Нас барсан Лондон хотын өсвөр насны хүү Католик сүмийн анхны мянган жилийн гэгээнтэн болов. Тэрээр цусны хорт хавдраар нас барсан аж.
Карло Акутис нь 2006 онд нас барахаасаа өмнө Ромын католик шашны сургаалийг онлайнаар түгээхэд тусалсан компьютерын мэргэжилтэн байжээ. Ромын Пап лам Франциск түүнийг "Нас барсны дараах хоёр дахь гайхамшигт Акутис" гэж нэрлэсэн. Акутис нь 1991 онд Лондонд төрсөн бөгөөд багадаа эцэг эх болох Андреа Акутис, Антониа Салзано нартайгаа Милан руу нүүжээ.
Ээж Салзано өмнө нь "Corriere della Sera" сонинд ярихдаа, хүү нь гурван настайгаасаа эхлэн Миланд байх сүмүүдэд очиж үзэхийг хүсч, халаасны мөнгөө хотын ядуу хүмүүст хандивлах болсон байна. Мөн Акутис нь ангийнх нь эцэг эх нь салсан хүүхдүүдэд дэмжлэг өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхэх үед өмгөөлж, орон гэргүй хүмүүст хоол, унтлагын ор авч өгдөг байсан гэжээ.
Акутис бага сургуульд байхдаа хэний ч тусламжгүй код бичихийг сурч, ур чадвараа ашиглан католик шашны байгууллагуудад зориулсан веб сайт хийдэг байв. Мөн дэлхий даяар гайхамшгуудыг баримтжуулж байсан. Ассизигийн хамба Доменико Соррентино хэлэхдээ “Ассиси дахь сүм баяраа тэмдэглэж байна. Би Евхаристын баяраар Их Эзэнд талархахын тулд өнөө орой Ассизид очихоор төлөвлөж байна. Харин одоо би магтаалын залбирал хийхээр бунхан дахь итгэлтэй хүмүүстэй нэгдэж байна" гэж Акитусыг онцолсон.
Католик шашинд нас барсан хүмүүс диваажинд очдог гэдэгт итгэдэг ба тэдгээр хүмүүс амьд үлдсэн хүмүүсийн өмнөөс бурхантай ярьдаг гэж үздэг. Үүний адил нас барсан хүмүүс хэн нэгний өмнөөс бурхантай ярилцаж, өвчин эмгэгийг нь эдгээдэг гэж итгэдэг. Бразилаас ирсэн долоон настай хүү Акутисын цамцыг түр ашигласныхаа дараа нойр булчирхайн ховор өвчнөөсөө эдгэрчээ. Мөн Пап лам Франциск өөрт нь Акитус бурхны орноос тусалсан гэж үзсэн учир түүнийг мянганы гэгээнтэн болгон өргөмжилсөн байна.
Өөр нэг жишээ нь, Гэгээнтнүүдийн Анагаах Ухааны зөвлөл гэх католик байгууллага 2022 онд , унадаг дугуйн осолд орсон эмэгтэйн эдгэрсэн түүхийг судалжээ. Валерия Валверде тархины даралт бууруулах яаралтай гавлын мэс засал хийлгэсэн бөгөөд түүний биеийн байдал маш хүнд байгаа гэж гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна. Осол гарснаас зургаан хоногийн дараа ээж нь Умбриан дахь Ассизи хотын Акутисын булшинд охиноо эдгээхийн төлөө залбирахаар очжээ. Тэр өдөр Валверде амьсгалын аппаратгүйгээр амьсгалж эхэлсэн бөгөөд дээд үе мөчөө ашиглаж, яриа нь сэргэсэн гэж сүм дүгнэсэн. Тэрбээр 10 хоногийн дараа эрчимт эмчилгээнээс гарсан бөгөөд тархины няцрал алга болсон байна.
Эх сурвалж: Guardian
Холбоотой мэдээ