Нутгийн хойд хэсгээр үер усны аюулыг сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.26-нд нийтлэгдсэн

Нутгийн хойд хэсгээр үер усны аюулыг сэрэмжлүүлж байна

Нутгийн хойд хэсгээр үер усны аюулыг сэрэмжлүүлж байна

2024 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06 дугаар сарын 01-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн зүүн хагаст бороо орно, дуу цахилгаатай.

Салхи: 24-нд говь, талын нутгаар, 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 06 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +18…+22 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд бага зэргийн бороо, 28-нд бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 25, 28, 29-нд сэрүүхэн шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15….+20 градус, 26, 27-нд дулаарч шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +22….+27 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж