Чеченийн Засгийн газрын тэргүүн асан Муслим Хучиев ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустины туслахуудын нэгээр томилогдсон тухай Рамзан Кадыров Баасан гаригт мэдэгдэв. Чеченийн засгийн газрын тэргүүний албан тушаалыг зургаан жил хашсан Хучиев Мягмар гаригт огцоржээ.
"ОХУ-ын засгийн газрын тэргүүн Михаил Мишустин миний хүндэт ах Муслим Хучиевыг туслахаар томиллоо" гэж Кадыров телеграм хуудсандаа бичжээ.
ОХУ-ын ерөнхий сайдын албанаас томилгоог баталгаажуулаагүй байна.
Хучиев өмнө нь Чеченийн нийслэл Грозный хотын даргаар ажиллаж байсан. Кадыров 2019, 2020 онд эмчилгээ хийлгэж байх үедээ түүнд эрх мэдлээ түр шилжүүлж байв. Мөн Хучиев нь украин хүүхдүүдийг ОХУ-д албадан шилжүүлсэн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр АНУ-ын хоригт хамрагджээ.
Тэрбээр энэ сард тус бүгд найрамдах улсын дээд албан тушаалаас огцорсон Кадыровын хоёр дахь холбоотон болов. Кадыровын холбоотон Магомед Даудов өнгөрсөн долоо хоногт Чеченийн хууль тогтоох хурлын даргын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
Холбоотой мэдээ