АН-ын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Бямбын АРИУНБОЛДТОЙ ярилцлаа.
-Нийслэлд МАН найман жил засаглалаа. Та Улаанбаатарын оршин суугчийн хувьд эрх баригчдын ажилд ямар үнэлгээ өгөх вэ?
-Юу ч хийгээгүй юм чинь өгөх үнэлгээ даанч алга даа. Аз жаргалтай Улаанбаатар болгохгүй бол МАН газрын хөрснөөс арчигдана гэх ярилцлагыг хотын экс дарга Су.Батболд гээд бүхнийг гацаагч нөхөр “Өдрийн сонин”-нд ярилцлага өгснийг санаж байна. Бидний амьдарч байгаа хот аз жаргалтай байлгаж чадаж байгаа юу гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. МАН 8 жил нийслэлчүүдийн амьдралд гай тарьж, гацаа үүсгэсэн нүгэлтэй.
-Ерөнхий шүүмжлэлээс гадна бодитой жишээ хэлж болох уу. МАН-ын яг ямар ажил, бодлого нийслэлчүүдэд гай тарив?
-Бүгдээрээ харж, амьдралаараа мэдэрч байгаа шүү дээ. Түгжрэл шийднэ гэж гарч ирээд улам гацаалаа. Утааг арилгана гэж амлаад улам хортой болголоо. Хүмүүс арав, хориороо нэг дор угаартаж амь насаа алдаж байна. Сүүлдээ бүр ичсэн хүн хүн ална гэдэг шиг Улаанбаатарын оршин суугчдыг түлшний туршилтад оруулна гэж Б.Чойжилсүрэн гэдэг сайд хэлж байх жишээтэй. Соёлтой газар бол энэ сайд аль хэдийнэ суудлаасаа огцорсон. АН нийслэлд засаглаж байх үедээ төвлөрлийг сааруулах зорилгоор хотын шинэ захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр шийдвэр гаргатал МАН гарч ирэнгүүтээ лоббидож Яармаг руу нүүлгэсэн. Хэрвээ Баянхошуунд шавыг нь тавиад зураг төслийг хийгээд ажил эхлүүлсэн байхад үргэлжлүүлэн барьчихсан бол тэр хавийн газрын үнэ цэнэ өсч, барилгажиж, хувийн хэвшлийнхэн салбараа барьж өргөжүүлж, Баянхошуучуудын амьжиргаанд илт эерэгээр нөлөөлөх байлаа. Гэтэл тэртэй, тэргүй барилгажиж, хувийн хаусууд, орон сууц олноор сүндэрлэж байгаа газар руу чихэж, шамбаралдуулж, ачааллыг нэмснийг бодохоор санаатай үйлдэл гэж харддаг. Одоо Яармагийн түгжрэл утгаа алдлаа.
Түгжирч түгжирч Яармаг руу яваад очихоор дарга нар хотын төвд байгаа гэж тохуурхаж байгаад хүмүүс маш их бухимдаж байна. 103 настай МАН хотын шинэ захиргааг Яармаг руу нүүлгэхдээ татвар төлөгчдийн 103 тэрбум төгрөгийг салхинд хийсгэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.
-УИХ-аас ногоон автобусны сонсгол хэд хоногийн өмнө боллоо. Таныхаар ямар нэг үр дүн гарсан уу?
-Сонсгол зөндөө хийлээ, баахан шоудлаа. Би нээлттэй сонсголыг эсэргүүцдэггүй, дэлхийн парламентуудад байдаг жишиг. Гэхдээ нүүрсний хулгай, эмийн хулгай гээд өчнөөн сүржигнэсэн ч нэг хүнд хаариуцлага тооцсон уу. Зүгээр л шоу болгоод өнгөрч байна. Ер нь МАН өөрсдийнхөө хулгайг ярина, өөрсдөдөө хариуцлага тооцно гэдэг үлгэр гэдгийг ногоон автобусны сонсгол батлан харууллаа. Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар нь зугтаад ирсэнгүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг үг байдаг байх аа. Дунд шатны хэдэн алба хаагчдад энэ хэргийг тохоод өнгөрөх юм байна. Хуучин автобус оруулж ирсэн, санхүүгийн урьдчилан бэлдсэн луйвар байсан, автобусаа үзээ ч үгүй хэрнээ төрийн алба хаагчдыг Засгийн газраас шахсаар байгаад оруулж ирсэн гэдгийг гэрчүүд барин тавин хэллээ. Цавчаа ногооны хэрэгт хотын удирдлагууд ч, Засгийн газар ч буруутай гэдгийг нээлттэй сонсголоос ойлгосон. Ногоон автобусны луйвар бол МАН-ыг төрөөс, нийслэлээс зайлуулах хангалттай үндэслэл. Ямар ч айдасгүйгээр нийслэлчүүдийг, монголчуудыг тонон дээрэмдэж, хууран мэхэлж байна.
-Нийслэлийн газрын авлигын асуудлаар бас л сонсгол хийнэ гэсэн. Сүүлийн үед сураг алдарчихлаа.
-Нийслэлийн газрын авлига гэхээр МАН-ынхан өөрсдөө шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн 24 жилд нь МАН төрийн эрх барьсан. Улаанбаатар гамшгийн хот болсонд МАН буруутай. 2012-2016 онд Э.Бат-Үүл хотын дарга болоод 4-хөн жил ажиллахад нийслэлд 200 гаруй км зам шинээр тавьж, 33 уулзварыг шинэчилж, автобусыг 1-р эгнээгээр зорчуулдаг болгож, хот цэцгэнд умбаж байлаа. МАН найман жил нийслэлд засаглахдаа утаанд угаартуулж, зам дээр түгжрүүлж, татвараас дарамталж, ногоон автобус гэх мэтээр тендер цавчсанаас өөр юу ч хийсэнгүй. Цэцгэнд умбаж эхэлсэн хотыг цементэн ширэнгэ болгочихлоо шүү дээ.
-Найман жил ажил огт хийгээгүй гэж Та үзэж байгаа юм байна. Өөрсдөө бол чухам сайн ажилласан гээд бие биеэ шагнаад байсан санагдах юм?
-Ёстой л өөрсдийгөө шагнах, төсвийн мөнгө завших, тендер цавчих ажлаа л сайн хийсэн байх. Одоо Х.Нямбаатар гээд хэгжүүн нөхөр нийслэл хэмээх их айлын тооноор ороод ирлээ. Иргэдээс сонгогдсон ИТХ-аас томилогдох байтал Ерөнхий сайдаар крандуулаад дарга болох жишээтэй. Нэг л их хаана, хорино, булаана гэж дөвчигнөсөн хүн. Зүгээр л асуулт асуусан иргэнийг “Чи хэмжээндээ байгаарай” гэж доромжилж ч байх шиг. МАН-ын Д.Сарангэрэл гэдэг хүн сайд байхдаа “Улныхан” гэж биднийг доромжилсон. Араас нь Х.Нямбаатар “Хэмжээндээ байгаарай” гэж улныхан гэдгээс ч давж доромжилсон. МАН-ын дарга нарын үнэн царай энэ. Коммунист, дарангуйлагч, хүчирхийлэгчдээс л ийм авир гардаг. Тийм учраас би Монгол Улс нэг намын дарангуйлалд орлоо гэж хэлээд байгаа юм. Эд нар хэн болчихоод хаан, заан шиг авирлаад, бусдын нэр хүнд, өмч хөрөнгө рүү халдаад байгаа юм бэ.
-Та өөрчилнө гэлээ.Улаанбаатар хотод хамгийн түрүүнд юуг хийх, юуг өөрчлөх ёстой гэж боддог вэ?
-Би нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа АН-ын бүлгийн дарга байсан. Хэдий цөөнх ч гэсэн хотоо хөгжүүлэх чиглэлээр тухайн үеийн нийслэлийн удирдлагуудад шаардлага тавьж, хамтран ажиллаж үр дүнд хүрсэн олон жишээ бий. Нийслэл Улаанбаатар хотод одоо юу хэрэгтэй гээч. Хоноцын биш эзэн хүний сэтгэл хэрэгтэй байна. Бидний хот, бидний гэр орон гэсэн өөриймсөг сэтгэл нэн чухал болжээ. Би хотын унаган хүүхэд. Одоогийн Хан-Уул дүүрэг бол миний дош. Ажил үйлс ундарсан, хөдөлмөрч хүмүүсийн үр сад энэ дүүрэгт амьдардаг. Гэтэл Х.Нямбаатар хувийн хэвшлийг ил цагаан дарамталж, иргэдийн эрх чөлөөг хясан боогдуулж байна. Хүмүүс ажилтай, орлоготой, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд татварын дарамтгүй байхыг л хүсдэг. Гэтэл МАН-ынхан өөрсдөө хэдэн их наядаар хулгайлж, иргэд нь зам дээр түгжирч байхад дарга нар нисдэг тэрэг хөлөглөн аархаж байна. Нийгмээ нуруундаа үүрч явдаг хувийн хэвшил, дундаж давхаргаа дэндүү их дарамталж, татвараар хүчирхийлж байгааг нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Хүмүүс хүнсээ дэлгүүрээс зээлж авч байхад МАН-ын авлигачдын гэрээс, оймсноос 7 тэрбум төгрөг гарч байгаа нь хулгайчид яаж даварсныг илтгэнэ. Ийм дарангуйлал, хулгай луйврыг тэмцэж байж өөрчилдөг.
–Та дундаж давхарга байхгүй боллоо гэж сая хэллээ. Баян хоосны ялгаа тартагтаа тулсан гэсэн үг үү?
-Та энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй. МАН хэдхэн жилийн өмнө нийслэлд 60 тэрбумын схем хэрэгжүүлж сонгуулийг луйвардсан. Э.Бат-Үүлийг хотын даргаар улираан ажиллуулаагүйдээ нийслэлийнхэн одоо ч харамсдаг байх. Найман жилд төр зайдалсан МАН-ын дарга нар хагартлаа баяжсан, тэдний булхай, хулгай 60 тэрбумаас 44 их наяд болтлоо огцом нэмэгдлээ. Жирийн иргэний амьжиргаа, орлого ингэж нэмэгдсэн үү. Хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч явдаг дундаж давхаргыг МАН дарамталсаар байгаад үгүй хийлээ. Энэ бол өнгөрсөн найман жилийн маш том гарз хохирол юм шүү. АН засгийн эрх барьсан цөөхөн хэдэн жилд татварын дарамтыг бууруулж, Ази тивд хамгийн бага татвартай улс болгож байсныг хүмүүс мартаагүй байх. АН иргэдэд эрх чөлөөг нь, өмчийг нь өгсөн шиг өгдөг. МАН болохоор халамжийг хавтгайруулж, ажил хөдөлмөр хийдэг хэсгээ элдвээр дарамталж, авлига нэхдэг. Ийм дарангуйллын харгайгаар баян хоосны ялгаа ихэсдэг.
-Нийслэлд газар өмчлүүлэх ажлыг зогсоочихсон. Хүмүүсийн ихэнх нь 0.07 га газраа өмчилж аваагүй байдаг юм билээ. Тэгэхээр тэдний өмчтэй болох эрх зөрчигдөж байгаа юм биш үү?
-Зөрчигдөхөөр барах уу. Төр нэг амаараа иргэн та газар өмчилж ав гэчихээд нөгөө амаараа болохгүй гээд хориглох нь утгагүй. Ийм хоёр нүүртэй байж болохгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулиар иргэн газартай болох эрхийг олгосон. Улаанбаатарынхны тэн хагас нь газраа өмчилж аваагүй байх. Гэтэл нэг цод цод хийсэн үгтэй нөхөр крандуулж дарга болонгуутаа өмчлөх эрхийг хааж хориглолоо. Хувийн өмч гэдэг бол ардчилсан нийгмийн амин сүнс, үнэт зүйл. Энэ эрх рүү халдаж байна гэдэг Монголд дарангуйлал тогтсоныг харуулж байгаа хэрэг. Аливаа зүйлийг хааж хориглохоор юу болдог билээ. Авлига цэцэглэдэг. Нийслэлийнхэн газраа өмчилж авахын тулд МАН-ын дарга нарт авлига өгөх ёстой юм гэнэ ээ. Эд нар нийслэлийн газрыг зарж, луйврын сүлжээ үүсгэж хагартлаа баяжсан нь хангалтгүй юм байна л даа. Ийм даварсан авлигач дарангуйлагчдыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. АН иргэдийн эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрхийн талд ямагт баттай зогссоор ирсэн. Улаан цагаандаа гарсан энэ авлигач, дарангуйлагчдыг хөөж явуулах цаг нь болжээ.
Х.ТАМИРБАТ
AnaThomas 2024-05-27 92.119.193.235
Харуулах боломжгүй.
CandiceScott 2024-05-27 109.248.13.211
Харуулах боломжгүй.
CrystalVaughn 2024-05-27 109.248.205.152
Харуулах боломжгүй.
TierraSmith 2024-05-27 92.119.193.56
Харуулах боломжгүй.
MelissaKing 2024-05-27 109.248.204.216
Харуулах боломжгүй.
LisaGunn 2024-05-27 46.8.22.52
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-05-27 46.8.23.142
Харуулах боломжгүй.
LisaHernandez 2024-05-27 45.86.0.107
Харуулах боломжгүй.
TammyHill 2024-05-27 45.11.21.212
Харуулах боломжгүй.
MeganLynn 2024-05-27 46.8.22.231
Харуулах боломжгүй.
MichelleEnriquez 2024-05-27 109.248.15.163
Харуулах боломжгүй.
TonyaBrown 2024-05-27 188.130.128.149
Харуулах боломжгүй.
ToyaSmith 2024-05-27 95.182.126.197
Харуулах боломжгүй.
RachelRichardson 2024-05-27 46.8.23.87
Харуулах боломжгүй.
KatieReed 2024-05-27 188.130.187.173
Харуулах боломжгүй.
CindySalas 2024-05-27 194.35.113.254
Харуулах боломжгүй.
MarinaAlvarez 2024-05-27 109.248.13.176
Харуулах боломжгүй.
VictoriaHarvey 2024-05-27 45.90.196.169
Харуулах боломжгүй.
CarmenDavis 2024-05-27 188.130.219.61
Харуулах боломжгүй.
JillBright 2024-05-27 188.130.142.186
Харуулах боломжгүй.
SharonStarr 2024-05-27 109.248.14.119
Харуулах боломжгүй.
LisaAlexander 2024-05-27 45.11.20.40
Харуулах боломжгүй.
PamHouk 2024-05-27 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DawnJennings 2024-05-27 45.84.176.100
Харуулах боломжгүй.
TashaSmith 2024-05-27 185.181.244.201
Харуулах боломжгүй.
AmyGaines 2024-05-27 109.248.15.223
Харуулах боломжгүй.
PamelaBrown 2024-05-27 109.248.129.3
Харуулах боломжгүй.
AnnetteRunkle 2024-05-27 95.182.127.97
Харуулах боломжгүй.
ShannonSmith 2024-05-27 46.8.17.15
Харуулах боломжгүй.
TraciMorris 2024-05-27 109.248.138.149
Харуулах боломжгүй.
DianeEnglish 2024-05-27 95.182.126.12
Харуулах боломжгүй.
KaylaJohnson 2024-05-27 45.87.253.175
Харуулах боломжгүй.
Д.Баатар 2024-05-27 122.201.25.246
Манай нам ийм заваа юм хийх нам биш намд шургалсан өөр намаас ирсэн нөхөд сонгуулийн өмнө хормнаыруулж байгаа юм
манай нам булгай буруу илэрүүлж авилга хээл хархуультай тэмцэж байгааг бэлхнээ хараж байгаа гэдэгт найдна
StaceyCox 2024-05-27 46.8.23.155
Харуулах боломжгүй.
AmyBrown 2024-05-27 95.182.127.254
Харуулах боломжгүй.
LupitaMartinez 2024-05-27 95.182.127.97
Харуулах боломжгүй.
зочин 2024-05-27 139.5.217.247
Ерөөсөө энэ төр засагт чинь үнэн ч шудрага хүн байгаа юм уу.Үнсэн хуйвалдаж хулгай хийх мэргэжсэн хүмүүс гишүүн сайд нар болоод суугаад байх шиг ээ.Ардын Нам бол шинэчлэгдэх нь үгүй бололтой.Ыаруун бүс ээ хар дэвшсэн хүмүүс нь нөгөө хэдэн хулгайч нар д байна даа.
JanelleCamacho 2024-05-27 46.8.106.125
Харуулах боломжгүй.
JenniferTurner 2024-05-27 188.130.210.210
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-27 103.57.94.226
Энэ Ариунболд гэгч ёс суртахуунаа уландаа гишгэсэн мөнгө хүүхнээс өөр юм бодохоо байсан арчаагүй адгийн н**ш байна лээ.
Ийм л адгийн хүн хогнууд нэр дэвшиж байна. Тэгэхээр энэ жилийн сонгуулиас юу ч хүлээх хэрэггүй. Харж байгаарай улам л дордсон арчаагүй нөхдүүд гарч ирэх нь.
NicolePrice 2024-05-27 46.8.23.195
Харуулах боломжгүй.
35 jil Hulgai hiisen man!! 2024-05-27 174.192.194.161
Hulgailah dontoi mananguud pk bolgoh heregtei!! #No Mananguud!!!
Зочин 2024-05-27 103.57.92.51
Энэ бас ярихаас өөр мэдэхгүй,үеэ өнгөрөөсөн хүн байна. Урьд нь нэг дүүргийн дарга хийхдээ хийсэн юм байхгүй л хүн байсан даа.ккк
S 2024-05-27 66.181.179.122
XUCHINDUULI80955877SEKSDI
зочин 2024-05-27 66.181.160.75
АН аа сонгохоос өөр сонголт алга дөө
бүгд 2024-05-27 66.181.182.152
ЭНЭ МАШ ХУРЦ БӨГӨӨД ҮНЭНИЙГ ТОО БАРИМТААР ЯГ ХЭЛЖЭЭ. ХААНА БАЙНА ТЭР ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЧИНЬ. ХУДЛАА БААХАН ШОУДАЖ ТАРХИ УГААГААД ӨӨРСДИЙНХӨӨ ХУЛГАЙЧДЫГ ХААЦАЙЛААД Л ӨНГӨРЧ БАЙНА. МАН ЗАЙЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ СОНГОГОЧДОО.
Нэргүй 2024-05-27 66.181.176.90
танай нам Элбэгдлрж, Баярцогт, Батбаяр нтр яасан билээ
зочин 2024-05-27 66.181.160.75
Яаасын ?…
ЗОЧИН 2024-05-27 103.212.119.75
ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙЖ ЯРЬЛАА. ДЭМЖИНЭ.
Нэргүй 2024-05-27 103.57.94.102
зссс АН -ЫН ЛУЙВРЫН ДЭРГЭД ..ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ИДСЭН НЬ ОЙЛГОСЖТОЙ. ТАНАЙ НАМЫН ЭЭБЭЭ ШИГ ДАРГА НЬ ИДЭЭГҮЙ ШҮҮ.
Зочин 2024-05-27 103.57.92.243
Гол нь МАН та нар шиг улангассан луйварчид биш АН хэзээ ч Оюун-эрдэнийн ЗГ шиг ажиллаж чадахгүй. Яаж гарч олсон их мөнгийг нь хувааж идэхээ л бодож байгаа.Яг 12-14 он шиг болгоно хогийнхон
Нэргүй 2024-05-27 66.181.177.218
тэгээд өөрөө дарга болж бүр нарийн аргаар мөнгө идэхүү Нямбаатар даргыг ойрын 10 жилдээ өөр хүнээр солихгүй шүү шударга зөв даргад атаархах хүн олон ажилд нь бүү садаа бол
Болд 2024-05-27 202.179.27.106
Зөв л ярьж байна. Гараад ярьж байснаа санаад хэлсэн ажлуудаа хэрэгжүүлээд засч залруулаад яваарай. Амжилт
зочин 2024-05-27 103.145.234.121
Ногоон автобусны асуудал зохих шалгалтын байгууллагуудын анхны шалгалтаар л илэнч хууль шүүхийн байгууллагад шилжсэн ,Хуулийн байгууллага нарийвчлан шалгаж шийдвэрлэнэ, Одоогийн төрд хамаагүй, Үүнийг улс төрийн зориулалтаар буруу ашиглаж болохгүй
Хариулт 2024-05-27 66.181.177.227
Төр алдаагаа засах ёстой.Юун төрд хамөагүй гэж ярина бэ.МАНгартаад байгаарай
Нэргүй 2024-05-27 202.126.90.198
Манан аль аль нь зайлах хэрэгтэй
Дэл 2024-05-27 202.55.188.124
Ардчилсан нам яаж юм хийж чадах юм вэ баруун зүүнээ мэдэхгүй юмнууд хүн бол бүр бүтэхгүй арай дээр нь ардын нам гэхдээ хүссэндээ биш өөр сонголт алга
зочин 2024-05-27 103.145.234.121
Нийгмийн өмчийг луйварын аргаар идэж уух хүсэлтэй бүлэг хулгайчууд ардчилсан хувьсгал гэх луйварын ажиллагааг 1990 -ээд онд зориуд зохион байгуулсанаас хойш тэдний цөөн хэдхэн этгээд Элбэгдорж Батүүлээс эхлээд бүгд цүдийж баяжсан Монголын хамгийн том хөрөнгөтнүүд болж хувирсан ,Монголын эдийн засгийг сүйрүүлж, нийгмийн хөрөнгийг эд нар л цусалж цүдийсэн, Иргэдийг хувьчлал гэх хоосон цаасаар хуурсан, Хамаг хөрөнгийг нь өөрийн болгож аваад иргэдийн хөдөлмөрийг 30 гаруй жил мөлжиж байна,
Нэргүй 2024-05-27 66.181.183.168
тэгээд чи гарха уу ^?даа
Нэргүй 2024-05-27 43.254.59.146
АРИУНБОЛДОО, САЙН ЯРИАД БАЙ. ХУЛГАЙ ЛУЙВРЫГ НЬ ИЛЧИЛ. ХАТУУ ЯРЬ. ЗӨӨЛДӨӨД БАЙНА. ХАТУУ ЯРЬЖ БАЙЖ МОНГОЛЧУУД ОЙЛГОНО. ЦААНААСАА МАН-ДАА ХАЙРТАЙ П И З Д А НУУДАД ИНГЭЖ НЭГ ЯРИАД ОЙЛГОХГҮЙ ЭЭ. ДАХИН ДАХИН ЯРЬ. ЧАНГА ДУУГАР!!!
Нэргүй 2024-05-27 103.212.162.53
MAHAH taigaa uuruuch gesen alga boloo
Зочин 2024-05-27 202.126.92.98
z**l guluguu
Нэргүй 2024-05-27 66.181.180.45
Сарангэрэл Нямбаатар нар зөв дүгнэсэн байна чи монголд юу бүтээж хийв солиорохоос өөр
Нэргүй 2024-05-27 59.153.115.56
АНвн ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАР НУУРСНИЙ ЛУЙВАР ТОМОР ЗАМЫН ЛУЙВАР САЙНШАНД ЛУЙВАР САМУРАЙ БОНД ГЭЭД ОЛОН АРВАН АВРАГА ТОМ ЛУЙВРУУДЫГ МАН ЫН ЗАСАГ ЗАЛРУУЛЖ БАЙГААЧ ХОР УРШИГ НЬ ОДОО Ч НОЛООЛСООР БАЙНА АН ГЭЖ ХУЛГАЙ ЛУЙВРЫН ТОЛООХ Л БАЙГГУУЛАГА МЭТ ОЙЛГОГДДОГ
Нэргүй 2024-05-27 122.201.23.83
ZOV 8 JIL HANGALTTAI !!!!!!!!!!!!!!
Гомбо 2024-05-27 202.21.111.13
Чиний юу хийж гийгүүлснийг огт мэдэхгүй юм байна.Нэг их шүүмжилсэн баатар.Чи тийм мундаг юм бол гараад ир.Тэгээд ажлыг умалзуулаад өг.Ярихаас цаашгүй нохойн баас…
ТОТАЛИТОР МОНГОЛ 2024-05-27 202.126.90.131
Завсаргүй 8 жилийн ЗАСАГЛАЛЫН дараа ТӨР Хувийн Хэвшлийн Ажлуудад оролцож, хурааж, хааж, боож, гар дүрж, сэглэлээ…Цаашлад Иргэдийн Эрх чөлөө, Үг Хэлэх, Хэвлэн Нийтлэх эрхэд халдлаа…Өсөлтгүй Эдийн засагтай , Газрын Наймаа, Албан тушаалын наймаа, Төлөвлөлт алдагдсан хот суурингууд ,Авилгал…гм 9 шид нь бүрдсэн Тоталитар улс болчихлоо…яана вэ….
Харамсалтай 2024-05-27 12.156.6.41
Төрийн нэр барьсан, хэвлэлийг худалдан авсан, даргын үгийг хууль мэт болгосон Дээрэм тонуулчид л Монголыг удирдаж байна. Буруу л тийшээ явж байгаагийн шинж дээ
Нэргүй 2024-05-27 124.158.108.74
батүүл халзан баттулга нар чинь хотыг хоосолсоныг мартаагүй байна
Нэргүй 2024-05-27 66.181.181.107
Чи одоо сонгуульд унаж хашрахгүй юу…өөрийнхөө оронд гарчмаар залуу хүн дэвшүүлчихээч. Чамайг гарна гэхэд итгэх хүн олдохгүй шүү. Өөрийгөө жаахан голдог баймаар байна
Нэргүй 2024-05-27 66.181.191.113
энэ ч гарахгү л дэ
Нэргүй 2024-05-27 43.242.242.59
энэ луйварчин юу солиороод байнаа. Түгжрэл үеийн үед байсан. Хойшид ч байх болно. угаасаа 500-800 мянган хүн байхаар төлөвлөсөн хот юм чинь. Шинэ хот баривал түгрэл нь өөр байж магад. Иргэж ч шүүмжилдэггүй байх. Зүгээр л харлуулахын тулд ярьж байна. автобус худалдаж авсны төлөө бүхэл бүтэн намыг буруутгадаг гэнээ. Эд ингэж л хэлмэшдүүлнэ дээ
Зочин 2024-05-27 103.11.195.34
МАН ч бай АН ч бай ер нь ОКРУУД та нар Нийслэлээс зайлвал таарна, юм хийж чадахгүй, боловсролгүй, соёлгүй эргүү малууд тэр хээр газраа очоод ОРК зангаа гаргаад тэндээ л бай. Нийслэл ОРКУУДААР дутаад байгаа юм байхгүй шүү
Монгол инженер 2024-05-27 202.131.230.162
Ногоон автобус зүгээр л худалдан авалт. Үүнийг улс төржүүлж байж сонгуульд гарч ирнэ гэж бодож байгаа бол санасны гарз. Яахаараа төр, хувийн хэвшил худалдан авалт хийж болохгүй гэж. Үүнд хувь хүн мөнгө төгрөг идсэн бол хуулийн байгууллага гаргаадл тавьчихна. Ардчиллын гэх 30 жилд боолтны үйлдвэр байгуулж чадаагүй байж ардчилал гэж хашгирч байгаа хүмүүс бол зүгээр л харанхуй хүмүүс. Ийм хүмүүс төрд гарна гэж бодож байгаа бол зүгээр л хоосон зүүд гэдгийг хэлье.
Иргэн 2024-05-27 66.181.176.52
Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж хүний толгой дээрх хялгасыг харна гэж л энэ дээ. Та нар юу ч гэж уран донгодох гээд ард түмний тархийг угаадаг цаг чинь өнгөрсөн шүү малнууд минь