"Би эдийн засгийн тооцооллыг тийм өөдрөг гаргадаг хүн биш"

"Би эдийн засгийн тооцооллыг тийм өөдрөг гаргадаг хүн биш"

"Би эдийн засгийн тооцооллыг тийм өөдрөг гаргадаг хүн биш"

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Таны хувьд МАН нэр дэвшүүлэх үйл явцаа хэр шударга, ил тод, зарчимаар явуулсан гэж бодож байна?

-МАН-ын Бага хурал хуралдаж УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвших тойрогт өрсөлдөх болон жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг тодорхой болгосон. Хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулсан. МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөлд бодлогоо танилцуулж, нэр дэвшигчдийн нэрийг танилцуулсан. Удирдах зөвлөлийн гишүүд асууж тодруулах зүйлээ тодруулаад намын даргын саналыг бүрэн дүүрэн дэмжсэн. Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж, намын даргын оруулж ирсэн нэрс дээр нууц санал хураалт явуулсан. Энэ үед намын даргын оруулж ирсэн бүх санал дэмжигдсэн. Энэ удаагийн сонгууль пропорциональ болон мажоритар тогтолцоог холимог байдлаар хэрэглэх учраас онцлогтой. Мажоритар тогтолцоо буюу өрсөлдөж санал авах тойргийн хувьд том учраас намынхаа жагсаалтад нийгмийн төлөөлөл болсон залуусыг оруулж ирснээс гадна Монгол Улсад тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх мэргэшсэн боловсон хүчнүүдийг оруулж ирсэн. Монгол Улсад тулгамдсан олон асуудал бий. Тухайлбал, эрчим хүчний салбарт цоо шинэ бодлого, өнцөг оруулж ирэх ёстой учраас эрчим хүчний инженерүүдийг оруулж ирлээ. Хот төлөвлөлттэй холбоотой утаа, түгжрэлийн асуудал олон байна. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан учраас олон аймагт хот төлөвлөлтийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Тийм учраас хот төлөвлөлтийн мэргэшсэн туршлагатай хүнийг оруулж ирсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын хүрээнд авто замууд барих шаардлагатай учраас инженерүүдийн төлөөллийг оруулсан.

Түүнчлэн нийгмийн томоохон төлөөлөл болох төрийн бус байгууллагын төлүүлүүдийг оруулж ирсэн. Тойрогт бол улс төрийн туршлагатай улстөрчдийг дэвшүүлсэн гэж харж байна.

-Аль ч намд үзэл бодлын ялгаатай хүмүүс бий. Нэр дэвшүүлэх үйл ажиллагааны үеэр таныг нэр дэвшүүлэхгүй байх асуудал Удирдах зөвлөлийн хурал дээр яригдсан гэх мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ч.Хүрэлбаатар гэдэг хүний нэрийг дэвшүүлэхгүй гэх яриа огт болоогүй. Гэхдээ намайг “Битгий дэвшээсэй” гэж бодсон олон хүн бий. Тэдгээр хүмүүс ийм мэдээ хийж цацсан байх гэж бодож байна. Зарим хүмүүсийн хүсэл нь тийм байгаа хойно би одоо яах вэ. Удаа дараа намайг гүтгэж, харлуулж, доромжилж байгаа хүмүүсийн хийж байгаа үйлдэл.

ЗАРИМ НЭГ ХҮН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХГҮЙ ХАВ ДАРААД ҮЛДЧИХЭЖ БАЙНА

-Энэ хаврын отгон чуулган хаалтаа хийх хугацаа ойртож байна. Энэ парламент хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах тал дээр хэр санаачлагатай ажиллав. Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулагын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан шүү дээ?

-Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээ буурсаар байна. Гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг тэдний хууль ёсны эрх ашгийг хөсөрдүүлдэг, хөрөнгө оруулагчдыг бүлэглэн луйварддаг учраас хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэхгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалтын хуулийг сайжруулахын тулд хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь УИХ-аар хэлэлцүүлээгүй байна. Санал хураалгаагүй хүлээгдээд байж байна. Санал хураалт явуулж уг хуулийн төслийг хэлэлцэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Ер нь бид хөрөнгө оруулалттай холбоотой тулгамдаж байгаа асуудлуудаа шийдмээр байна. Учир нь олон сайхан залуучууд гадагшаа явж ажиллаж байна. Монголд аав, ээж, эхнэр, нөхөр хүүхдүүдээ амьдралын эрхээр орхиод явж байна. Тэгвэл гадаадад очоод ажиллаад байгаа компанийг нь эх орондоо оруулж ирье гэдэг санаа. Монголчууд бүгдээрээ гадагшаа гарч үйлдвэрт ажиллаж чадахгүй шүү дээ. Монголын олон мэдлэгтэй, боловсролтой залуус дэлхийн шилдэг компаниудад ажиллаж байна. Тухайлбал, банк санхүүгийн салбарт ажиллаж байна.

Хэрэв тухайн банк санхүүгийн салбарууд Монголд ороод ирвэл эх орондоо дэлхийн хэмжээний цалин авч, цалингаа эх орныхоо эдийн засгийн хөгжилд зарцуулах боломж бүрдэнэ. Ийм боломж одоогоор бүрдээгүй байгаа учраас монголчууд гадагшаа гарч үйлдвэр, үйлчилгээ, банк санхүүгийн салбар, уул уурхай, хөрөнгө оруулалт, мэдээлэл технологийн компаниудад ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд яагаад банкны өндөр хүү төлж  байх ёстой юм бэ. Гадны банкнууд Монголд орж ирж үйл ажиллагаа явуулснаар банкны хүү буурна. Бэлэн мөнгө, зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Цаашлаад зах зээл дээр өрсөлдөөн бодитоор бий болсноор зээлийн хүү буурна. Энэ бүхэн эргээд иргэд болоод эдийн засагт өндөр ач холбогдолтой. Түүнчлэн олон тооны залуус гадагшаа гарч боловсрол, мэргэжил эзэмшиж байна. Тэгвэл тэр сургуулийг нь эх орондоо оруулаад ирье. Цаашлаад гадагшаа явж оношилгоо, эмчилгээ хийлгэдэг иргэд олон байна. Тухайн эмнэлэг нь Монголд үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгье. Тэгвэл тухайн эмнэлэгт монголчууд өөрсдөө ажиллахаас гадна олсон орлогоо эх орондоо үлдээнэ. Ийм л энгийн зүйл. Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан сайд хүний хувьд Монгол Улсын хөгжлийн хэрхэн хурдасгах вэ, хэрхэн бусад улсын хөгжилтэй хөл нийлүүлэх вэ гэдэг бодлого боловсруулж, танилцуулах үүрэгтэй. Түүнээс биш бэртэгчин зан гаргаад “ Намайг хэн муулах бол, шүүмжлэх бол” гээд суугаад байвал Монгол Улс хөгжихгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлыг ярьж шийдээд явахаас өөр аргагүй.

-Нэг ёсондоо энэ удаагийн парламент хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах, гадны хөрөнгө оруулалтыг татах болоод өнгөрсөн хугацаанд “ хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө сайжруулсан, бодлогоо тогтвортой тодорхой болгоно” гэсэн амлалтдаа хүрч чадаагүй гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно л доо. Учир нь Засгийн газраас өөрсдөөс шалтгаалах бүх ажлыг хийсэн. Удаа дараа хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд хийсэн. Ингээд хөрөнгө оруулагчдаас тавьсан болоод хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах талаар талуудын нэгдмэл байр сууринд хүрсэн саналуудыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь зарим нэг хүн уг хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй хав дараад үлдчихэж байна. Дахин ийм харамсалтай үйл явдал бүү тохиолдоосой гэж бодож байна.

ОРЛОГОО НЭГДСЭН БОДЛОГООР ЗАРЦУУЛБАЛ ИЛҮҮ ҮР ДҮНД ХҮРНЭ, ҮР АШИГ НЬ НЭМЭГДЭНЭ

-Та сүүлийн үед УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг дотоодын эдийн засагт хэр халгаатай гэж үзэж байна. Төсөв дэх төрийн оролцоо улам л нэмэгдэж байна. Түүнчлэн Баялгийн сангийн тухай хууль батлагдсан нь хөрөнгө оруулагчдыг үргээх бас нэгэн шалтгаан болсон гэдэгтэй санал нийлэх үү?

– Баялгийн сан дотроо хамгийн том сан нь Ирээдүйн өв сан. Ирээдүйн өв сангийн тухайд өмнө нь байсан, одоо ч байгаа сан. Тус санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь хэмжээнээс бүрддэг сан. Одоогийн байдлаар гурав орчим их наяд төгрөг хуримтлагдсан байна. Хуулийн дагуу 2030 он хүртэл тус сангаас мөнгө зарцуулахгүй хуримтлуулна. Харин 2030 оноос хойш хүүг нь зарцуулахаар хуульчилсан. Мөн Хуримтлалын сан, Хөгжлийн сангуудын тухайд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашгаас эрүүл мэнд, орон сууц, боловсролын үйлчилгээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ашиглана. Энэ бол Монгол Улсын нийт 3.4 сая иргэнд зориулагдсан сан.  Хамгийн зөв хэлбэрээр нь ашиглана. Өөрөөр хэлбэл, төсөв дээр хуримтлагддаг сангуудын мөнгийг компаниуд өөрсдөө мэдээд зарцуулдаг байсан мөнгийг нэг хяналтад оруулж нэгдсэн байдлаар Баялгийн сан болгосон. Орж ирж байгаа орлогыг тал талд зарцуулаад байх биш нэгдсэн бодлогоор зарцуулбал илүү үр дүнд хүрнэ, үр ашиг нь нэмэгдэнэ.

-Монгол Улсад олон сан бий. Эргээд сангуудаа тонож, дээрэмддэг асуудлууд ч гарсан. Баялгийн санд хуримтлагдаж байгаа мөнгөний зарцуулалтыг хянах засаглалын хувьд оновчтой зохицуулалт хийж чадсан уу?

-Энэ бол санаа зовоож байгаа гол асуудал. Зарцуулалтыг бүгдийг нь УИХ хянана гэдэг хэцүү. Өөрсдөө мэдээд зарцуулах гэвэл янз бүрийн хулгай луйвар, шамшигдуулалт гардаг. Монголд сайн жишиг болохуйц тусгай сангийн жишээ алга. Тиймээс энэ зарцуулалтын засаглалд онцгой анхаарах хэрэгтэй. Тийм ч учраас Ирээдүйн өв сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байхад МАН талаас миний бие, Ардчилсан нам талаас Р.Амаржаргал ажиллаж 2030 он хүртэл тус санд төвлөрсөн мөнгийг зарцуулахгүй байх зохицуулалтыг тусгаж, засаглалыг сайжруулах, ямар нэгэн эргэлзээгүй болсон үедээ зарцуулах тэр болтол хуримтлуулах ёстой гэсэн үндсэн зарчим дээр тухайн үед тохирч чадсан. Энэ тохиролцооны дагуу явж байгаа.

-Эдийн засаг хөгжлийн яамнаас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөөллийг оруулж ирсэн. Энэ удаагийн чуулганаар заавал хэлэлцэх учиртай. Ирэх оны төсвийг хэт өөдрөг төсөөлсөн гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хэлж байгаа. Та ирэх оны төсвийн төсөөлөл дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Миний хувьд эдийн засгийн тооцооллыг хийхдээ тийм өөдрөг тооцоо гаргадаг хүн биш. Олон жил энэ ажлыг хийж байна. Хэт өөдрөг төсөөлөхөөс харин ч болгоомжилдог. Хэт өөдрөг юм уу, гутранги төсөөлөх нь эдийн засагтаа ижилхэн хортой байдаг. Тийм учраас аль болох бодит байдалд нийцүүлж төсөөлөх, төлөвлөх ёстой гэдэг зарчмын байр суурь барьж ирсэн. Тухайлбал, 2024 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал 2023 оноосоо илүү сайжрахаар байна.Тэгвэл ирэх онд энэ оноос илүү байлгахын тулд чармайж ажиллаж байна. Хэдэн тоо тавьчихаад энэ үзүүлэлтдээ хүрэх болов уу, үгүй болов уу гээд суухгүй шүү дээ. Харин тэр зорилтдоо хүргэхийн төлөө ажиллах ёстой. Тухайлбал Covid-19 цар тахлын дараа Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулж, эдийн засгаа богино хугацаанд сэргээх зорилго тавьж ажилласан.

Зорилго тавичихаад эдийн засаг сайжрах болов уу гэж суугаад байвал бүтэхгүй. Тийм учраас эдийн засгаа сайжруулахын тулд ийм арга хэмжээ авах ёстой гэсэн бодлогоо гаргаад түүнийхээ араас тууштай явж байж үр дүн гаргадаг.

Тухайлбал, нүүрсний хулгайг хэрхэн зогсоож, бүх нүүрсээ биржээр худалдаалдаг болох вэ, компанийн захирал мэдэж гэрээ байгуулдаг, үнэ тогтоодог биш, зах зээлийн өрсөлдөөн дээр суурилж бирж дээр үнэ тогтдог, хамгийн өндөр үнэ санал болгосон компанитай гэрээ байгуулдаг байх нь Монгол Улсад ашигтай гэж үзсэн учраас энэ нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Эдийн засаг, хөгжлийн яамны хамт олон эцсээ хүртэл ажиллаж байна. Мэдээж энэ үед олон хүний эрх ашиг хөндөгддөг, гомддог. Намайг харааж зүхээд, үзэн ядаад байдаг хүмүүс бол товчхондоо нүүрсчид. Нүүрстэй гар хөлөө холбочихсон, эсвэл энэ тэндэхийн сан руу гар хөлөө хийж хулгай хийчихсэн хүмүүс бидний эхлүүлсэн ажилд анхнаасаа таатай хандаагүй. Тиймээс төсөөллийн тоо тавьчихаад зүгээр суугаад байвал үр дүн гардаггүй. Харин үр дүнг гаргахын тулд араас нь явж, ажиллаж байж үр дүнд хүрдэг гэдгийг онцолж хэлмээр байна.

Монгол Улсын эдийн засгийг 2025 онд найман хувиар өсөх тооцоололтой ажиллаж байна. Тиймээс энэ зорилтдоо хүрэхийн тулд хэлэлцээрүүд хийж, үр дүн гаргаж ажиллах ёстой. Монгол Улс жилдээ хамгийн ихдээ 35 сая тонн нүүрс экспортолдог байсан. Гэтэл 2023 онд 70 сая тонн нүүрс гаргаж чадсан. Зүгээр байж байгаад нүүрс экспортын хэмжээг нэмэгдүүлээгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлал, удаа дараагийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд, хоёр улсын хоорондын хоёр талт яриа хэлэлцээрийн үр дүнд бий болсон нөхцөл байдал.Тийм учраас зорилго тавиад түүнийхээ араас зүтгээд байвал хүрнэ. Ирэх оны төсвийн төсөөллийг хэт өөдрөг байгаа талаар санал хэлж байгаа хүмүүсийн олонхтой нь санал нийлэхгүй байна.

-Эдийн засаг макро түвшинд өссөн гэж байгаа ч энэ өсөлт өрхийн үүд хаалгаар орохгүй байна гэх гомдол байна?

-Юуны өмнө Covid-19-ийн үед Монгол Улсын Засгийн газраас ямар зорилт тавьж байсан бэ гэдгээ эргэж хармаар байна. Covid-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Цар тахлын үед Монгол Улсын засгийн газар эдийн засгаа хөгжүүлье гэсэн зорилт тавиагүй. Харин ямар зорилт тавьсан бэ гэхээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ гэсэн ганцхан зорилт тавьж байсан. Урд, хойд хил хаалттай худалдааны төв, захууд хаалттай, хөл хориотой, иргэд нь бүгд амны хаалттай хоорондоо 1-2 метрийн зайтай зөрдөг байсан. Тиймээс Covid-19-ийн хоёр жил Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн ямар ч зорилт тавиагүй. Харин иргэдээ цар тахлаас хамгаалж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилтоо Засгийн газар нэр төртэй биелүүлсэн. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад монголчууд энэ бүхнийг амжилттай даван туулсан. Энэ бүхний дараа эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлсэн. Covid-19-өөс хойш 1.7 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өссөн. Валютын нөөц нэмэгдсэн, эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжсон, цалин тэтгэврийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн асуудлаа шийдвэрлэлээ. Өр үүрлээд байсан Эрдэнэс Таван Толгойгоо ашигтай болгож иргэддээ ногдол ашиг хуваарилсан. Цаашид ч эдийн засгийн тодорхой зорилтууд тавиад явж байгаа учраас эерэг үр дүнгүүд гарна гэж үзэж байна.

ЗАХ ЗЭЭЛЭЭ ТЭЛЖ, ГАДАГШАА ГАРГАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОО ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСЭН ЦАГТ ЭДИЙН ЗАСАГ ТӨРӨЛЖИНӨ

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь Эдийн засаг, хөгжлийн яамны бас нэг чухал үүрэг. Энэ чиглэлд юу хийж байна?

-Эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт, Монголдоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд ОХУ-тай 375 нэр төрлийн барааг татваргүй гаргах гэрээ хэлэлцэл хийж байна. Эдгээр нэр төрлийн барааны цаана гадаад, дотоодын олон төрлийн хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос, ноолуур түүгээр хийсэн бүтээгдэхүүн гэх мэт малын ашиг шим, малаас гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж экспортод гаргах юм бол Монголд маш их боломж байгаа учраас ОХУ-тай гэрээ хийж байна. Ганцхан ОХУ-руу биш дагаад таван улс руу Монголын бараа бүтээгдэхүүн экспортод гарах боломж бүрдэнэ. Мөн БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хийх хүсэлт гаргасан. БНХАУ-тай олон жил худалдаа хийж байгаа боловч албан ёсоор худалдааны хэлэлцээргүй явж ирсэн. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Өмнөд Солонгос улстай чөлөөт худалдаа гэрээ хийх ажил үргэлжилж байна. Монгол Улс, БНСУ хоорондын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж албан ёсоор эхлүүлснээс хойш 1.3 жилийн хугацаанд талууд идэвхтэй хэлэлцээ хийж, хоёр дахь шатны хэлэлцээг энэ сарын 23-нд өдрүүдэд амжилттай дуусгалаа.

БНСУ нь манай экспортын гуравдагч том зах зээл, импортын дөрөв дэх том түнш улс бөгөөд 53 мянга орчим монгол иргэд БНСУ-д сурч, ажиллаж, амьдардаг, нийгэм, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай улс Энэ удаагийн хэлэлцээр нь хоёр орны хооронд бараа, үйлчилгээний худалдаа, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, хорио цээр, барааны гарал үүсэл, гаалийн үйл ажиллагаа зэрэг чөлөөт худалдааны үндсэн асуудлуудаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан 14 бүлгийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог.

Уул уурхайн бус салбарт Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдын зах зээлийг тэлэх, шинээр нээх, хөрөнгө оруулалт татах, дотоодын өрсөлдөх чадварыг сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй байна. Хэлэлцээрийг энэ онд багтаан дуусгахаар талууд зарчмын хувьд тохиролцлоо. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хөрөнгө оруулалт, шинэ бизнес, үйлдвэрүүд нэмэгдэж гадаад улсад ажиллаж байгаа залуучууд эх орондоо ажлын байртай, өндөр цалинтай, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж хүүгийн түвшин буурах, эдийн засаг төрөлжиж экспорт нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.Өөрөөр хэлбэл Монгол Улс зах зээлээ тэлж, гадагшаа гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлсэн цагт эдийн засаг төрөлжинө. Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр монголоос бараа бүтээгдэхүүн гаргах биш гаднын жуулчид өөрсдөө ирээд монголоос бараа бүтээгдэхүүн аваад гарна. Үл үзэгдэх экспорт гэж нэрлэгддэг учраас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд иргэний агаарын тээврийн салбар либералчлагдсан байх ёстой. Нэг үе гадны олон авиа компани орж ирэхийг зарим иргэн эсэргүүцдэг байсан. Гэтэл гадны авиа компани орж ирснээр тийзийн зардал буурч, хүртээмж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, агаарын тээврийн салбарын зах зээлийг нээж, өрсөлдөөн бий болгож, либералчлах нь буруу биш байсан гэдгийг харууллаа. Түүнчлэн үндэсний авиа компани болох МИАТ-ын ашиг орлого нэмэгдэж, онгоцны тоогоо нэмэгдүүлж байна. Тиймээс либералчлах гэдэг үгнээс бид айх ёсгүй.

Өрсөлдөөнтэй, бүх зүйл ил тод байгаа газар аливаа зүйл сайжирдаг нь байгалийн хууль, үндсэн суурь нь. Өрсөлдөөнгүй газар бүх зүйл живдэг, ялзардаг. Түүнчлэн хил боомтуудыг орчин үеийн болгож, нэвтрэх чадварыг нь сайжруулж, хөгжүүлэх ёстой. Монгол Улс руу гаднаас хүн ороод ирэхэд үүд хаалганаас сайхан, эерэг сэтгэгдэл төрүүлэх учиртай.

Бүх бараа бүтээгдэхүүнийг Замын-Үүд боомтоор оруулдаг, гаргадаг байвал Монгол Улсын хөгжилд сайнаар нөлөөлөхгүй. Тухайлбал, Увсын Боршоо, Ховдын Булган, Говь-Алтайн Бургастай, Завханы Арц суурь, Баян-Өлгийн Цагааннуур, Сүхбаатарын Бичигт, Дорнодын Хавирга, Эрээнцаваар бараа бүтээгдэхүүн гардаг, ордог байх нь улсын эдийн засагт олон талаар эерэгээр нөлөөлнө, Монгол Улс хөгжинө.

ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНД СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖИЙГ Л ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Төсвийн зарцуулалтыг улс орны эдийн засагт өгөөжөө өгөх стратегийн чухал бүтээн байгуулалтад зарцуулах эрэмбэ дарааллыг хэр сайн тогтоож чадав. Тухайлбал, олон жил эрчим хүчний хангамжийг сайжруулах асуудлыг ярьж байна шүү дээ?

-Эдийн засаг, хөгжлийн яамнаас эрчим хүчний салбарын бодлогыг зөв болгох асуудлыг тогтмол ярьж хэлдэг. Юунаас эхлэх ёстой вэ гэхээр энэ салбарыг либералчилж, зах зээлийн горимд нь шилжүүлэхээс л эхлэх ёстой. Бүх зүйлийг нь төрөөс барьчихаад байж болохгүй. Тиймээс  цоо шинэ өнцгөөр харж энэ салбарыг хөгжүүлэхгүй бол одоогийн эрчим хүчний салбарын бодлого маш буруу явж байна. Цаашлаад төсвийн хөрөнгөөр улсын үйлдвэр барих бодлого байхгүй шүү дээ. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тухайлбал, арьс ширний үйлдвэрүүд барих ажлыг хувийн хэвшил хийчихнэ. Баян-Өлгий аймагт халал аргаар мах бэлтгэж Мусульман шашинтай орнуудад экспортолдог 10 гаруй үйлдвэр ажиллаж байна. Тэнд улсаас нэг ширхэг ч үйлдвэр барьж өгөөгүй. Нэг ч төгрөгийн хөнгөлттэй зээл өгөөгүй. Гэхдээ тэнд үйлдвэрүүд нь оршин тогтнож байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн боломжийг нь нээж өгсөн гэсэн үг.

Хаана үр ашиг өндөр, хаана өрсөлдөх чадварыг бий болгож чадах вэ гэдгийг сайтар тооцоолж ажиллахгүй бол их хэмжээний санхүүгийн эх үүсвэр, хүний нөөц үр ашиггүй зүйлд зарцуулагдаж, эргээд харахад хөгжил урагшлаагүй ийм нөхцөл байдалтай нүүр тулна.

-Монгол Улсын Засгийн газраас дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах талаар олон бодлого гаргасан. Гэтэл дотооддоо үйлдвэрлэж байгаа стратегийн бүтээгдэхүүнүүдийг гаалийн албан татвараас чөлөөлөх, цементийн татварын хувь хэмжээг бууруулах зэргээр бойжиж байсан дотоодын үйлдвэрлэл эрхлэгчидээ боомлох шийдвэр гаргаж байна гэдэгтээ санал нийлэх үү. Covid-19-ийн үед хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох нь зүйтэй гэдгийг ярьж байсан ч одоо түүнийхээ эсрэг арга хэмжээ авч байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

Үнийн боломжийн хэмжээгээ бид харах ёстой. Нэг талд нь 100 төгрөгөөр зарж болоод байгаа бараа бүтээгдэхүүнийг энд 500 төгрөгөөр зарж байгаа бол үр ашгийг нь эргэж харах ёстой. Энэ бүхний өртгийг хэн төлж байна гэхээр Монголын ард иргэд л төлж байна. 100 төгрөгөөр авах боломжтой зүйлд 500 төгрөг төлөөд байх нь зөв үү гэдгийг байнга асууж, лавлаж байх учиртай. Хэрэв 100 төгрөг байсан зүйлийг 150 төгрөгөөр зарж байгаа бол ойлгоно. Тийм учраас иргэдэд сонголтыг нь өгчих хэрэгтэй. Үнэхээр 500 төгрөгөөр авах хүсэлтэй бол авч л байна биз. Хамгийн гол нь зах зээл дээр сонголт хийх боломжийг л олгох хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CrystalVaughn 2024-05-27 109.248.205.152

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

TierraSmith 2024-05-27 92.119.193.56

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

MelissaKing 2024-05-27 109.248.204.216

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

LisaGunn 2024-05-27 46.8.22.52

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

MeganJohnson 2024-05-27 46.8.23.142

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

LisaHernandez 2024-05-27 45.86.0.107

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

TammyHill 2024-05-27 45.11.21.212

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

MeganLynn 2024-05-27 46.8.22.231

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

MichelleEnriquez 2024-05-27 109.248.15.163

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

TaraHernandez 2024-05-27 46.8.22.175

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

TonyaBrown 2024-05-27 188.130.128.149

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

ToyaSmith 2024-05-27 95.182.126.197

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

KatieReed 2024-05-27 188.130.187.173

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

CindySalas 2024-05-27 194.35.113.254

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

MarinaAlvarez 2024-05-27 109.248.13.176

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

VictoriaHarvey 2024-05-27 45.90.196.169

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

CarmenDavis 2024-05-27 188.130.219.61

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

JillBright 2024-05-27 188.130.142.186

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

SharonStarr 2024-05-27 109.248.14.119

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

MarieFerguson 2024-05-27 188.130.218.95

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

LisaAlexander 2024-05-27 45.11.20.40

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

TanyaJones 2024-05-27 95.182.126.185

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

PamHouk 2024-05-27 109.248.14.167

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

DawnJennings 2024-05-27 45.84.176.100

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

TashaSmith 2024-05-27 185.181.244.201

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

AmyGaines 2024-05-27 109.248.15.223

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

PamelaBrown 2024-05-27 109.248.129.3

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

AnnetteRunkle 2024-05-27 95.182.127.97

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

ShannonSmith 2024-05-27 46.8.17.15

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

AshleyHoward 2024-05-27 194.35.113.179

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

TraciMorris 2024-05-27 109.248.138.149

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

KaylaJohnson 2024-05-27 45.87.253.175

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

PamelaParks 2024-05-27 46.8.23.87

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

StaceyCox 2024-05-27 46.8.23.155

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

AmyBrown 2024-05-27 95.182.127.254

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

LupitaMartinez 2024-05-27 95.182.127.97

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

JanelleCamacho 2024-05-27 46.8.106.125

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

JenniferTurner 2024-05-27 188.130.210.210

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

NicolePrice 2024-05-27 46.8.23.195

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2725552

Avatar

Ард түмэн 2024-05-27 202.9.46.168

,энэ х*******н шээсийг тааралдсан газар нь цохиж албал таарна өөрөө сайн дураараа зайлж далд ор

Avatar

Нэргүй 2024-05-27 43.254.59.146

ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ БАНКИЙГ МОНГОЛД ОРУУЛЖ ИРЖ МОНГОЛЫН ДОТООДЫН БАНКУУДЫГ, ТЭДНИЙ ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД БАЙДАГ БҮХ ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХЯТАДЫН ТӨРД ШИЛЖҮҮЛНЭ. ЭНЭ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ БИШ ҮҮ? ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОСГОГҮЙГЭЭР ГАЗРЫГ ЖИЛЭЭР ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛНЭ ГЭХЭЭР МОНГОЛД НЭГ Ч ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ ХЯТАД ИРГЭД ОЛНООРОО ЖИЛЭЭР ГАЗАР ЭЗЭМШЭЭД ЯВНА. ЭНЭ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ БИШ ҮҮ? ТӨСӨВ ДАХИН, ЭКСПОРТ ДАХИН ӨСЛӨӨ. ГЭВЧ ЯДУУРАЛ БУУРСАНГҮЙ. ЯАГААД ВЭ?

Avatar

улс төрийн БУРУУ ТОГТОЛЦООТ МОНГОЛ.... 2024-05-27 202.126.90.131

Эрх баригч Нам үнэндээл Мөнгөтэй Баян юмоо..”УУЛ УУРХАЙН ХУВЬЦААНЫ АШИГ, VARIOUS ХАЛАМЖУУД, ТЭТГЭВЭР, ХОРШООЛОЛ, ХУРИМТЛАЛЫН САН” гэх мэтээр нэрээр Нийгмийн Бүх Шатанд гар нь хүрч Мөнгө тараалаа., ҮР ДҮН нь Шалаар нэг ӨСДӨГГҮЙ ДАМПУУРСАН Э/З…..2000 оноос хойш ТӨРИЙН ТОГТОЛЦОО БУРУУДСАН учир нь ЁӨК, УИХ, ЗГ, Шүүх 4 нь Юу хийхээ мэдэхгүй or мэдлээ ч мэдэн будилж Биесийхээ ажилд хутгалдан Үй Олон БУРУУ ШИЙДВЭР-үүд гаргаж Улсыг Дээрээс нь Доош бүхэлд нь Самарлаа…

Avatar

зочин 2024-05-27 66.181.180.238

Огцор

Avatar

Нэргүй 2024-05-27 202.55.191.194

Энэ хүнийг муу хэлээд үхчих гээд байгаа хүмүүс бол төсвийн хөрөнгөнөөс ил далд дам болон шууд утгаар нь хулгай хийдэг хүмүүс л байдаг, тэдний буруу мөнгөний урсгал дээр зарчим хууль ёс ярихаар боож үхэх гээд байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2024-05-27 66.181.161.100

мундаг шүү :))

Avatar

Нэргүй 2024-05-27 202.9.40.21

Эх орноосо урвагч. Тэгээд ч сүүлийн гучин жил ийм эдийн засагчтай монгол ийм болтлоо доройтлоо

Avatar

Иргэн 2024-05-27 202.126.91.203

Хятадуудтай шөнө дөлөөр архидаж ажил хэрэг ярьдаг УИХ-ын гишүүн, сайд гэж байж болох уу.
Гардуулаа биз дээ

Avatar

Zochin 2024-05-27 202.131.251.130

yasan gej Mongolchuudad Mongol orond ingetel oshirhdog hun yum bol. Deeremchin Ospanii uldegdel hasguudaas doloon door Mongolchuudiig uzen yadah yum.

Avatar

Нэргүй 2024-05-27 103.212.119.17

Элбэгдорж энэ Хүрэлбаатар хоёр удмын , бүр яснаасаа Монголчуудад өстэй дургүй хүмүүс .

Avatar

Нэргүй 2024-05-27 66.181.186.17

монголын төрд шургалсан гаднын гар хөл гаднын тавиул

Avatar

зочин 2024-05-27 203.23.199.2

УИХуралд заавал байх гишүүний нэг дээ. Олог тооны учрыг олж ганц дуугардаг хүн.

Avatar

Нэргүй 2024-05-27 66.181.178.214

Эр лийз гэсэндээ амны билэгдэлгүй аргагүй дотор газраас гаралтай хүн мөндөө зайлуулнаа чамайг

Avatar

Нэргүй 2024-05-27 202.21.103.170

Нямдоржийг муулаад байсан харалдаа түүний хэлсэн үг үнэн байсан гэдгийг цаг хугацаа харуулж байншдээ. Эрдэнэтийн 49%, зоригийн хэрэг, худлаа попорсон гишүүдийн талаар улаан нүүрэн дээр нь үнэнийг л хэлж байсан бичлэг нь ч байгаа. Хүрэлбаатарыг бас тийм муу хүн гэж бодохгүй байна. Ерөнхий сайд чадварыг нь мэдсэн болохоор мэргэжлийн хүнийг өөртөө ойр байлгасан байх. Хэрэв толгой цустахаар хүн байсан бол өөрийнхөө улс төрийн нэр хүндээ золин байж дэргэдээ байлгахгүй байх гэж бодож байна.

Avatar

Зочин 2024-05-27 103.212.116.61

Хүрэлбаатарыгн нам нь няслаж чадсангүй одоо сонгогчид нь няслах болждээ

Avatar

ОБ 2024-05-27 66.181.184.92

Хятадуудтай шөнө архидаж ажил хэрэг яридаг гэлүү хятадуудад газар эзэмшүүлнэ өмчлүүлнэ гэлүү маш олон жилээр, аятайхан байгаарай багахан шиг дээрэлхээрэй

Avatar

Нэргүй 2024-05-27 139.5.216.202

ажлын байр бий болгоно үйлдвэр хөгжүүлнэ гэж амнаас нь үг гарахгүй бна шд ийм юмнууд л бидний дээр байгаа болохоор 30 жил болсон ч бид хөгжихгүй бна

Avatar

Нэргүй 2024-05-27 203.98.76.69

Хотгор шанагын хулгайч, төрсөн нутгийнхаа уурхайг зарчихаад мөнгө нь төрсөн ахынх нь дансаар орж ирчихээд байхад зараагүй гэж гүрийдэг хүнд итгэхэд бэрх. Гадны банкийг оруулж болно. харин яах гэж? хэний төлөө хөрөнгө оруулагчийн 100 мянган ногооны босгыг босгыг авч хаяж, гар хоосон хэн ч орж ирэх нөхцөл бүрдүүлэх гээд байгааг чинь огт ойлгохгүй бна. Гадаадын гар хөл.

Avatar

Нэргүй 2024-05-27 202.126.90.229

Энэ хөгийн хулгайчийг хараа элбэгдоржийн сайттай хамтарчихсан ч байх шиг. Үнэхээр Монголын эсрэг эрлийзүүд нийлж нэгдэж байдаг шүү

Avatar

ард 2024-05-27 139.5.219.235

Энэ Луухаан одоо зайлсан дээр. Бараг 30 жил засагт байлаа , тэгээд дээрдсэн юм бна уу. Үгүй. Бөглөөс, таглаас, идээ , уугаа , хотгор шанага энэ тэр ….. Зайл…

Avatar

Зочин 2024-05-27 139.5.219.170

Ч.Хүрэлбаатрын дотор санаа бол яаав Ч монгол биш .ДОТОР ИРГЭН САНААТАЙ ХҮН МОНГОЛ ТӨРИЙН СЭНТИЙД СУУХ УЧИРГҮЙ.ӨР ДАХИН НЭМЭГДСЭН ӨРИЙГ ӨРӨӨР ДАРСАН.ҮНДЭСН Й ВАЛЮТЫН ХАНШИЙГ ТАВИАД ТУУЧИХСАН ХҮН Ч ИНЬ ХҮР4ЛБААТАР МӨН . ТЭР Ц.Нямдоржтой н йлж Баттулга төмөр зам барихыг чинь харнаа гээд дараа жилийн төсвийг танаж байсан .Монголын хөгжлийг хойш чангаагаад ӨС ХОНЗОН САНАЖ ЯВДАГ ХҮН ШҮҮ.

Avatar

z 2024-05-27 202.55.191.130

chi ugaasaa oodrog bolgoogui

Avatar

Нэргүй 2024-05-27 124.158.106.96

Ясны дөрвөд Ч.Хүрэлбаатарыг элдвээр хэлдэг новшнууд болиорой. Ч.Хүрэлбаатар шиг сайн эдийн засагчид олшроосой. Үнэхээр ажлаа мэддэг монголын чадварлаг удирдагч, эх оронч бол Ч.Хүрэлбаатар сайд юм.

Avatar

Нэргүй 2024-05-27 66.181.161.147

hurelbaatrin tavuil shees

Avatar

Нэргүй 2024-05-27 103.229.177.138

Goy gangan hushig tataad ar dor ni yamar khorlontoi atgag sanaa nuugdaj baidgiig ard tumen odoo meddeg bolsoon
Ene ajliig hiih oor hun manaid baidgui yum uu

Avatar

Нэргүй 2024-05-27 172.58.240.201

Чамайг байсан цагт юу ч өөдрөг байх боломжгүй !!!

Avatar

Нэргүй 2024-05-27 66.181.181.107

Төслийн хулгайч минь зайл. Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайчтай нийлж тендер булааж авдаг чинь худлаа юу..Өнгөрсөн жил 2 эксковатар булгиулсан. ТТ цахилгаан станцыг олон жил гацаалаа. МАН энэ хулгайчаа хариуцлага хүлээлгээрэй

Avatar

Иргэн 2024-05-27 202.126.91.203

Чи сайн эдийн засагч байж болноо. Эх орныхоо эсрэг цаад далд санаа чинь ард түмний дургүйцлийг хүргээд бна.100 жилээр газраа гадаадынханд зүгээр өгнө гэж юү гэсэн үг вэ.Монгол улс байхгүй болох эхний алхам шүү дээ. монголын төрд гарч байж муу санаагаа хэрэгжүүлнэ гэдэгч бас чиний зөв шүү. Чичирч байгаа дүрийг чинь зурагтаар хараад гайхаж билээ

Avatar

JIRIIN IRGEN 2024-05-27 202.126.90.240

ENE LUIBARCHIN URBAGSHIIG XUMUUS ARAI SONGOXGUI BAILGUI DEE…BUX MUU YUM NI BURELDSEN PIIXLUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж