Хөдөөгийн эмч, мэргэжилтнийг дэмжих шийдвэрүүд гаргалаа

Хөдөөгийн эмч, мэргэжилтнийг дэмжих шийдвэрүүд гаргалаа

Хөдөөгийн эмч, мэргэжилтнийг дэмжих шийдвэрүүд гаргалаа

Монгол Улсын нийт хүн амын 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг. Тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг онцлогт нийцүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх хүний нөөцийн бодлогыг тодорхойлох нь нэн чухал. Бусад улс орнууд 10 мянган хүнд ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор хүний нөөцийн хүртээмжийг үнэлдэг.

Харин өргөн уудам газар нутагт тархай бутархай суурьшсан хөдөөгийн хүн ам олонтой Монголын хувьд нэгж талбай нутаг дэвсгэрт ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор үнэлэх нь тэгш бус байдлыг илүү тодорхой илэрхийлж чадна гэж үздэг.

Энэ тооцооллоор 1000 км2 газар нутагт тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтний тоо Улаанбаатар хотод 2000 гаруй, аймгийн төвд 500 орчим, харин суманд 10 хүрэхгүй байна. Сүүлийн 10 гаруй жил багийн бага эмч бэлтгээгүйн улмаас өнөөгийн байдлаар хөдөөгийн нийт багийн 36 хувьд эмч дутагдалтай. Тиймээс багийн эмч бэлтгэх үйл ажиллагааны доголдлыг засах алхмуудыг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хийж эхлээд байна.

Нэн тэргүүнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталдаг мэргэжлийн индексээс бага эмчийг хассаныг дахин сэргээж, бага эмч бэлдэх мэргэжлийн анги нээх тухай хоёр сайдын хамтарсан тушаал гаргах аж.

Мөн хөдөө, орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүрэг болгон Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/217 дугаар тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, ахиулах хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1.5 жилтэй дүйцүүлж, ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/224 дүгээр тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгаж байхаар шийдвэрлэлээ. Багийн эмчийн ажиллах нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах талаар Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/24 дүгээр тушаалаар багийн эмчийн унааны шатахууны норм сард тав байсныг зургаа дахин нэмэгдүүлж, эмч нарыг  хоёр жил тутамд дулаан хувцсаар хангаж байхаар болсон.

Багийн эмчээр тогтвор суурьшилтай гурав ба түнээс дээш жил тасралтгүй ажиллаж буй бол Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дараалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, улсын хэмжээнд бүх багийн эмчийг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн богцоор бүрэн хангалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ToyaSmith 2024-05-25 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-25 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

CindySalas 2024-05-25 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

MarinaAlvarez 2024-05-25 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-25 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-25 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-25 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-25 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAlexander 2024-05-25 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaJones 2024-05-25 95.182.126.185

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-25 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-25 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-25 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-25 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-25 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-25 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-25 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-25 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-05-25 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaParks 2024-05-25 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyCox 2024-05-25 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

AmyBrown 2024-05-25 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-25 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-25 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-25 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-25 46.8.23.195

Харуулах боломжгүй.

Avatar

SherriBrown 2024-05-25 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineTaylor 2024-05-25 109.248.143.173

Харуулах боломжгүй.

Avatar

LashondaThomas 2024-05-25 46.8.110.226

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMaddox 2024-05-25 185.181.247.186

Харуулах боломжгүй.

Avatar

MiriamJandler 2024-05-25 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaHarris 2024-05-25 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleLilley 2024-05-25 188.130.129.98

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyCallahan 2024-05-25 46.8.22.199

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж