АНУ нэмэлт 275 сая долларын зэвсэг Украинд нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.26-нд нийтлэгдсэн

АНУ нэмэлт 275 сая долларын зэвсэг Украинд нийлүүлнэ

АНУ нэмэлт 275 сая долларын зэвсэг Украинд нийлүүлнэ

Харьков руу дайрах Оросын хүчийг зогсоохын тулд Украинд 275 сая ам.долларын цэргийн тусламж АНУ үзүүлнэ. Өнгөрсөн сард 61 тэрбум ам.доларын тусламжийн хууль баталснаас хойш АНУ дөрөв дэх удаа Украинд тусламж илгээх гэж байна.

Багцад өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн систем буюу "HIMARS", сум хэрэгсэл, 155 мм ба 105 мм өндөр эрэлттэй их бууны сум багтсан гэж АНУ-ын хоёр албаны хүн мэдэгдэв. Мөн “Javelin” болон танк эсэргүүцэх “AT-4” системүүд буюу танк эсэргүүцэх мина, тактикийн машинууд, жижиг зэвсэг, тэдгээр зэвсгийн сумнууд орно.

Европын 50 гаруй орны Батлан хамгаалах сайд нар тавдугаар сарын 20-нд хуралдаж, Украинд нэмэлт тусламж үзүүлэх шаардлагатайг онцолсны дагуу эдгээр зэвсгийг хүргүүлэх болсон. Оросын хүчин Украины зүүн хойд бүсэд нэвтрэн орсноор нөхцөл байдал хүндэрсэн тул тусламжийн багцыг түргэн хүргэхийг зорьж байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж