"Нам, эвслүүд заасан хугацаанд л нэр дэвшигчээ тодруулах хуультай"

"Нам, эвслүүд заасан хугацаанд л нэр дэвшигчээ тодруулах хуультай"

"Нам, эвслүүд заасан хугацаанд л нэр дэвшигчээ тодруулах хуультай"

Хуульд заасны дагуу нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилсэн. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие дээн нэр дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааныхаа талаарх баримт бичгийг өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Эдгээр үйл явдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулаад дууссан. Сонгуулийн ерөнхий хороонд баримт, материалаа өгөх явц хэр байна вэ?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцуулахаар бүртгүүлсэн 23 нам, 2 эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулж дуусгасан байх ёстой. Ингээд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж дууссанаас хойш 5 хоногийн дотор нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан холбогдох баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгнө. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах үйл ажиллагаанд маш хариуцлагатай хандах шаардлагатай байдаг. Ийм ч учир Сонгуулийн ерөнхий хорооноос ажлын хэсэг гаргаж, нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт материалыг тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд тодорхой хуваарьт цагуудад хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэзээ эцэслэн шийдвэрлэх вэ? Нэр дэвшигчийг ер нь ямар үндэслэлээр бүртгэхээс татгалздаг талаар мэдээлэл өгөх үү?

Нэр дэвшигчдийн баримт материалыг хүлээн авах хуульд заасан хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэнэ гэсэн үг. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах нийт 10 үндэслэлийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд маш тодорхой хуульчилсан байдаг. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, нэр дэвшигчийн баримт бичиг дутуу бол тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана, мөн нийт  нэр дэвшигчид тавигдах хүйсийн шаардлагыг хангаагүй бол тухайн нам, эвслийн нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалздаг.

Нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэхээр ямар хугацааг ойлгох вэ. Түүнчлэн нэр дэвшигчид ямар ямар шаардлага тавигддаг талаар тодруулаач.

-Өмнө хэлж байсанчлан нэр дэвшүүлэх ажиллагаа бол хүссэн үедээ зохион байгуулдаг үйл ажиллагаа огт биш юм. Энэ бол иргэний сонгогдох эрхийн урьдач баталгаа болж буй Үндсэн хуулийн ойлголт юм. Тийм ч учир хуульд хэзээ эхэлж, хэзээ дууссан байх ёстой талаар маш тодорхой нарийн зохицуулж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 14-өөс 20-ны өдрийг дуусталх энэ 7 хоногийн хугацаанд л нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан байх шаардлагатай гэсэн үг юм. Энэ хугацаанаас өөр хугацаанд буюу 5 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө, эсхүл 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи цаг хугацаанд нэр дэвшүүлсэн, эсхүл нэр дэвшүүлсэн тогтоолд өөрчлөлт орсон, өөр хүн сольсон гэх зэрэг үйл ажиллагаа нь хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан гэсэн үндэслэлд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал юм. Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд нийтлэг болон тусгай гэсэн хоёр төрлийн шаардлага тавигддаг. Тусгай шаардлагын тухайд нэр дэвшигч нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх, ял эдлээгүй байх зэрэг шаардлагаас гадна авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдэж улмаар гэм буруутай болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байх тусгай шаардлагууд тавигддаг. Мэдээж эдгээр шаардлагыг хангаж буй эсэх талаар эрх бүхий холбогдох байгууллагууд нь лавлагаа, тодорхойлолт гаргаж өгдөг.

Тэгвэл 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацаанд нэр дэвшсэн бол бүртгэхгүй юм байна гэж ойлголоо. Шаардлага хангаагүй байна гээд бүртгэхээс татгалзсан тохиолдолд тэр хүн, эсхүл нам нь нөхөж өөр хүнийг ч юмуу нэр дэвшүүлэх боломж байдаг уу?

-Хуульд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх гэсэн 2 тусдаа ойлголт байдаг. Нөхөн нэр дэвшүүлэх хоёр үндэслэл байдаг нь тухайн нэр дэвшигч нас барсан эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн. Харин дахин нэр дэвшүүлэх гэдэг бол тухайн нэр дэвшигчид болон нам, эвсэлд тухайн зөрчлөө арилгах нэг удаагийн боломж олгож буй хуулийн зохицуулалт юм. Тухайлбал, татварын өртэй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан гэвэл тэр татварын өр төлбөрөө төлөөд дахиад баримтаа өгөх, эсхүл аль нэг баримт нь дутуу байсан гэж үзээд бүртгэхээс татгалзвал тухайн дутуу баримтаа бүрдүүлээд дахин бүртгүүлэх хүсэлт гаргах боломжийг олгож байгаа хэрэг юм. Гэхдээ мэдээж энд эхлээд материалыг хүлээж авах, шалгах, бүртгэхээс татгалзах тогтоол гарах, энэ тогтоол гарсны дараа зөрчлөө арилгах гэсэн дараалал бүхий процесс ажиллагаа зайлшгүй явагддаг. Дахин болон нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө зөрчлөө арилгаад холбогдох баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Тэгвэл А-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа гэж бодъё. Гэтэл нам нь “энэ хүн ерөөсөө болохгүй юм байна” гэж үзээд Б-г оронд нь нэр дэвшүүлж болох уу. Бас нэр дэвшигч би нэр дэвшихээ болилоо гээд татгалзах боломжтой байдаг юмуу?

Боломжгүй, зөвхөн тухайн нэр дэвшигч холбогдох зөрчлөө арилгаад өөрөө л дахин бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй, түүний оронд өөр хүнийг нэр дэвшүүлэхгүй. Татгалзлын тухайд бол Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоол гарсан бол нэр дэвшигч нь өөрөө татгалзахыг хуулиар хориглоно тэр ч байтугай энэ нь Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцогддог. Харин Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гараагүй буюу гарахаас өмнө бол татгалзах эрх нь нээлттэй байдаг.

Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарахаас өмнө нам нь нэр дэвшүүлсэн байхад би нэр дэвшихгүй гээд өөрөө татгалзсан тохиолдолд тэр хүний оронд өөр хүнийг нэр дэвшүүлж болохгүй юм байна, тийм үү?

-Нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан бол өөр хүнийг нэр дэвшүүлж болохгүй. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан үндэслэлээр тухайн хүнийг бүртгэхээс татгалзана гээд хуульд тодорхой заасан байгаа. Харин хуулиар тогтоосон жендерийн шаардлагуудыг хангаагүй байна гэж үзээд нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд зөвхөн тухайн хангагдаагүй жендертэй холбоотой зөрчлийг арилгуулах буюу уг зөрчлөө арилгах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байх, жагсаалтад нэр дэвшигчид 1:1 хүйсийн харьцаатай байх зэрэг нь зайлшгүй хангагдах шаардлага юм. Хэрэв яг нэр дэвшүүлэх ажиллагаанд жендертэй холбоотой зөрчил байвал нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаад, улмаар тухайн нам нь зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө яг тухайн зөрчлөө арилгаад дахин бүртгүүлэх хүсэлт өгөх боломжтой юм. Ингээд энэ зөрчил арилгахгүй бол нийт нэр дэвшигчид нь сонгуульд оролцохгүй боломжгүй болно гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KatieReed 2024-05-25 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

CindySalas 2024-05-25 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

MarinaAlvarez 2024-05-25 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-25 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-25 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-25 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-25 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

MarieFerguson 2024-05-25 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAlexander 2024-05-25 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaJones 2024-05-25 95.182.126.185

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-25 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-25 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-25 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-25 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-25 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-25 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-25 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHoward 2024-05-25 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-25 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-05-25 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaParks 2024-05-25 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyCox 2024-05-25 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

AmyBrown 2024-05-25 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-25 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-25 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-25 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-25 46.8.23.195

Харуулах боломжгүй.

Avatar

SherriBrown 2024-05-25 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineTaylor 2024-05-25 109.248.143.173

Харуулах боломжгүй.

Avatar

LashondaThomas 2024-05-25 46.8.110.226

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMaddox 2024-05-25 185.181.247.186

Харуулах боломжгүй.

Avatar

MiriamJandler 2024-05-25 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaHarris 2024-05-25 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleLilley 2024-05-25 188.130.129.98

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyCallahan 2024-05-25 46.8.22.199

Харуулах боломжгүй.

Avatar

TammyPerkins 2024-05-25 45.90.196.57

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHarris 2024-05-25 188.130.185.60

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-25 82.144.201.2

ХҮНИЙ БИЧСЭН ЮМЫГ ЯАГААД УСТГААД БАЙДАГ л******д БЭ, ЮУНААС АЙГААД НИЙТЛЭХГҮЙ БГААМ БЭ???
СЕХ БОЛ МАН-ЫН ГАР ХӨЛ БОЛСОН НЬ ИЛЭРХИЙ,ХАРАГДАЖ БН ХУУЛЬ БУСААР МАН ЯЛАХ ЮМ БН.

Avatar

xyjhuijgukjy 2024-05-25 202.9.40.48

өлөн хулгайчд2г
Бузрууд нэрэ аймар аймар оруулсн бн Нэг ч бузар ял завшхгүй шүү.

Avatar

NicolePadron 2024-05-25 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-25 202.9.40.4

Одоо хуулиа л сайн барьж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол янз бүрийн байдлаар өөрсдөө хуулийг тайлбарлаад хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан хийгээд хүмүүсийг уриалаад эхэлнэ шүү. Иргэд дэмжигчид нь бол хуулийг бүр ч ойлгохгүй хүний хэлснээр л сэвдэг болсон. Буруу зүйл хийсэн байсан ч намынх нь эсвэл мөнгө өгсөн л бол дэмжээд л хашигчаад байдаг боловсролгүй мөнгөний хүмүүс их байна. Тэдэнд эртнээс сайн хэлж ойлгуулж тийм боломж олгохгүй байх нь чухал юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж