УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааны дараа АН-ын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэлттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал, нийтэд түгээд буй зөрүүтэй мэдээллүүдэд хариулт өгсөн Л.Гантөмөрийн мэдээллийг товчлон хүргэе.
АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ардчилсан ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Манай нам сонгуульд оролцох бүртгэл, нэр дэвшүүлэлтээ дүрэм журмын дагуу бүрэн хийж, хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг зарласан. 2016, 2020 оны сонгуульд АН үсгүй ялагдсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Энэ удаагийн сонгууль бол зүгээр нэг УИХ-ын сонгууль биш, Монголын ардчилал байх уу, үгүй юү гэдгийг шийдэх сонгууль. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүд, намын удирдлага “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” үндэсний хөтөлбөрөө гаргахын тулд орон даяар 2-3 удаа бүтэн тойрсон. Ингэж явахдаа Монголын асуудал нь юунд байна вэ гэдгийг маш нарийн тодорхойлж гаргасны үндсэн дээр эдгээр асуудлыг шийдэх парламентыг бүрдүүлэх гишүүдээ нэр дэвшүүлж, илгээлээ. Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах хүмүүсийг л илгээгээрэй гэж АН-ын гишүүд, дэмжигчид захиж байна. Дараагийн том асуудал бол ажилгүйдэл, үнийн өсөлт. Ажилгүйдэл, үнийн өсөлтийн дарамтыг арилгах баг бүрэлдэхүүнийг ард түмэн хүсч байгаа.
Монголчуудын хамгийн том зовлон бол өр. Өрийн дарамтад бүгд орсон байна. Өрийн эргүүлгээс Монголыг чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол хийх ажил болно. 126 нэр дэвшигчийг тодруулахад тавьсан хамгийн гол дөрвөн шалгуур бол энэ.
Нэр дэвшигчдээ тодруулахдаа эхлээд бид намын гишүүдээсээ асуусан. Дараа нь аймаг, дүүргийн намын хороодоос асуусан. Тэгээд Сонгон шалгаруулах хороо байгуулж, тэндээ сонгон шалгаруулалтыг хийлээ. 78 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчийг гаргаж ирэхдээ бид тойрог бүрт дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх шийдэл, ард түмний хүлээлт зэргийг үндэслэж нэр дэвшигчдээ тодруулсан.
Өнгөрсөн найман жилд шийдэгдээгүй авлига, хулгай, дээрэм, өр, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн уналтыг шийдэж чадах гарц, шийдэлтэй хүнийг л бидэн рүү явуулж өгөөч гэж ард түмэн хүсч байгаа нь бүх түвшинд хэлэлцэгдэж гарч ирсэн.
Тиймээс бид ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй бол болохоо болилоо гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүллээ. Шинэ залуу нэр цэвэр улс төрчийг явуулаач гэсэн нийтийн хүлээлт байгаа учраас хуучин улс төрчид, засаг, төрд ажиллаж байсан хүмүүсээ олонхийг нь хойш суулгасан. “Та хэд минь энэ удаа АН-аа дэмжиж, ардчиллаа хамгаалж оролцоод өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Туршлагатай улс төрчид маань ч үүнийг ухамсарласан. Шинэ залуу хүн хүсэж байгаа олон нийтийн хүлээлтэд хариулахгүй бол болохгүй гэдэг байдлаар энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн гэдгийг дахин онцолъё. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ залуу үеийн төлөөлөл, анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс. УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан 20 орчим хүн бий. Бид тодорхой шийдэл, туршлага харахаас гадна сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэгийг авч чадах шонхоруудыг илгээсэн.
Жагсаалтад бичигдсэн 48 нэр дэвшигчийн тухайд, улс төрийн ажлын туршлагатай 4-5 хүн л орсон. Бусад нь нийгмийн бүх салбарын төлөөлөл.
Одоо АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэж авах, материалыг нь хянах процесс СЕХ-нд үргэлжилж байна. АН сонгуульд оролцохоо илэрхийлээд батламжаа авчихсан. Манай нам Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно. АН-ын шийдвэр нэг. Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг байгаа. Энэ шийдвэрт бусад зүйл нөлөөлөхгүй” гэв.
"СОНГУУЛЬ БОЛ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БИШ, ШИЙДЭЛ"
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Жагсаалтад бичигдсэн хүмүүсийг ямар зарчмаар тодруулсан бэ?
-Сонгууль бол сэтгэл хөдлөл биш. Сонгууль бол хэн намаа удирдаж, ямар бодлого танилцуулж ялалт байгуулах вэ гэдэг шийдэл. Бидний хувьд, жагсаалт гаргахдаа нэгдүгээрт, ардчиллын үзэл санааг тээгч байх, хоёрдугаарт, найман жил шийдэж чадаагүй асуудлыг шийдэх шийдэлтэй байх, гуравдугаарт, нийгмийн төлөөлөл байх гэсэн гурван зарчим баримталсан. Манай намын жагсаалтад бичигдсэн 48 хүний 5 нь л УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, үлдсэн 43 нь шинэ, залуу үеийн, нийгмийн төлөөлөл байгаа. Энэ бол шийдэл гаргахын төлөөх жагсаалт. АН-ын нэрээр шал өөр хүмүүс харуулаад, өөрсдөө ард нь нуугдахыг хүсээгүй учраас өөрөө жагсаалтаа тэргүүлсэн. Жагсаалтад залуу хүмүүс оруулсан тухай их ярьж байна. Залуусыг жагсаалтын дээгүүр оруулахыг намын залуу гишүүд хүсэж байгаа юм. Залуус сонгууль өгөхгүй байна, залуусын улс төрийн идэвх багасаж, улс төрөөс холдоод байна. Залуус улс төрөөс холдохоор улс орон мөхөөд байна. АН итгэл үнэмшилтэйгээр залуу үеэ гаргах ирэх хэрэгтэй гэдэг бодлогоор залуу хүнийг дээгүүр бичсэн. Манай нэр дэвшигчдийн дундаж нас 45.
-Өнгөрсөн хоёр сонгуульд ялагдсан шалтгаан тань АН-ын эв нэгдэлгүй байдал байсан. Намын эв нэгдлээ цэгцэлж чадсан уу?
-АН-ын бусад намаас ялгарах гол ялгаа нь ил тод байдал. Бидний эв нэгдэл бол олон ургальч үзлийн нэгдэл гэж би олон удаа хэлж байна. Олон ургальч үзэлгүй, бүхнийг хөшигний ард шийддэг, юу ч болж байсан гишүүд нь дарга нарынхаа үгнээс гаждаггүй эв нэгдэл ямар хортойг бид өнгөрсөн найман жил хангалттай харлаа шүү дээ. Манай нам бол дарга бүгдийг шийддэг, дарангуйллын тогтолцоотой нам биш. Сая УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 240 хүн саналаа ирүүлсэн. Тэдний 126 нь дэвшиж, мөн тооны хүмүүс дэвшиж чадахгүй үлдсэн. Тэд эмоцио илэрхийлэхээр АН эв нэгдэлгүй гэдэг. Уг нь бол бодож санаж байгаагаа ил гаргаж, өөрийгөө илэрхийлэх нь ардчиллын үндэс юм. Ингэж байж Ардчилсан нам байна шүү дээ. Түүнээс гишүүдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, уурлаж бухимдах эрхийг хаачихвал ардчилал нурж, Хойд Солонгос болно. АН алга ташиж, уриа лоозон тавиад, хуйвалдаад суувал ялагдана. АН тэсэрч байвал олон түмнийхээ талд байна гэсэн үг. Манай намд байгаа бүх хүн монголчуудын эрх чөлөөний төлөө байдаг. АН-д эрх чөлөөний дайсан нэг ч байхгүй. Үүнийг баттай хэлье.
AnaThomas 2024-05-27 92.119.193.235
Харуулах боломжгүй.
CandiceScott 2024-05-27 109.248.13.211
Харуулах боломжгүй.
CrystalVaughn 2024-05-27 109.248.205.152
Харуулах боломжгүй.
TierraSmith 2024-05-27 92.119.193.56
Харуулах боломжгүй.
MelissaKing 2024-05-27 109.248.204.216
Харуулах боломжгүй.
LisaGunn 2024-05-27 46.8.22.52
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-05-27 46.8.23.142
Харуулах боломжгүй.
LisaHernandez 2024-05-27 45.86.0.107
Харуулах боломжгүй.
MeganLynn 2024-05-27 46.8.22.231
Харуулах боломжгүй.
MichelleEnriquez 2024-05-27 109.248.15.163
Харуулах боломжгүй.
TaraHernandez 2024-05-27 46.8.22.175
Харуулах боломжгүй.
TonyaBrown 2024-05-27 188.130.128.149
Харуулах боломжгүй.
ToyaSmith 2024-05-27 95.182.126.197
Харуулах боломжгүй.
KatieReed 2024-05-27 188.130.187.173
Харуулах боломжгүй.
CindySalas 2024-05-27 194.35.113.254
Харуулах боломжгүй.
MarinaAlvarez 2024-05-27 109.248.13.176
Харуулах боломжгүй.
VictoriaHarvey 2024-05-27 45.90.196.169
Харуулах боломжгүй.
CarmenDavis 2024-05-27 188.130.219.61
Харуулах боломжгүй.
JillBright 2024-05-27 188.130.142.186
Харуулах боломжгүй.
SharonStarr 2024-05-27 109.248.14.119
Харуулах боломжгүй.
MarieFerguson 2024-05-27 188.130.218.95
Харуулах боломжгүй.
LisaAlexander 2024-05-27 45.11.20.40
Харуулах боломжгүй.
PamHouk 2024-05-27 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DawnJennings 2024-05-27 45.84.176.100
Харуулах боломжгүй.
TashaSmith 2024-05-27 185.181.244.201
Харуулах боломжгүй.
AmyGaines 2024-05-27 109.248.15.223
Харуулах боломжгүй.
PamelaBrown 2024-05-27 109.248.129.3
Харуулах боломжгүй.
AnnetteRunkle 2024-05-27 95.182.127.97
Харуулах боломжгүй.
ShannonSmith 2024-05-27 46.8.17.15
Харуулах боломжгүй.
TraciMorris 2024-05-27 109.248.138.149
Харуулах боломжгүй.
DianeEnglish 2024-05-27 95.182.126.12
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-27 103.57.92.243
АН нэрийн ард нуугдсан ардчиллын дайснууд ардчиллыг хамгаалах гэнэ шүү ичих нүүрээ элгэндээ наасан новшнууд. Хулгайч дээрэмчдийн цуглуулга учир шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байх ёстой энэ нь ч алхам тутамдаа батлагдаж байна. Үүнийгээ ардчилал гэх шиг ард түмнийг доромжилж сууна. нэр ч дэвшүүлж чадахгүй зодолдоод, ар араасаа СЕХ-нд өөр өөр нэр өгөөд.Ийм нам өөрийгөө, өөрсдийгээ удирдаж чадахгүй байж Засаг руу ухаан жолоогүй тэмүүлэх аймшиг.
Хариулт 2024-05-27 103.212.119.230
за ямарч байсан МАНД санал аа өгөхгүй..36 мянган иргэнээ ээ хядаж өмч хөрөнгө хураадаг, үзэл бодлоо илэрхийлэх аргагүй болоод , ардчилал хумигдаж байна. Тааралдсан хүн болгонд энэ үгээ хэлнэ.8 жилд энэ засгийн газар юу ч хийсэнгүй.ПОПУЛИЗМДСЭЭР ӨНГӨРӨӨЛӨӨ.
KaylaJohnson 2024-05-27 45.87.253.175
Харуулах боломжгүй.
PamelaParks 2024-05-27 46.8.23.87
Харуулах боломжгүй.
StaceyCox 2024-05-27 46.8.23.155
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-27 202.55.191.194
ардчилал бол ард түмний засаглал юм. ард түмний засаглал нь шууд утгаараа Цэдэнбалын үед л байсан БНМАрдынУлс.
зочин 2024-05-27 103.145.234.121
Ардчилагч гэх бүлэг хүмүүс нацистүүдийг дэмжигч юм биш үү ,
эрка 2024-05-27 202.55.191.194
ардчилал бол ард түмний засаглал юм. ард түмний засаглал нь шууд утгаараа Цэдэнбалын үед л байсан.
сонгогч 2024-05-27 202.9.46.151
Энэ удаагийн сонгууль бол зүгээр нэг УИХ-ын сонгууль биш, Монголын ардчилал Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ШҮҮХИЙН ДАРАНГУЙЛАЛ ЦААШИД ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?, үгүй юү гэдгийг шийдэх СҮҮЛЧИЙН сонгууль. Үүнийг шийдэж чадахгүй бол элбэгдоржийн хэлмэгдүүлэлт дахиад 30 жил үргэлжилнэ
AmyBrown 2024-05-27 95.182.127.254
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-27 124.158.106.195
Ардчилал гэж хий үзэгдэл бузар юмыг хамгаална гэнээ.. ардчилал гэдэг чинь яргалал хэлмэгдүүлэлт шорон хонгил гэдгийг тарвагадорж чинь сайн харууллаа.
Нэргүй 2024-05-27 66.181.160.75
АН нам сэтгэлгээ сайтай , ажил хийхдээ махруу ..жинхэнэ ард түмний төлөө нам юм л дөө
Нэргүй 2024-05-27 124.158.106.195
чи худлаа хоосон ингэж тархи угаах гэж оролдоод нэмэргүйшд тарвагаа.
LupitaMartinez 2024-05-27 95.182.127.97
Харуулах боломжгүй.
Чөлөөт сонгогч Ш.Раднаа: Сонгуулийн дүн чөлөөт сонгогчдын саналаас хамаарна. 2024-05-27 139.5.219.105
АН-ын энэ арчаагүй байдал ХҮН-д илүү ашигтай болох магадлалтай. Бас МАН-д ч муугүй нөхцөл. ЯАГААД ГЭВЭЛ, ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД ОДОО ХЭР НЬ СОНГОЛТОО ХИЙГЭЭГҮЙ БАЙГАА,Тэд харзнаж байна.Батсуурь, Одонтуяа, Тэмүүжин нар намын жагсаалтаар сонгогдохоор боллоо.Харин Амаржаргал нэр цэвэр учир хүмүүс нэг их өөлөөд байхгүй л дээ. ГЭТЭЛ ТЭР ХОЙНО ЖАГССАН УЧИР АЯГҮЙ БОЛ МУЛТРАНА ДАА.,
JanelleCamacho 2024-05-27 46.8.106.125
Харуулах боломжгүй.
JenniferTurner 2024-05-27 188.130.210.210
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-27 50.98.54.166
Яс булаалдсан ноход шиг нам
NicolePrice 2024-05-27 46.8.23.195
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-27 202.55.188.84
ХА ХА ТҮҮНТЭЙГЭЭ ХАМТ ГУДАМЖИНД ЛААЗ ӨШИГЛӨЖ ТОГЛОЖ ДЭЭ К КК
Нэргүй 2024-05-27 103.57.95.213
ХҮН намаас өөр сонголт алга даа
Зочин 2024-05-27 202.55.188.84
ХҮН -ТЭЙГЭЭ ХАМТ ЛААЗ ӨШИГЛӨЖ СУР ДАА! ХА ХА
Зочин 2024-05-27 66.181.180.214
Баасны чинь ардчилал. АН-ынхан бүгд хулгайч нар байсан байх аа. Баас,баас,баас.
Зочин 2024-05-27 202.55.188.84
ЭМЭЭ УУ! ЭМ ЭЭ УУ, ЗА! ТАЙВШИР! К КК
Зочин 2024-05-27 66.181.182.160
энэ нам ингээд хойт хөршийн талыг баримтлагч боллоо. Элбэгдорж муу даа биш оросын талыг баримталдаггүй болоод даалгавраар гэнэт хар муу нэр зүүж баруун төвийн үзэлтнүүдийг улс төрөөс зайлуулж байна. өдөр бүр 2 хөрш шигээ болж байна даа
Зочин 2024-05-27 202.55.188.84
МАНАЙ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧИД САЙХАНБИЛЭГ, АЛБЭГДОРЖ, ЗЭРЭГ ХҮМҮҮС АНУ- ТОЛГОЙ ХОРОГДОЖ БГАА! ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭДЭГ ДЭЭ! К КК
ZOCHIN 2024-05-27 202.55.183.178
Бүрэн утгаараа оросын мэдэлд очилоо. ХАЛТМАА ГЭЖ ХҮН ИЙМ ХҮҮ ТӨРҮҮЛСӨН НЬ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХАР ТОЛБО БОЛОН ҮЛДЛЭЭ.
Нэргүй 2024-05-27 103.212.119.137
баруун аймгийнхан яагаад ийм хүмүүс байдгийн болаа дан учир дутагдалтай нөхдүүд байнаа
Нэргүй 2024-05-27 202.9.40.4
Энэ намд итгэл алдарсан. Дотро учраа олж чадахгүй хүмүүс яаж улс орныг авч явах билээ. Ганхан өөрсдийгөө л ардчилсан үзэлдээ хүмүүс гэж андуурч ардчиллыг өмчилчихсөн байна. Сая ядаж хугацаандд сонгуульд орох хүмүүсийн нэрсээ өгч чадаагүй. Сонгуулийн хороо харж үзээд хугацаа хэтэрсэн ч гэсэн саналыг нь хүлээн авсан болсон. Бүр 2 санал ирсэн гэж байна лээ. Сахилга бат дэг журам энэ намд байхгүй бололтой
Нэргүй 2024-05-27 59.153.114.253
Монгол ялна.
Нэргүй 2024-05-27 66.181.161.134
хуцдаг халтар вэ
АН мандтугай - шийдвэрүүд нь үргэлж ард иргэдийнхээ төлөө, улс орныхоо төлөө байж ирсэн. 2024-05-27 64.119.29.63
АН мандтугай – шийдвэрүүд нь үргэлж ард иргэдийнхээ төлөө, улс орныхоо төлөө байж ирсэн.
Нэргүй 2024-05-27 74.15.22.48
Одоо өнгөрсөн xожигдсон. Унгасан xойноо xавчив гэж, "Баярцогтыг xасаад шар Уянгийг дэвшүүллээ" гэсэн бол ард түмэн 180-р эргэx байсан. Одоо бол өнгөрсөн бороо!!!
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Баттулгын бүлэглэл давшиж, Элбэгдоржийн бүлэглэл хориглолтод оров уу яав? 2024-05-27 139.5.219.105
БАТТУЛГЫН БҮЛЭГЛЭЛ ЭЛБЭГДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ БУЛАНД ШАХАХ МАЯГТАЙ БОЛЖ БАЙНА УУ ДАА ЯНЗ НЬ. ХУРЦЫГ ЭЛБЭГДОРЖ ЗОЛТОЙ ДЭВШҮҮЛЧИХСЭНГҮЙ. ЭЛБЭГДОРЖИЙН ГОЛ НАЙДВАР БАЯРЦОГТ ЭДЭН ДОТОР АЛГА БАЙНА.ТЭР НАМЫН ХОЁР ДАХЬ ХҮН БИЗДЭЭ.Баттулга дуугүй байж байгаад барьцаа ахиулсаар АН-ын манлайд гарлаа шүү янз нь.Бат-Үүл, Сосорбарам, Баабар, Баярцогт, Цэнддоо, Хурц, өвгөн Доржготов, Сүхбаатар, Нямсүрэн тэргүүтэй энэ сайтын сэтгүүлчид гээд Элбэгдоржийн цэргүүд нуман тулгуурт орлоо доо янз нь.
Нэргүй 2024-05-27 66.181.191.146
Монгол төрийн хоёр баганын нэг нь луйварчин дээрэмчин Баттулгын гарт л орох нь ээ дээ ! Раднаа үүнд их баясаад бна уу даа !
Зочин 2024-05-27 202.55.188.84
ЭЛБЭГДОРЖИЙН БӨГ С ДОЛООГЧИД, МАНАН МАФИЙНХАН ЁАТТУЛГАД ХАРШИЛТАЙ! К КК
нэргүй 2024-05-27 124.158.108.187
Ардчлалыг ГАНТӨМӨР удирдахаар хэн ардчлалыг хүлээн зөвшөөрөх юм бэ. Ард түмнийг доромжлож бгаа юм шиг бид чинь та нар шиг мунхаг хүмүүс үү. Мунхаг юмнууд чинь өөрсд шигээ бодох юм даа АРДЧИЛАЛ зайл цаашаа….
Зочин 2024-05-27 81.185.161.54
Ийм удирдагч байх аан арчаагүй аймхай тулаанд орохоос эмээж ард нь үлддэг наасан жагсаалт гэх шиг (бөөн будилаан бөөн хэрүүл бөөн хулгайч)
Амьдрах олон арга байнаа, хахаха 2024-05-27 192.82.92.204
Энэ сөрөг коммент бичээд байгаа нөхөд бол МАН-аас мөнгө авч хөлсөөр ажиллаж байгаа троллууд, сонгууль хүртэл өдрийн 120,000 төгрөг авах юм гэсэн. Гэвч та нарыг буруутгахгүй, амьдрахын тулд муу ч гэсэн олдсон ажлаа хийж байгаа хөлсний ажилтан, харин хөлс төлөгч эрх баригч нам үнэн мөнгөтэй байна шүү, энэ л буруу юм байгаам
Нэргүй 2024-05-27 202.131.239.50
vanga yum bishuu hahaha
Нэргүй 2024-05-27 66.181.160.94
Балай шахуу юм
ЗОЧИН 2024-05-27 139.5.217.103
……өөрсдөө унагчихаад..өөрсдөө будилуулчихаад хүнд тохоод ч яахав дээ..залуусаа тоохгүй л бн даа…
Нэргүй 2024-05-27 103.168.34.59
Нэр лэвшүүлэлт нь будилахаар солонгос явчихсан гэсэн. Юу ч болоогүй юм шиг …
ГАНТӨМӨР МУУ н**ш ОО 2024-05-27 202.179.27.203
АРЬСАА ХАМГААЛАХ ГЭЖ ЯРЬ … МУУ ГӨЛӨГ ….
зочин 2024-05-27 103.145.234.121
Украины нацистүүдийг дэмжигчид бол монголын ардчилагчид,Нацистүүд ОХУ-ыг устгах зорилгоор барууны гар хөл болж дайраад эх орноо сүйрүүлж байна,Украинд бүх сөрөг намуудыг хориглон,идэвхтнүүдийг барьж хорьж ,бусад бага үндэстэн ястнуудыг гадуурхан, Украины үндсэн иргэнээс хасах хууль гарган,төрлөх хэлээрээ ярих, мэдээ мэдээлэл сонсохыг хүртэл хориглох зэргээр яг нацист дарангуйллын бүх хэлбэрийг улс орондоо хэрэгжүүлж байна,,Гэтэл энэ нь манай ардчилагчдын хувьд сонгодог ардчилал гэнэ
Даваа 2024-05-27 103.57.94.188
одоо тэгээд авлигын эсрэг хамгийн чухал нь гэсэн чинь нэр дэвшүүлсэн хүмүүсийг нь хардаа, Нөгөө сая доллараа мартдаг Баярцогт, нөгөө шалгуулаад л байсан С.Эрдэнэ, фортуна Баятбаярын охин гээд л явж өгөх нь, ямар ч итгэл үнэмшил алга
Зочин 2024-05-27 64.119.30.134
Луйварчид нүднээс далд орж жангаа идэцгээ, та нарыг харахаас дургүй хүрч байна.
Нэргүй 2024-05-27 43.254.59.146
АН = АВРАЛЫН НАМ! АРДЧИЛСАН НАМЫНХАН ОДОО ЮУ ХИЙЖ ЧАДАХАА ЯРЬ. МАН-ЫН БОДЛОГЫН АЛДААГ ЯРЬ. ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛЧИЛ. МОНГОЛЧУУД ЯАГААД УТААНД ОЛНООРОО ХОРДОЖ ҮХЭЭД, ХҮҮХДҮҮД ӨВЧИЛЖ ҮХЭЭД, ЯДУУРАЛ 30 ХУВЬТАЙ БАЙГААГ ЯРЬ. ЧАНГА ДУУГАР!!! ҮНЭНИЙГ ДАХИН ДАХИН ЯРЬ!!! БИТГИЙ ЖОН ЖОН ГЭЭД ү****ц БАЙГААД БАЙ!!!