байгааг хэллээ.
ГССҮТ-Д 0-17 ХҮРТЭЛХ НАСНЫ 27060 ХҮҮХЭД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ
Зуны саруудад хүүхдийн осол гэмтлийн тоо эрс өсдөг бөгөөд уналт, ахуйн хүрээний осол гэмтэл, нохой мууранд хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаант гэмтэл бэртэл энэ хэрээр нэмэгддэг байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.
Тодруулбал, 2023 оны тавдугаар сард 310, зургадугаар сард 577, долдугаар сард 527, наймдугаар сард 584 нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байх жишээтэй. Харин 2024 оны эхний таван сарын байдлаар ГССҮТ-д 0-17 хүртэлх насны нийт 27.060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс авто осолд өртсөн тохиолдол 1578 байна.
“ЦАХИЛГААН СКҮҮТРИЙН 28 ОСОЛ ГАРСНЫ 26 НЬ НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН”
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мөнх-Эрдэнэ:
-Урин дулааны улиралд иргэд замын хөдөлгөөний түгжрэлээс зайлсхийж, унадаг дугуй, цахилгаан скүүтер ихээр унадаг. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан скүүтертэй холбоотой дөрвөн зам тээврийн осол бүртгэгдсэн. Эдгээр нь автомашинтай холбоотой тухайн иргэнд гэмтэл учирсан гэх дуудлага мэдээлэл байдаг. Өөрийгөө болон явган зорчигчийг гэмтээсэн бол шууд эмнэлгийн байгууллагад ханддаг. Харин 2023 онд улсын хэмжээнд цахилгаан скүүтертэй холбоотой 28 осол бүртгэгдсэнээс нийслэлд 26 нь бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан скүүтерийг унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнд оролцох журмаар зохицуулдаг.
Унадаг дугуй нь цахилгаан мотортой байж болно. Моторны хүчин чадал нь 0.25 км/ цаг туулах чадвартай байна. Түүнээс дээш туулах чадвартай, цахилгаан мотортой, хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг мопед гэж үздэг. Цахилгаан скүүтерийн моторын хүчин чадлаас хамаарч унадаг дугуй, мопедын ангилалд ордог. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхдүүд унахдаа харгалзах хүнтэйгээр тоглоомын талбай, хашаандаа унахыг зөвшөөрсөн. Харин 14 наснаас дээш насныхан олон нийтийн зам, талбайд унадаг дугуй унана. Үүнтэй адил цахилгаан скүүтрийг 14-өөс дээш насныхан унадаг дугуйн замаар унана. Хэрэв цахилгаан скүүтерийн моторын хүчин чадал нь мопедынх шиг бол 16-гаас дээш насныхан унаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсөх шаардлагатай гэв.
Түрээсийн цахилгаан скүүтерийн хурдны хязгаар нь 20 км/ цаг байдаг. Энэ нь хүний огцом хурдаар гүйх үеийн хурдтай адил. Тиймээс бэртэл гэмтэл авах нь харьцангуй бага байдаг бол иргэдийн хувийн хэрэгцээний цахилгаан скүүтерүүд нь 30-50 км/ цаг давхидаг учраас хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай гэдгийг албаныхан зөвлөлөө.
Мөн цахилгаан скүүтер унахдаа хоёулаа унах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унах, хамгаалалтын малгай хэрэгсэлгүй байх, гар утас ашиглан скүүтер унахыг хориглодог байна. Хэрэв явган хүний замаар зорчиж байгаа бол явган зорчигч давуу эрхтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
DarcellBowen 2024-05-28 188.130.129.5
Харуулах боломжгүй.
BobbieBlankenship 2024-05-28 188.130.129.231
Харуулах боломжгүй.
PaulaHoward 2024-05-28 109.248.12.244
Харуулах боломжгүй.
SusanMiller 2024-05-28 185.181.247.53
Харуулах боломжгүй.
TriciaNations 2024-05-28 109.248.167.53
Харуулах боломжгүй.
CrystalRamirez 2024-05-28 46.8.23.51
Харуулах боломжгүй.
CrystalMartinez 2024-05-28 188.130.136.130
Харуулах боломжгүй.
ValerieCox 2024-05-28 188.130.211.164
Харуулах боломжгүй.
SamanthaLimon 2024-05-28 194.32.229.160
Харуулах боломжгүй.
AnaThomas 2024-05-28 92.119.193.235
Харуулах боломжгүй.
CandiceScott 2024-05-28 109.248.13.211
Харуулах боломжгүй.
CrystalVaughn 2024-05-28 109.248.205.152
Харуулах боломжгүй.
TierraSmith 2024-05-28 92.119.193.56
Харуулах боломжгүй.
MelissaKing 2024-05-28 109.248.204.216
Харуулах боломжгүй.
LisaGunn 2024-05-28 46.8.22.52
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-05-28 46.8.23.142
Харуулах боломжгүй.
LisaHernandez 2024-05-28 45.86.0.107
Харуулах боломжгүй.
MeganLynn 2024-05-28 46.8.22.231
Харуулах боломжгүй.
MichelleEnriquez 2024-05-28 109.248.15.163
Харуулах боломжгүй.
TaraHernandez 2024-05-28 46.8.22.175
Харуулах боломжгүй.
TonyaBrown 2024-05-28 188.130.128.149
Харуулах боломжгүй.
ToyaSmith 2024-05-28 95.182.126.197
Харуулах боломжгүй.
KatieReed 2024-05-28 188.130.187.173
Харуулах боломжгүй.
CindySalas 2024-05-28 194.35.113.254
Харуулах боломжгүй.
MarinaAlvarez 2024-05-28 109.248.13.176
Харуулах боломжгүй.
VictoriaHarvey 2024-05-28 45.90.196.169
Харуулах боломжгүй.
CarmenDavis 2024-05-28 188.130.219.61
Харуулах боломжгүй.
JillBright 2024-05-28 188.130.142.186
Харуулах боломжгүй.
SharonStarr 2024-05-28 109.248.14.119
Харуулах боломжгүй.
LisaAlexander 2024-05-28 45.11.20.40
Харуулах боломжгүй.
PamHouk 2024-05-28 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DawnJennings 2024-05-28 45.84.176.100
Харуулах боломжгүй.
TashaSmith 2024-05-28 185.181.244.201
Харуулах боломжгүй.
AmyGaines 2024-05-28 109.248.15.223
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-28 103.212.116.125
ta nariin dagan duuraih durtai baruunii ulsuudad hotiin tovdoo, hun amiin nyagtshil ih gazaruudad scooter horigloson baidag. mongold yagaad hench ene tuhai yaridaggui yum bol gej bodoj baisan, news mnd bayarlalaa
Нэргүй 2024-05-28 122.201.31.71
Явган хүн 5км/ц хурдтай алхдаг. Скүүтэрийг хотын төв, хүн амын нягтрал ихтэй гудамж, замд 10км/ц-аас хэтрэхгүй хурдтай байхаар программын тохиргоо хийх хэрэгтэй. төвөөс зайдуу газар чөлөөтэй орхино.
PamelaBrown 2024-05-28 109.248.129.3
Харуулах боломжгүй.
AnnetteRunkle 2024-05-28 95.182.127.97
Харуулах боломжгүй.
ShannonSmith 2024-05-28 46.8.17.15
Харуулах боломжгүй.
AshleyHoward 2024-05-28 194.35.113.179
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-28 103.161.242.133
Ymiig dnda boli hori gj haah booh talaas n l yrihin harin scooter unahad ayulgui zamtai eeltei hotiig yaj bii bolgoh we gj bodmop ym
Зочин 2024-05-28 103.212.162.23
Хэзээ амар тайван хот болох вэ.
Зочин 2024-05-28 103.212.119.169
олон сая хүн амтай Париж хот яг ийм асуудалтай тулгараад хуулийн хүрээнд зохицуулалт хийж болоогүйн учир цахилгаан скүүтерүүдийг замын хөдөлгөөнд явуулахыг бүр мөсөн хориглосон шийдвэр гаргасан.
TraciMorris 2024-05-28 109.248.138.149
Харуулах боломжгүй.
DianeEnglish 2024-05-28 95.182.126.12
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-28 202.131.225.197
Энэ эргүү сэтгүүлч скүүтерт өстэй бололтой. Өөрийнх нь бичсэн тоог харьцуулж үзье.
"2022 онд скүүтер болон суррон дугуйны гэмтэл 96, 2023 онд 229, 2024 оны эхний таван сард 72 тохиолдол байна" гэжээ, ө.х. маш цөөхөн байна. Гэтэл "2023 оны тавдугаар сард 310, зургадугаар сард 577, долдугаар сард 527, наймдугаар сард 584 нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн" гэжээ. Энэ бол харин маш өндөр тоо байна.
Дүгнэлт: Скүүтер биш, тоглоомын талбай аюултай.
Нэргүй 2024-05-28 66.181.189.173
Скүүтерээ унаад зүгээр мөрөөрөө үхээд өгчихөд ямар ч асуудалгүй лдээ. Даанч гэмгүй алхаж байгаа хүмүүсд гай болоод байх юм
хүннү 2024-05-28 202.9.46.95
скүтер, дугуйгаар явган хүний замаар явхыг хоргилохгүй бол хүн ард чинь гэмтэнд дууслаа. Автомашинд дайруулж гэмтдэг бол одоо нэмэгдээд скүтерт дайруулж гэмтдэг боллоо. Иргэдийн амь нас эрүүл мэндэд занал хийдэг зүйлээр скүтер, ундаг дугуй нэмэгдлээ. Энэ хотод стандарт гэж юм алга. Скүтерт дайруулж гэмтсэн хүмүүсийн хохиролыг Г. Дашням чи хариуцхуу? Яагаад гэвэл орлогыг нь чи авдаг.
Яргайт 2024-05-28 66.181.190.27
энэ дашням чингэлтэй сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд явж бна
зочин 2024-05-28 90.188.54.82
26 биш 260
KaylaJohnson 2024-05-28 45.87.253.175
Харуулах боломжгүй.
Хотын уугуул иргэн 2024-05-28 66.181.178.163
Хүний эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж ашиг олж байгаа энэ бохир бизнесийг үтэр түргэн зогсоо. Монголд ийм төрлийн бизнес явуулах орчин, замын нөхцөл нь бүрдээгүй байна. Ардчилал, хүний эрх ярих дуртай пяздукнууд тэр Америктаа очиж гуцна биз. Хот эзэнгүй байна шүү. Хотын даргаа, энэ асуудлыг яаралтай анхааралдаа авч хириглох шийдвэр гаргаач ээ.
Наран 2024-05-28 103.57.92.121
скутэр гэх эвгүй унааг замын хөдөлгөөнөөс хас .явган хүмүүсийн эрүүл аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй байна .Эхлээд скуртэрийн явах замыг нь шийд ,хэзээч явган хүний замтай зэрэгцээ явахгүй байхаар ,хэрэв зэрэгцээ явахаар бол дундуур нь хашаа босго .
Нэргүй 2024-05-28 66.181.189.122
Энэ скүүтерийг ТЦА хянаж дийлэхгүй шдээ. Гадаадын том хотууд хориглоод эхэлсэн байна. Одоо Улаанбаатар хотдоо хориглох хөдөлгөөн өрнүүлье. ИРГЭДЭ
Нэргүй 2024-05-28 202.9.46.95
дэмжиж байна.
R 2024-05-28 202.55.188.45
Хууль муутай улсын нэг эмгэнэл юм да canton fair үзэхээр хөх хот, гуанжоу, макао, бээжингээр 14 хоног явхад скуткр, суррон үйлдвэрдэг мөртлөө нэг ч суррон скутер унаж байгаа хүн бараг бхгүй, иргэнээ хамгаалж байгаагын нэг илрэл, манайд бол нээх ардчилал, хүний эрх ярьсан нээх ухаантай хүмүүс.
Нэргүй 2024-05-28 87.92.242.187
АМьГҮЙ СКҮҮТЭР ЯМАР БУРУУТАЙ ЮМ БЭ? УНАЖ БГАА ХҮНЭЭСЭЭ БОЛНО БИЗ ДЭЭ? ЕВРӨПЫН ЗАРИМ ОРНУУД СКҮҮТЭР ХОРИГЛОЖ ЭХЭЛЖ Б. БААСАН ГАРАГИЙН ОРОЙ УНУУЛАХГҮЙ Б, ЗОГСООЛЫГ Нь ХЯЗГААРЛАЖ ЖУРАМЛАЖ Б.
Нэргүй 2024-05-28 122.201.31.35
2 зураг оруулахдаа 2-ууланд нэг компанийн түрээсийн скүүтэр оруулж нтр. өөр брэнд орж ирсэн. гэхдээ түрээсийнх бүгд удаан явдаг шүү. түрээсийнх биш нь хурдан явдаг.
Нэргүй 2024-05-28 66.181.177.159
явган хүний зам шатандаа дүрэмгүы монгол шүү дээ.байнга мөргөлдаж шөргөөдөлцөж явдаг.гадныхан баруун гар талаа хариуцаж яваад бдаг юм билээ
StaceyCox 2024-05-28 46.8.23.155
Харуулах боломжгүй.
Zochin 2024-05-28 202.126.90.212
Зүгээр ухаантай соёлтой унаж байгаа хүмүүсийг бол яаяа гэхэв. Харин айлын эрхийн тэнэг бацаанууд сүр сар нисээд, мөргөөд, гэмтээгээд, гэмтээд давхиад байна цаана чинь…
Унаж чадахгүй савсан, хүний эрх энэ тэр хуцсан, том ярьсан хүүхдүүд олширлоо.
Үүнд зориулсан хууль гаргаж, батлаачээ УИХ, ЗГ-аа!!!
Татвар төлөгч байна 2024-05-28 202.131.225.197
Хурдан хуульчилж, насанд хүрсэн хүнээр тусгай үнэмлэхтэй болгоод хөдөлгөөнд оролцуулах хууль журмын зохицуулалт хийгээчээ. Европын орнууд үүнийг мэдээд хуульчлаад хориглосон шдээ, манайх дандаа хоцорч байх юм.
Нэргүй 2024-05-28 192.82.64.133
Яамаар ч юм бэ дээ
nj 2024-05-28 45.117.35.3
Хүн үхүүлж байж хөдөлдөг нэг муухай зан байнаа. Арга хэмжээ аваачээээ явган замаар явуулахгүй гээд журам гаргахаар гарнаас чинь юм уначих гэээд бна уу ЗЦГ даргаа.
Ганаа 2024-05-28 202.126.94.30
Ийм олон хүн бэртэж, гэмтсэн, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол гарчаад байхад мэргэжлийн байгууллага, төр засаг нь яаралтай шийдвэр гаргаж хориглооч. Явган хүний зам дээр айдас хүйдэсгүй алхмаар байна. Заавал хүний амь нас хохирч байж шийдвэр гаргах гээд байдаг юм уу.
зочин 2024-05-28 103.126.107.50
Миний найз дайруулаад сэхээнд байнаа…
zochin 2024-05-28 122.201.23.226
haalgamaar bna. ugaasaa uhamsar muutai irgedtei. huvia bodson humuus unaj busdiig ayuld oruulj bna. ur huuhdee taivan alhuulj chadahgui bna. esvel juramla.
Нэргүй 2024-05-28 59.153.115.92
Шинэ шийдэл бүгдийг харлуулах гээд чичрэхиймаа . скүүтер.г хүн хэрэглэж байгаа. тэр өөрөө амьгүй хэрэгсэл. унаж яваа хүн нь өөрөө анхааралтай байх ёстой бусуу . одоо ингэж сэвж байгаад хаалгах сонирхол байгаа юм байна
Нэргүй 2024-05-28 202.179.26.150
Гадны орнуудад хүнд аюултай байна гээд хорьсон байгаа. Манайх шиг замбараагүй хариуцлагагүй хяналтгүй оронд бүр хэрэггүй. Одоо яаралтай хорь
Нэргүй 2024-05-28 59.153.114.253
Дайруулсан биш дайрагдсан гэнэ. Дайруулсан гэж сайн дураараа дайруулсан болно. Чирүүлсэн гэвэл зориуд чирэгдэх, чирэгдсэн гэвэл хүсээгүй байхад нь чирэх.
dr 2024-05-28 203.98.76.176
скуутер унасан залууд золтой дайруулсангүй, дохиогоо сигналаа өгөө гэж хэлсэн чинь золтойл зодуулсангүй. П,,,а гэж хараалгуулаад явлаа даа. одооны залуусын хүмүүжил н**ш болж Нямдоржийн хэлдгээр дарвинкдмоор
Иргэн 2024-05-28 202.9.46.242
24 жилийн өмнө Бээжинд явж бхад ДУГУЙН замаа яг Авто зам шиг өргөн Машин замтайгаа зэрэгцүүлээд хийсэн шийдэлтэй бсан, Манайх гадаадыхныг дуурайх дуртай юм чинь Тэр үед УБ удахгүй энэ ойрхоны жишээг дуурайх бхдаа гэж бодсон гэтэл сайн юмыг нь огт дуйрайхгүй юм, хулгай луйварыг нь дуурайн юмдаа
Нэргүй 2024-05-28 202.179.26.150
зорчигчдод аюултай учраас скуутерийг гадны орнууд хорьсон байгаа шүү. Манайх шиг замбараагүй хууль хяналтгүй хариуцлага гэж мэддэггүй оронд бүр хэрэггүй. Одоо яаралтай хорь
AmyBrown 2024-05-28 95.182.127.254
Харуулах боломжгүй.
зочин 2024-05-28 103.41.93.114
Явган явах үед хаа сайгүй улаан зам дээр хөндөлсүүлэн тавьсан мөнгө олох зорилготой хэн нэгэн луйварчны бизнес болсон цахилгаан скүүтрийг болиулмаар бна.. Энэ улсад татвар төлдөг юм уу Ард иргэдийг гэмтээж бэртээхээс гадна удаан хугацаагаар унавал бөөр унжих.хөдөлгөөн хомсдох, үе мөч гэмтэх гм сөрөг нөлөө ихтэй учраас хорих хэрэгтэй Бидний идэж ууж байгаа хоол хүнс ус амьсгалж байгаа агаар бүгд хор болсон Монгол хүн хүүхэд залуучуудаа хайрламаар байна
Чагнаа 2024-05-28 124.158.123.244
Улаанбаатар эгэл олондоо ээлгүй хот болсон. зам нь энхэл тонхол, замаа харах уу? хажуугаас ирэх аюулаа харах уу? явган хүн явган хүнийхээ замаар тааваараа явах аргагүй болсон. Дарга нар машинаараа залрах тул үүнийг биеэрээ мэдрэхгүй, эрхэм дарга нар, эгэл олоны ялгаа улам ихэссээр, дарга нар нийслэлгүй 14 хоттой болно, Богд уулыг нүхлэнэ, дүүжин зам тавина… гэх мэтээр амьдрал онохгүй сайхан үлгэр ярих нь дэндлээ, ард түмэн туйлдаж дууслаа…
Зочин 2024-05-28 59.153.114.165
Хотын дарга тээврийн цагдаа ажлаа хийгээчээ Тусгай зам байхгуй мортлоо скутер зовшоорсон нь маш бкуруу Эгэ олон хуний хохирлыг хэнибарагдуулах юм янасаараа тахир дутуу болвол яах юм Скутерыг бурмосон болиулах хэрэгтэй Тэрнээс гадна агаарын бохирдолтод их нолоолж байна Маш муухай. Унэртэй Хортой шуу
Нэргүй 2024-05-28 103.212.116.128
Скутер № дугаартай, унах зөвшөөрөлтэй, тусгай замтай байж явдаг эд бнлээдээ… Нэг мөлийсөн х***а царайтай юм 3000 скутер оруулж ирсэн гэчихэв үү….Хоригло….
Нэргүй 2024-05-28 202.9.46.176
4-5 жилийн өмнө моодонд ороод, осол аваар их гараад байсан учраас европын хотууд наадхыг чинь хориглосон юм. Дугуйн замтай хотууд шд, манайхыг бодвол. Манай тэнэгүүд сайн судлалгүй шууд л бүх юмыг хяналтгүй оруулж ирдгийн балаг.
fu 2024-05-28 66.181.178.124
юу ч хийхгүй, хйиж буй хичээж буй хүмүүсээ хэмлээд сууж байна уу чи , чамд нэг үг хэльё: БИТГИЙ ГУУЦОООО ЧИ !!!
Скүүтэрээр амь зогоогчид зориулав 2024-05-28 202.55.191.130
Ингэж тэнэгтэж байхаар хурдан хууль, журамлуулаад скүүтэрээ явуулахаа бодоочээ ба мал юмаа
Бадарч тахар 2024-05-28 103.57.92.248
Ардаа нүдтэй явахгүй бол баараггүй дайруулдаг юм ! Дайрчихаад уучлаарай гэж зүгээр хэлчихэд мөнгө ч өгөхгүй яваад өгдөг юм ! хоёр удаа дайруулсан
Нэргүй 2024-05-28 103.161.242.112
нээрээ л тайван алхах хэцүү л бна. байнга л эргэн тойрноо ажиглаж, сэрэмжтэй явахгүй л бол хаанаас ч гараад ирж мэдэхээр байдаг. ялангуяа авто зам дээр тун аюултай байна шүү. тодорхой хэмжээнд зохицуулалт хийхгүй бол урт хугацаанд өөр олон асуудал гарч мэдэхээр байна
Нэргүй 2024-05-28 103.168.34.84
Хотын дарга аа,
Энэ скүүтэр гэдэг унаа өвгөд хөгшид , үр хүүхдүүд , хүүхдээ хөтөлсөн явган хүний замаар явж байгаа хүмүүст маш аюултай байна шүү
Нэргүй 2024-05-28 124.158.123.163
Тусгай зам гаргахгүй юм бол хориглосон нь дээр байнаа…
Нэргүй 2024-05-28 103.168.34.181
Барууны хотууд скүүтэрийг хориглосон шүү. Тэнд яг ийм гамшиг болж иргэд нь үгээ хэлж үсээ зулгааж хориглохоос өөр аргагүйд хүрсэн дээ.
Нэргүй 2024-05-28 66.181.188.136
цахилгаан биш хөлөөрөө түрдэг л байх ёстой шд. ямар мангар нь задгай ийм юмыг цахилгаан болгоод хаячихдаг байнаа. автомашины жолооч нарт ч маш хэцүү байсан гэсэн шдээ. харагдахгүй гэнэт хурдтай гарч ирээд дайрагдах
зочин 2024-05-28 59.153.115.207
ЭНЭ СКҮҮТР, МОТОЦИКЛИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.
ДУГУЙН ЗАМ ГЭЖ ЮҮ БАЙХАВ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМААС ТАНААД ХИЙЧИХСЭН ЗАМ.
ЯВГАН ХҮН ЯВАХ ГАЗАРГҮЙ ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭН ДОТОР НИЙСЛЭЛЧҮҮД АМЬДАРЧ БАЙНА ШД.
ИРГЭДДЭЭ АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖ, СКҮҮТР, ДУУТ МОТОЦИКЛИЙГ ӨНӨӨДРӨӨС ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2024-05-28 66.181.190.112
boon ayul yaaraltai horigloochee
Зочин 2024-05-28 202.126.94.99
Хотын дарга гуай нэн чаралтай Дуут мотоцикл, дугуй, скуутерийг хориглох хэрэгтэй!!! Хуний эрукл мэндээс еер чухал юм юу байна !!!