Рафах хотын дайралтаар 35 хүн амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2024.05.27-нд нийтлэгдсэн

Рафах хотын дайралтаар 35 хүн амь эрсдэв

Рафах хотын дайралтаар 35 хүн амь эрсдэв

Рафах дахь дүрвэгсдийн хуаранд Израилийн цэргүүд Ням гаригийн шөнө цохилт өгсний улмаас наад зах нь 35 хүн амь үрэгдсэн байна. Уг дүрвэгсдийн хуаранг анх Израилийн арми "аюулгүй бүс" гэж мэдэгдэж байсан ч цохилт өгчээ. Олон улсын байгууллагууд нэг шөнийн дотор болсон алан хядах ажиллагааг буруутгаж байгаа бол Израилийн тал дүрвэгчдийн хуаранд орогнож байсан хоёр Хамасын удирдлагыг устгасан гэж мэдэгдэв. Газын зурвас дахь өөр дүрвэгсдийн хуарангуудад мөн адил цохилт өгсний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дутагдаж байгааг Улаан загалмайн нийгэмлэг онцоллоо. Олон нийтийн хэрэгслээр цацагдсан бичлэгт, Таль аль Султанд болсон дайралтын дараа түймэр гарсан ба иргэд унтраах гэж оролдож буйг дүрсэлжээ.

Тель-Авив болон Израилийн төв хэсгийн бусад хэсэгт дуут дохио дуугарсны дараа Рафахт халдлага болсон. Өмнө нь Рафах бүсээс найман пуужин Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Энэ нь нэгдүгээр сараас хойш анх удаа Израиль руу довтолсон явдал боллоо. Халдлагын хариуцлагыг Хамас өөртөө хүлээсэн байна. Мөн Газын зурвасын хойд хэсгийн Жабаля хотод Израилийн агаарын довтолгооны улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдсан гэж эмч нар мэдэгдэв. Аль-Назла орчмын орон сууцны барилга нурж, дөрвөн хүн шархадсан бөгөөд олон хүн сураггүй хэвээр байна. Сэтгүүлчдийн мэдээлснээр, Жабаля хотод Ням гаригийн шөнө Израиль довтолсон ба нөхцөл байдал "нүд халтирам" байсан гэжээ.

Түүнчлэн, Аюулгүй байдлын шалгалтын дараа Ням гаригт 360 хүмүүнлэгийн тусламжийн машиныг Газын зурвас руу нэвтрүүлсэн гэж Израиль мэдэгдсэн байна. Үүнд Египетээс ирсэн 126 ачааны машин Керем Шалом гармаар Газын зурвас руу нэвтэрсэн. Тусламжийн ажилтнууд болон НҮБ-ын албан тушаалтнууд Газад өрнөж буй хүмүүнлэгийн аймшигт хямрал нь Израиль тээвэрлэлтийг хатуу хязгаарласантай холбоотой гэлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж