Пауэрлифтинг: Г.Оргилболд, Ц.Отгондалай нар дэлхийн аваргаа боллоо

Хуучирсан мэдээ: 2024.05.26-нд нийтлэгдсэн

Пауэрлифтинг: Г.Оргилболд, Ц.Отгондалай нар дэлхийн аваргаа боллоо

Пауэрлифтинг: Г.Оргилболд, Ц.Отгондалай нар дэлхийн аваргаа боллоо

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаас 20 тамирчин өрсөлдсөнөөс насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж байгаа ба пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) анхны Монгол тамирчин болж байна.

Мөн мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь (Алмата-2022) алтан медалиа хүртэж байгаа бөгөөд тэрбээр ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж