Орон сууцны үнийн өсөлт сүүлийн жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар байгаа билээ. Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 42,588 айлын шинэ орон сууцны төсөл зах зээлд идэхтэй хэрэгжиж байна.
Нийт хэрэгжиж буй төслийн 64.7 хувийг стандарт зэрэглэлийн орон сууц эзэлж байгаа байна. Дундаж, бизнес, өндөр зэрэглэлийн төслийн нийлүүлэлт өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн стандарт зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт ирэх жилүүдэд нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг эзлэх төлөвтэй байна. Улаанбаатар хотод хэрэгжиж буй нийт шинэ орон сууцны зах зээлийн 42.9 хувь нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байгаа ба нийт 100 төсөл буюу 18,283 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна.
Холбоотой мэдээ