Израилийн шинэ хэлэлцээг Хамас үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2024.05.26-нд нийтлэгдсэн

Израилийн шинэ хэлэлцээг Хамас үгүйсгэв

Израилийн шинэ хэлэлцээг Хамас үгүйсгэв

Израилийн хэвлэлүүд Газын зурвас дахь эвлэрлийн хэлэлцээг сэргээх бодолтой байгаа гэж мэдээлсэн. Гэвч Хамасын албаны ажилтан Осама Хамдан Израильтай шинэ хэлэлцээ хийх шаардлагагүй гэж мэдэгдэв.

Хамдан өнгөрсөн Бямба гаригт "Израиль Газын зурвасаас гарч, бүх түрэмгийллийг зогсоох нь нэн даруй шаардлагатай" гэжээ.

"Бидэнд шинэ хэлэлцээ хийх шаардлагагүй. Израиль хэлэлцээрт орох шинэ саналыг хүлээн авна гэсэн баталгаа байхгүй . Хэрэв ноцтой баталгаа байхгүй бол энэ нь Израильд түрэмгийллээ үргэлжлүүлэх илүү хугацаа өгнө гэсэн үг" гэж тэрбээр хэлсэн аж.

Энэ сарын эхээр зуучлагч Катар, Египетийн дэвшүүлсэн Газын зурваст гал зогсоох саналыг Хамас зөвшөөрсөн. Гэвч Израиль уг санал нь шаардлагад нийцэхгүй байна гэж мэдэгджээ. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хэлэлцээрт оролцсон албаны хүмүүс Парист зуучлагч нартай уулзсаныхаа дараа Газын зурваст олзлогдсон хүмүүсийг суллах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна гэв. Хамас бүлэглэл зөвхөн түр зуурын гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй, харин тулалдаан бүрмөсөн зогсох ёстой гэж үзсэн.

Хамас бүлэглэлийг ялах хүртэл дайн дуусахгүй гэж Израиль мэдэгдсэн. Гэсэн хэдий ч олон улсын дарамт шахалт Израиль хүнд тусч байна. Олон улсын шүүх Рафах руу хийсэн дайралтаа зогсоохыг шаардан, Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант нарыг баривчлах зөвшөөрөл хүссэн.  Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор, Ирланд, Норвеги, Испани Палестиныг хүлээн зөвшөөрч, баривчлах эрх олгох болжээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж