УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцох нам эвслүүд СЕХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийг өнөөдөр /2024.05.25/ 00.00 цагаас өмнө хүргүүлнэ.
Харамсалтай нь, энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам оролцож чадахгүй нөхцөл байдал дотоодод нь үүсчээ. Учир нь, тус намын дарга Л.Гантөмөр, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар хуйвалдааны онолоор листэд нэр дэвшигчдийн нэрсийг сольсон нь ил болоод байгаа. ҮБХ-ны хурлаас зарласан нэрс өөрчлөгдсөнийг тус намын гишүүд өөрсдөө ил болгосон билээ. Гэвч намын удирдлагууд энэ асуудлыг цэгцлэх биш эсрэгээр нь цэцэглүүлж буй нь жирийн гишүүд дэмжигчдийн шүүмжлэлийг багагүй дагуулах болсон.
СЕХ-д нэр хүргүүлэхдээ ҮБХ-ны тогтоолтой очих ёстой. Тогтоол нь Л.Гантөмөр, Э.Одбаяр, Ж.Батсуурь, Б.Гарамгайбаатар, Ж.Баярмаа гэх таван хүний гарын үсэгтэй баталгаажих ёстой.
Гэвч Ж.Баярмаа, Б.Гарамгайбаатар, Ж.Батсуурь нарын гарын үсэггүй тогтоолыг СЕХ-нд өнөөдөр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Цогтгэрэл, З.Нарантуяа, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар хүлээлгэж өгсөн нь төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл юм. Энэхүү албажаагүй тогтоолыг шалгаж, хянаад хүлээж авах эсэх нь СЕХ-оос шалтгаална. Өөрөөр хэлбэл, СЕХ хуулиа хэрхэн хэрэгжүүлэхийг ард түмэн харж байна.
Харин Ардчилсан намын удирдлагууд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн гэж намын гишүүд нь үзэж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах хадгалах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол 12-20 хүртэлх жилээр хорих ялтай.
Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах
- 1.Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үйл явдлыг эргэн сануулахад ҮБХ-ны хурлаас зарласан нэрсийг шөнө дөлөөр өөрчилсөн хүн нь АН-ын Тамгын газрын дарга Н.Лхагвадорж гэсэн хардлага байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Тувааны хүргэн бөгөөд түүний ард АН-ын "Нэг монгол” , МоАХ, Нэг Ардчилал, МонДэ фракцынхан хуйвалдсан гэж намын гишүүд нь ил цагаан шүүмжилж эхэлжээ.
АН ийнхүү намын удирдлагуудынхаа хуйвалдааны онолоос болж парламентын сонгуульд оролцож чадахгүйдээ тулж магадгүй байна. АН урьд өмнө нь хэзээ ч ийм хууль бус хуйвалдаанаар нэр дэвшигчдээ тодруулж байгаагүй. Лу.Гантөмөр АН-ыг шинэчилнэ гэж итгэсэн олон мянган гишүүн, дэмжигчдийнхээ итгэлийг худалдаж идсэн нь харамсалтай байлаа.
Б.БАТ
Холбоотой мэдээ