Шинэ номын санд 534 мянган ном, судрыг шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.25-нд нийтлэгдсэн

Шинэ номын санд 534 мянган ном, судрыг шилжүүлжээ

Шинэ номын санд 534 мянган ном, судрыг шилжүүлжээ
Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол 2024 оны тавдугаар сарын 27-ны Даваа гаригийн 11:40 цагт болох гэнэ. Шинэ барилга нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын Элчин сайдын яамны урд байрладаг.
Үндэсний номын сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буй.
Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний номын сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай зарлиг гарснаар анхны шавыг тавьж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлснээр 2024 онд ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Үндэсний Номын Сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж байгаа гэнэ.
Үндэсний номын сан нь шинэ салбар номын сангаараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ хүрээ хүртээмжийг тэлж байна.
Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал зөвлөгөөний болон үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхим зэрэг бүтээлч орон зайн шийдэлтэй. Сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн гурван сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр хуучин барилгадаа Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулах аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж