Сүхбаатарын талбайд "Улаанбаатар марафон" эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.25-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд "Улаанбаатар марафон" эхэлнэ

Сүхбаатарын талбайд "Улаанбаатар марафон" эхэлнэ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тус тэмцээн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Уг өдрийг автомашингүй болгож, хотын төв замаар тээврийн хэрэгсэл явуулахгүй байх зохицуулалтыг хийдэг. Тэгвэл "Улаанбаатар марафон"-ы маршрутыг танилцуулж байна.

1.5 км: МУИС-ШУТИС-МУБИС-Централ Тауэр-Соёлын төв өргөө



5 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёл-ШУТИС-ИМарт-СЭЗИС-МУБИС-Соёлын төв өргөө



10 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Нэгдүгээр сургууль-Гранд Хан айриш паб-Циркийн хойд уулзвар-Авлигатай тэмцэх газар-Бөмбөгөр худалдааны төв-Ази фарм-25-р суваг телевиз-Бишрэлт дэлгүүр-Тэнгис кино театр-Зоос гоёл-Тавдугаар сургууль-Хүүхдийн урлан бүтээх төв-МУИС Бизнесийн сургууль-ШУТИС- ИМарт-Петровис-Сансрын аюулгүйн тойрог-Сансрын тунель-Зүүн 4 зам-Бөхийн өргөө-СЭЗИС-МУБИС-103-Японы ЭСЯ-Чойжин ламын сүм музей-Соёлын төв өргөө



21 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Нэгдүгээр сургууль-Гранд Хан айриш паб-Циркийн хойд уулзвар-Авлигатай тэмцэх газар-Бөмбөгөр худалдааны төв-Ази фарм-25-р суваг телевиз-Бишрэлт дэлгүүр-Тэнгис кино театр-Зоос гоёл-Тавдугаар сургууль-Хүүхдийн урлан бүтээх төв-МУИС Бизнесийн сургууль-ШУТИС- ИМарт-Петровис-Сансрын аюулгүйн тойрог-Сансрын тунель-Зүүн 4 зам-Бөхийн өргөө-СЭЗИС-МУБИС-103-Японы ЭСЯ-Чойжин ламын сүм музей-Хүүхдийн ордон-Соёлын төв өргөө…



Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 30 мянга гаруй оролцогч гүйж байв. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод буй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж