"Их-7" бүлгийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нар Москвагийн битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн хуваарьлах талаар хуралдаж байна. Италийн хойд хэсгийн Стресад хоёр өдрийн хугацаатай хуралдах аж.
“Их 7”-гийн Украинд үзүүлэх дэмжлэгт Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах нарийн шийдвэрүүдийг голчлон хэлэлцэнэ. Өмнө нь Европын холбоо өөрсдийн хүрээнд битүүмжилсэн Оросын хөрөнгийн ашгийг сэргээн босголт болон бусад дэмжлэг үзүүлэхээр Украинд ашиглахаар тохиролцсон. Мөн АНУ Оросын төрийн өмчийг хураан авч, Украинд туслах зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хууль гаргажээ. Уг хууль нь АНУ-ыг "Их-7”-ийн орнууд болон бусад талуудтай хамтран ажиллахыг уриалсан байдаг.
Хэлэлцээний эхний өдөр төлөөлөгч нар Хятадын хэт их үйлдвэрлэлийн асуудал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй талаар санаа зовж буйгаа илэрхийлэв. Хэлэлцээгээ дуусгасны дараа хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна. Тэд мэдэгдэлдээ ямар мессеж хүргүүлэх нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: NHK