Үер усны аюулыг анхааруулж, иргэд сэрэмжтэй байх шаардлагатай байгаа талаар өнөөдөр /2024.05.27/ Улсын Онцгой комиссоос мэдээллээ.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Аймаг, орон нутгийнхан үер усны аюулаас сэргийлэх бүх бэлтгэлийг хангасан. Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг гэнэтийн, хэлж биш хийсч ирдэг учир машин механизм, иргэд олон нийтийг цаг үеийн цаг агаарын мэдээллийг тогтмол авч, эрсдэлтэй газарт зорчихгүй байхыг анхааруулж байгаа. Нийслэлийн удирдлагууд ч үерийн далан суваг шуудууг чөлөөлөх, үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг хийж байгаа.
Өнгөрсөн хавар, намраас хойш нийт 2000 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна.
Гэвч иргэд анхааруулга, зөвлөмжийг хүргэсээр байхад өөрсдөө сонор сэрэмж хайнга байгаагаас үерийн аман дээр буух, эрсдэлтэй бүсэд зорчиж амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог. Албаныхан шаардлагатай тоног төхөөрөмж төдийгүй хүчин чадлаа нэмж ажиллаж байгаа. Үүнд зохион байгуулалт, уялдаа холбоо хамтын ажиллагаа, харилцан хариуцлагын ажлууд ч хамаарна.
Холбоотой мэдээ