Кенийн уулчин, 40 настай Жошуа Черуйёт Кируи Лхагва гаригт Эверестэд нас баржээ. Түүний цогцсыг Эверестийн оргилоос 20 метрийн зайд олсон тухай Балбын Аялал жуулчлалын газрын ажилтан мэдээлэв. Мөн түүнтэй хамт явсан 44 настай балба шерпа сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Кени уулчин болон балба шерпа нар нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд гарах гэж оролдсон аж.
Лхагва гаригийн эхээр тэдний радио холбоо тасалдсан тул аврах багийнхан эрлийг эхлүүлжээ. Улмаар Кируигийн цогцсыг орон нутгийн цагаар Лхагва гаригийн орой 8,830 метр өндрөөс олжээ.
Жошуа Черуйёт Кируи нь Эверестийн оргилд гарсан хоёр дахь Кени хүн юм. Тэрбээр Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгчгүйгээр авирах зорилготой байгаагаа инстаграм дахь сүүлчийн нийтлэлдээ тэмдэглэн үлдээсэн байжээ. "Хүчилтөрөгчгүй авирах оролдлого нь онцгой бэлтгэл шаарддаг бөгөөд эрсдэлтэй байдаг. Би бие махбодийн хувьд бэлэн байна" гэж тэр бичсэн байжээ.
Эх сурвалж: CNN