Ерөнхийлөгч зөвлөх, АН-ын "хүн", УИХ Ц.Цолмонг Цэцэд дэвшүүлэв

Ерөнхийлөгч зөвлөх, АН-ын "хүн", УИХ Ц.Цолмонг Цэцэд дэвшүүлэв

Ерөнхийлөгч зөвлөх, АН-ын "хүн", УИХ Ц.Цолмонг  Цэцэд дэвшүүлэв

Сонгуулийн дуулиан дундуур Үндсэн хуулийн Цэцийн томилгоо сэм явагдаж байна. Өмнө нь Үндсэн хуулийн Цэц карьер нь дууссан улстөрчдийн орогнол болдог байсан бол сүүлийн жилүүдэд гишүүдийн нас залуужих болсон.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү нарын бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 24-ны өдөр дуусгавар болсон. Хуульд зааснаар Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болдог.

Бүрэн эрх нь дуусгавар болж буй Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал болгож, томилж байсан. Тиймээс тэдний оронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэв. Харин Ш.Солонгын орны хүнийг УИХ-аас санал болгож, томилуулах зохицуулалттай.

Б.Болдбаатар 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй. 2004 оноос УИХ-ын Тамгын газар ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2012 онд Ардчилсан нам УИХ-д олонх байхад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байв.  Түүнийг тухайн үед Ардчилсан намын Г.Батхүү агсан санал болгож томилуулж байсан бөгөөд түүнтэй ойр, нэг фракцад харъяалагддаг байсан гэж намынхан нь ярилцдаг.  Улс төрийн ажил албыг нь харвал Ардчилсан намын “хүн” гэж харж болохоор Б.Болдбаатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгов.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн бодлогын зөвлөх Р.Батрагчаагаа санал болгов.  Цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.Батрагчаагийн хувьд 2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.  Р.Батрагчаа нь 1995-1999 онд “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр, 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс, 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн.  Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш, 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч, 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч, 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2012 оноос “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч, 2013-2016 онд Өмгөөллийн Эй энд Эй Партнерс хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Тэгвэл УИХ-аас Цэцийн гишүүн Ш.Солонгын оронд Ц.Цолмонг дэвшүүлэхээр тохирчээ. Ингэснээр Цэц бүрдэж, даргаа сонгох юм.

Ц.Цолмон өмнө нь М.Энхболдын үед УИХ-ын Тамгын газрын даргаар, дараа нь "Эрдэнэс Монгол" компанид ажиллаж байсан юм. Хуульч мэргэжилтэй. Тэрбээр 1980-1988 онд нийслэлийн Хосе Мартын нэрэмжит 10 жилийн 52 дугаар дунд сургууль, ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эксетерийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн мастер,  АНУ-ын Колумбын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн мастерын зэрэгтэй. 1993 оноос  УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтэст компьютерийн операторч,  МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Ингээд Цэцийн гишүүний томилгоог хийгдсэнээр Цэц бүрдэж, даргаа сонгох нь ээ. Угтаа өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүд бүрдсэн ч даргаа сонгож чадахгүй багагүй хугацааг өнгөрөөсөн.
Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний орны хүнийг томилсон бөгөөд эрх баригч намынхан Цэцийн гишүүн Г.Баясгаланг даргаар томилох асуудал яригдсан ч бусад гишүүд нь дэмжихгүй, хурлаа хийж даргаа сонгож чадахгүй өдийг хүрсэн юм.

Үндсэн хуулийн Цэц нь нийт есөн гишүүнтэй. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг 2023.11.16-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон. /УИХ-аас санал болгож томилсон/
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон. /Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож, томилсон/
  • Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон. /Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож, томилсон/

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн О.Мөнхсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон

ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ТОМИЛГООГ УИХ 30 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ

Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үед санал болгосон байгууллагаас нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилдог.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Тиймээс хаврын чуулган хаахаас өмнө Цэцийн гишүүдийг томилж, Цэц бүтэн болсноор даргаа сонгох нөхцөл бүрдэх нь ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DarcellBowen 2024-05-28 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-28 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-28 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-28 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-28 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-28 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-28 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-28 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-28 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-28 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-28 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-28 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-28 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-28 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-28 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-28 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-28 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-28 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-28 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

TonyaBrown 2024-05-28 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

ToyaSmith 2024-05-28 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

RachelRichardson 2024-05-28 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-28 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

CindySalas 2024-05-28 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

MarinaAlvarez 2024-05-28 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-28 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-28 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-28 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-28 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAlexander 2024-05-28 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-28 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-28 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-28 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-28 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-28 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-28 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-28 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-28 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

DianeEnglish 2024-05-28 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-05-28 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.190.203

Энэ 3-н кандитаас хамгийн боломжийн хүн нь Ц,Цолмон л байна даав Энэ залуу хэн нэгний корманд орохгүй хуулиа баримталах хүн гэж боддог шүү.

Avatar

PamelaParks 2024-05-28 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-28 59.153.115.247

Бөөн алдаа. Эр, эм эгшиг, эгшиг зохицох ёс гээд олон дүрэм бий дээ. Сэтгүүлч хүн ингэж бичхээр ёстой өмнөөс нь иччих юм аа.

Avatar

Нэргүй 2024-05-28 202.126.90.182

Миеэтэй буцаад хүчээ нэгтгэжээ

Avatar

Иргэн 2024-05-28 103.212.116.160

Цолмон хамгийн зөв кандитад

Avatar

Нэргүй 2024-05-28 122.201.31.189

Өлзийсайханыг хоёр биччихэж. Энхтуяагийн нэр алга

Avatar

Нэргүй 2024-05-28 103.212.119.93

энэ гарчигийг уншаад юу ч ойлгосонгүй

Avatar

Zochin 2024-05-28 139.5.216.168

Сурсан сургууль, ажлын туршлага гээд Цолмон нь хэлэх үг алгоо. Угаасаа УИХ-ын Тамгийн даргыг хэцүү цаг үед нуруутай даваад гарлаа даа энэ залуу гэж тухайн үед харж байсийн. Ажлын туршлагаас нь харахад жинхэнэ бэлтгэгдсэн төрийн албан хаагч, жинхэнэ хуульч юм байноо. Нөгөө 2 нь харин сонин л сонголтууд байна. Тоон дотор үсэг гэдэг шиг яагаад ч АН-ийн хүн цохиж яваа юм энд. Ойлгосонгүй. ККК

Avatar

Зочин 2024-05-28 202.21.104.2

За ёстой эндүүрэл л гэе. Цолмонг хүмүүс мундаг л гэж гардаг. Үнэн хэрэгтээ ажил хэрэгч биш, ховоор ажил явуулдаг, хямсгар, их дотогшоо хүн. Ийм хүн хэзээ ч нийтийн эрх ашгийн төлөө явдаггүй юм. Хэзээ ч өөр дээрээ ачаалал авч, өөрийгөө зольж ажилладаггүй юм. Тодорхой ашиг сонирхолд үйлчлэх, талцуулах юмандаа сайн байж магадгүй. Энэний дэргэд Болдбаатар нь илүү ажил хэрэгч, туршлагатай, зөв хандлагатай хүн гэж хэлнэ дээ. Хүний хандлага ямар байна, илэрхийлэл, үр дүн нь тийм л байдаг.

Avatar

StaceyCox 2024-05-28 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-28 66.181.177.109

Цолмонтой хэн юу ярих вэ. Болдбаатар ч боломжийн л хүн. Батрагчаа чинь харин юу л бол доо. Сайн шүүж тунгаагаарай даа.

Avatar

Төрийн албан хаагч 2024-05-28 103.57.94.204

Ц.Цолмон Төрд хуулийн салбараас бэлтгэгдсэн хүн. Зөв шийдвэр

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.183.168

цэцийн хуулиа батлаач дээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-05-28 139.5.219.105

Цолмон зөв хүн. би УИХ-ын ТГ-т оператор байхаас нь мэдэх юм.Танил тал татаас гээд байх юмгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явда, ажилд дэвших шедээ дэвшээд, ажлаас чөлөөлөгдөх үедээ чөлөөлөгдөөд явдаг хүн.г байсансан.

Avatar

Л.Лхагва 2024-05-28 103.57.93.13

Ядахдаа гарчигаа өгч чаддаг байх хэрэгтэй шүү.

Avatar

AmyBrown 2024-05-28 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-28 192.82.65.120

60 тэрбумын бүлэглэлийн гишүүн Цолмонг дэвшүүлж болохгүй ээ. Занданшатар энэ хүнийг арай ч дэвшүүлэхгүй байх оо.

Avatar

Нэргүй 2024-05-28 202.21.114.170

Иииш чааваас. Өчнөөн мундаг хуульчид байхад энэ Батрагчаа бол нээрээ онигоо шүү. Прокурор байхдаа пактлаад ажлаасаа гарч байсан гэж сонссон. Ер нь л их олон хүнээс бүтэхгүй нөхөр гэж сонссон доо. Амарсайхан, Амарбаясгалан хоёрын хүчинд улаан гэрлээр жинхэнэ крандуулж байна даа. Чанга ойчно доо зайлуул. Ёстой үл бүтэх нөхөр дөө. Юуун цэцийн гишүүн … Ой гутчихлаа. Нийтийн сонсгол нтр болдог биздээ. Тэрэн дээр нь мэдэх хүмүүс нь хэлэх байлгүй дээ бурхан минь. Ийм хүн цэцийн гишүүн … Арай2 🙁

Avatar

Нэргүй 2024-05-28 103.9.90.100

цолмонд ямар ч татаас байхгүй, оюутан байхаасаа нийцтэй, толгой сайтай, мөнчгөрөөрөө яваа хүн дээ

Avatar

Нэргүй 2024-05-28 202.131.240.147

ӨӨрөө бичээд бгаам биш үү Энэ Цолмон нь

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.191.113

боловсроогү хүн боловсролгү хүнээо зөвлүүлдэг

Avatar

Иргэн 2024-05-28 202.21.127.168

НААД НӨХДҮҮДЭЭС ЧИНЬ ГАНЦ НОМ БҮТЭН УНШСАН, 10 ХУУДАС ЗҮЙЛ БИЕ ДААЖ БИЧСЭН АМЬТАН БАЙНА УУ? ЦЭЦ ЧИНЬ УУЛ НЬ БИЗНЕС БИШ СЭН, ОДОО Ч ТИЙМ БОЛСОН БИЗДЭЭ

Avatar

Нэргүй 2024-05-28 103.57.94.204

Цолмон асуудалд нухацтай ханддаг, Төрийн хүн л дээ.. зөв шийдвэр.

Avatar

Нэргүй 2024-05-28 202.131.240.147

Миеэ Энколдын гарын хүн шүү дээ ккк

Avatar

зочин 2024-05-28 203.217.139.240

Цолмонг хүмүүс туйлшраад байдаггүй, боломжийн хүн гэж боддог. Батрагчаа ажил их голдог, ажлаа их сольдог, тогтворгүй нөхөр биш биз. Энэ миний л бодол шүү. Хүн нь гайгүй байж болно.

Avatar

Нэргүй 2024-05-28 202.126.91.144

Хүрэлсүх Жонхууд барьцаалагдсан хэвээрээ л байна. Еөкийг нь барьцаалчихсан ерөнхий сайданцарыг нь хүүхэлдэй болгочихсон Путины суга нэг ширхэг байнаа

Avatar

Нэргүй 2024-05-28 66.181.191.227

Оросын хүүхэлдэй болсон хүн л Монголыг захирч байдаг хуучин дэглэм эргэн тогтож бна даа !
Баттулга Херогоор дамжуулаад Данхыг кармаандаа хийчихсэн, тийм болохоор МАН бүхэлдээ Женкогийн дохиогоор хөдөлж бна шүү !
Харин АН-ын хагас хугас нь арай чүү бие даасан байдал тай бна.
МАН малгай толгойгоо солихгүй бол болохгүй болжээ !

Avatar

Нэргүй 2024-05-28 139.5.216.29

Boldbaatar gej khogiin muu n****!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж