"Жуулчдыг татах гол зүйл бол түүхэн аялал жуулчлал"

"Жуулчдыг татах гол зүйл бол түүхэн аялал жуулчлал"

"Жуулчдыг татах гол зүйл бол түүхэн аялал жуулчлал"

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа.

Тэрбээр "Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн эхлэл цэг, Их Монгол Улсын гал голомт юм. Их эзэн Чингис хааны “Пакс Монголика” буюу Монголын их амар амгаланг даян дэлхийд тогтоосон түүх эндээс  эхэлсэн” хэмээгээд үндэсний хорооны хуралдаан түүхэн газарт болж байгаад бэлгэшээж буйгаа илэрхийллээ.

1206 оны улаан барс жил Онон мөрний эхэнд Тэмүжинд Чингис хаан цол өргөж, эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.

Манай улс GoMongolia буюу Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндийг олон улсад танилцуулж, өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Цаашид амжилтаа илүү ахиулах учиртай. Түүх соёлоо дээдэлж, бататган бэхжүүлсэн улс үндэстэн илүү удаан оршин тогтнодог. Түүхийн дархлаа улс орны тусгаар тогтнолд нэн чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө, Их хуралдай цогцолборын менежмент, тогтвортой байдлыг хангах төсөлтэй танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсон хэлэлцлээ. Монгол Улсын ардын багш С.Дулам, академич С.Чулуун нар “Монголын Их орд өргөөний түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол,  “Чингис хаан ба монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл тавьж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Монгол Улсын баялаг түүх, Их Эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлын онцлогт тулгуурлан дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс бий болгоно гэж үзэж байна. Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат газар, байгалийн цогцолбор газрууд олонтой түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрын бүтээн байгуулалтууд хийгдсэн зэрэг давуу талтай. Иймд Монгол Улсын түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компаниудтай хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалд зориулсан үндэсний соёл, наадам сурталчлах үйл ажиллагааг хөгжүүлэх, түүхэн маршрутаар явган, морин, морин тэрэг, тэмээ, сарлаг, автомашин хосолсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтойг танилцууллаа. Авто зам, эрчим хүчний дэд бүтэц хангалттай биш, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хөгжил сул, жуулчид зорин очиход хүндрэлтэй, шууд нислэггүй зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ.


Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хуралдай цогцолборыг Чингис хааны музейн харьяанд байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.


Их хуралдай цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад Их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлогтой.  Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгосон төдийгүй хаалга бүрийн дотор Монголын нууц товчоон, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн ишлэлийг монгол бичгээр бичжээ. Мөн байгууламжид нэг ч хадаас ороогүй, углуургадаж босгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чагнаа 2024-05-27 124.158.123.244

Монголд бол түүхэн зүйл сонин биш, хонь ямаагаар жуулчиныг татна гээд байгаа шүү дээ…

Avatar

AnaThomas 2024-05-27 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-27 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-27 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-27 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-27 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-27 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-27 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-27 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-27 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-27 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-27 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

TonyaBrown 2024-05-27 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

ToyaSmith 2024-05-27 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-27 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

CindySalas 2024-05-27 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

MarinaAlvarez 2024-05-27 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-27 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-27 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-27 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-27 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

MarieFerguson 2024-05-27 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAlexander 2024-05-27 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-27 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-27 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-27 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-27 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-27 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-27 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-27 202.21.109.16

Хархорины үзьe гэвэл яанам бэ Хятадын Минь улсын цэрэг эзлээд1630 онд газрын хөрстэй тэгшилчихсэн гэх үү

Avatar

Нэргүй 2024-05-27 202.21.109.16

ӨМӨЗОд аялуулж Чингэсийн онгоныг үзүүлж Юань гүрний түүхтэй танилцуулбал орлого их олох боломжтой мэт

Avatar

ShannonSmith 2024-05-27 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHoward 2024-05-27 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-27 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

DianeEnglish 2024-05-27 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaParks 2024-05-27 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyCox 2024-05-27 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

AmyBrown 2024-05-27 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-27 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-27 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-27 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-27 46.8.23.195

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-27 202.9.46.176

Түүхэн аялал жуулчлал гэж ямар үхсэнээ яриад байгаа эргүү зда нар вэ? Юу ч байхгүй хоосон тал харуулаад энд Чингис морь унаад явж байсан юм аа гэж хэлэх гээ юу? 18-19 зуунд баригдсан хэдэн сүмийн туурь үлдэгдлээс өөр үзүүлэх юмгүй байж. Рашаан, уламжлалт ардын эмчилгээ, олон хүнгүй, чимээгүй, цэвэр байгальд алхаж, хэд хоног мэдрэлээ амраах гэсэн хүмүүсийг л татаж магад. Ингээд тэнэгтээд унадаг юм манай хэд

Avatar

Нэргүй 2024-05-27 202.9.40.4

Гадаадын жуулчдыг татах нь вальют олох нэг боломж юм. Ялангуяа БНХАУ-д амьдардаг монгол цустай жуулчдыг аль болох олноор нь авчрах тал дээр хятадын холбогдох хүмүүстэй хамтарч ажиллах нь зөв юм. Хятадад 6 сая гаруй монголчууд байна. Мөн өмнөд нутагт амьдардаг хятадууд хойд зүгт байдаг Өвөрмонголд жилд 20 сая хүмүүс жуулилж ирдэг гэсэн. тэр хүмүүсээс нь 1 саяыг нь монгол руу оруулаад гаргах хэрэгтэй. Тийм боломж байна.

Avatar

Нэргүй 2024-05-27 66.181.191.146

Данх ер нь их тэнэг илжиг юмаа ! Гадаадын жуулчдыг татах зүйл гэж баахан чалчаад, тэднийг үргээж бгаа дутагдлаа ер хэлсэнгүй. Яг л Монголын сүржин коммунис туудын сэтгэлгээ харагдаж бна, энэ данх ямар ч цай, сүү мүү байхгүй хоосон данх бнаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж