Япон, Хятад хоёр орны харилцааг дэмжих зорилгоор Хятадын өмнөд нутагт уламжлалт луут завины уралдаан болж өнгөрлөө. Гуандун мужийн Фошан хотод Бямба гаригт болсон уралдаанд Японы харьяа пүүс, орон нутгийн засаг захиргааны нийт 450 орчим ажилтан оролцсон байна. Энэхүү уралдааныг Гуандун дахь Японы компаниуд болон Ерөнхий консулын газар зохион байгуулсан.
Хурц өнгөтэй, луу хэлбэртэй завь тус бүрт 20 орчим гишүүнтэй багийнхан уралдсан байна. Багууд бүх хүчээ дайчлан 200 метрийн зайд сэлүүрт уралдав. Хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулах нь их утга учиртай гэж оролцогчид хэлжээ.
Зохион байгуулагчдын нэг, Гуанжоу дахь Японы худалдааны танхимыг тэргүүлж буй Танабэ Хисато энэ уралдааныг цаашид үргэлжлүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр Япон, Хятад хоёр орон нутгийн соёлыг хамтдаа эдэлж, харилцан солилцож байгаа нь сайн хэрэг гэжээ.
Эх сурвалж: NKH
Холбоотой мэдээ