Өнөөдөр 06:00-18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2024.05.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 06:00-18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Өнөөдөр 06:00-18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг өнөөдөр/2024.05.26/-нд болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд гарах өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас танилцуулсан юм.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Улаанбаатар марафон зохион байгуулагдахтай холбогдуулан дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд дараах автозамын хөдөлгөөнийг  түр хязгаарлана.

Тодруулбал:

  • Сүхбаатарын талбай
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
  • Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
  • Гэндэнгийн гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл  гэсэн юм.

Тавдугаар сарын 25-ны өдөр нийт 310 цэгт цагдаагийн 450 гаруй алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж