Төрийн банк ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Төрийн банк ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Төрийн банк ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк экспорт, импортын бизнес эрхлэхээр зорьж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гадаад худалдааны талаарх цогц сургалтыг 2024 оны тавдугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. “Гадаад худалдааг амжилттай эрхлэх туршлага, боломжууд” нэрийн дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус сургалтын үеэр салбарын мэргэжилтнүүд импортын барааны өртөг бууруулах боломж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, экспорт, импортын тээврийг зохион байгуулах  зэрэг гадаад худалдаа эрхлэхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээллийг олгож, туршлага солилцох боломжоор хангаж буйгаараа онцлогтой.

Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийг Нийслэлийн зургаан дүүргийн харьяа ЖДҮ-ийг дэмжих Инкубатор төв, Хаан Даатгал ХХК, Үндэсний Давхар Даатгал ХК болон Төв Азийн Зам ХХК-ууд хамтран зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ амжилттай бойжуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллав. Хөтөлбөрт нийслэлийн 120 орчим бизнес эрхлэгчид хамрагдсан нь сургалт авч, бизнесээ өргөжүүлэх, мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө авах хүсэлтэй харилцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг илтгэж байна.

Өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийг дэмжих “Инкубатор төв”-ийн дэргэдэх аж ахуй нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн болон бусад бараа, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа танилцуулсан аж.

Ажлын байрыг бий болгож, эдийн засгийг бүрдүүлэхэд голлох нөлөө үзүүлэн, техник, технологийн шийдлийг нэвтрүүлэхэд түүчээ болж байдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспорт, импортоор дамжуулан бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор Төрийн банк нь  Америкийн Нэгдсэн Улсын “Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллага (Cargill Financial Services International Inc)-аас гадаад худалдааг дэмжих 25 сая.ам доллар буюу 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг өнгөрсөн онд татан төвлөрүүлсэн билээ. Мөн “Бизнес инкубатор” төвөөрөө дамжуулан бизнес эрхлэгчдэд сургалт орж, байнгын уялдаа холбоотой ажиллан бизнесээ өргөжүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулан сурталчлахад нь түлхэц болсоор байна.

Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын болон гадагшаа чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг сурталчлан, бүтээгдэхүүн үйлчилгээг нь ашигладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахдаа мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CandiceScott 2024-05-27 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-27 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-27 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-27 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-27 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-27 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-27 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

TammyHill 2024-05-27 45.11.21.212

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-27 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-27 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteAnderson 2024-05-27 46.8.16.159

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-27 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

TonyaBrown 2024-05-27 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

ToyaSmith 2024-05-27 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

RachelRichardson 2024-05-27 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-27 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

CindySalas 2024-05-27 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

MarinaAlvarez 2024-05-27 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-27 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-27 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-27 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-27 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAlexander 2024-05-27 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-27 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-27 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-27 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-27 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-27 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-27 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-27 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHoward 2024-05-27 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-27 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

DianeEnglish 2024-05-27 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-05-27 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaParks 2024-05-27 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyCox 2024-05-27 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

AmyBrown 2024-05-27 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-27 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-27 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-27 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-27 46.8.23.195

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж