Монголын эдийн засаг сэргэж байгаа ч эрсдэлтэй хэвээр байгааг Дэлхийн банк онцолжээ. Дэлхийн банкны сүүлийн хагас жилийн тайланд Монгол Улсын эдийн засаг хэрхэн тусгагдсаныг "Дэлхийн эдийн засаг" буландаа онцолж байна.
Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн хагас жилийн тайланд дурдсанаар, Монгол Улсын уул уурхайн салбар өргөжиж, хувийн хэрэглээ тогтворжиж байна. Мөн цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй хөдөө аж ахуйн салбар төсвийн тэлэлтийн тусламжтайгаар сайжирчээ. Тиймээс, 2024 он гэхэд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банк дүгнэжээ. Өнгөрсөн онд эдийн засгийн үзүүлэлт 7.1 хувиар өссөн нь нүүрс олборлолт болон холбогдох тээврийн үйлчилгээтэй холбоотой. Тус улсын хамгийн том зэсийн уурхай болох Оюутолгойн олборлолт хэр зэргийн өсөлттэй байхаас шалтгаалан 2025-2026 онд эдийн засаг дунджаар 6.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж таамаглаж буй.
Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв эрсдэлтэй хэвээр байна. Хятадын эдийн засгийн өсөлт тооцоолсноос удаан байгаа нь Монголын экспортын эрэлтийг бууруулж болзошгүй. Мөн геополитикийн хурцадмал байдал даамжирвал, импортын нефтийн үнэ өсөх магадлалтай байна.
Хүйтний эрч чангарч, цас их орсны улмаас зуданд Монгол Улс 2010 оноос хойших хамгийн их малыг өнгөрсөн өвөл, хавар хорогдуулж, хөдөө аж ахуйн салбар хүнд нөхцөл байдалд орсон. Тиймээс удаан хугацаанд үргэлжлэх зудаас болж хөдөө аж ахуйн үйлдвэрлэл их хэмжээгээр буурахад хүргэнэ. Төсвийн тэлэлт, өрхийн орлогын өсөлтөөс болж 2024 онд инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй байна.
Уул уурхайд тулгуурласан сэргэлтийн үр дүнд 2023 онд Монгол Улсын макро төсвийн нөхцөл байдал сайжирсан. Гэвч макро эдийн засгийг тогтвортой байлгах, хангах, хүртээмжтэй өсөлтийг дэмжих үндсэн суурь нь хэвээр байна. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Тэхён Ли хэлснээр, "Хахир өвөл гэх мэт байгалийн гамшиг хоёр жил дараалсан. Мөн өнгөрсөн жилийн үер гэх мэт уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд тэсвэртэй байх байгууллага, бодлого, хөрөнгө оруулалтад анхаарал хандуулахыг уриалж байна" гэжээ.
Эх сурвалж: The World Bank
Холбоотой мэдээ