Хурганы сангийн аж ахуйг Эмээлт чиглэлийн авто замтай холбох ажлын тендерийг гурван жилийн өмнө зарласан байдаг. Уг тендерт “Энигма констракшн” шалгарсан бөгөөд зардал өссөн гэх шалтгаанаар замын ажлыг эхлүүлээгүй юм.

Оршин суугчийн тайлбарлаж байгаагаар 2.6 км авто зам тавьж, Эмээлт чиглэлийн авто замтай холбоход тээврийн хэрэгсэл шаварт суух асуудал гарахгүй. Дээрх 2.6 км авто замыг 2019 оноос эхлэн барихаар зураг төслийг гаргасан гэдэг ч шийдэгдэлгүй өнөөдрийг хүргээд байгааг учирлаж байгаа юм.
СХД-ийн 32 дугаар хорооны нийгмийн ажилтан Ч.Ганболд өмнө нь мэдээлэл өгөхдөө "Манай хороонд шинээр барьж байгаа сургуулийн барилга ашиглалтад оролгүй олон жил болж байна. Энэ жилээс санхүүжилтыг нь дахин тусгаж, барилгын ажлыг бүрэн дуусгана гэдэг мэдээлэл байгаа. Барилгын ажил нь эхлэх байх. Оршин суугчдын зүгээс хол зам туулж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ зөөж байна гэж гомдол ирүүлдэг.
Хорооны нутаг дэвсгэрт 5600 гаруй иргэн амьдардаг. Эдгээрээс түр оршин суугч 1000 гаруй байдаг. Сургууль, цэцэрлэгт 100 гаруй хүүхэд энэ онд суралцаж байна.
Хорооны харьяаллын хоёр цэцэрлэгт багачууд суралцдаг бол сурагчид Баянгол дүүргийн харьяа 19 дүгээр сургуульд суралцдаг. Шинээр зам тавих "Энигма" компанийн талаар мэдээлэлгүй байна" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ