Далайн байцаа "гинфляци"-д нэрвэгдэв

Хуучирсан мэдээ: 2024.05.25-нд нийтлэгдсэн

Далайн байцаа "гинфляци"-д нэрвэгдэв

Далайн байцаа "гинфляци"-д нэрвэгдэв

Хатаасан далайн замаг буюу бидний нэрлэж заншсанаар далайн байцааг солонгос хэлэнд "гим" гэж нэрлэнэ. Цагаан будаатай төгс зохицдог энэхүү хүнсийг өнөө үед дэлхийн өнцөг булан бүрт өргөнөөр хэрэглэх болжээ. Амт чанар, шим тэжээлийн агууламж сайтай, далайн экосистемд тустай хүнсний эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөгдсөн далайн байцааг бүх төрлийн хоолонд хэрэглээд зогсохгүй зайрмаг, амттаны орцонд хүртэл оруулах болсон. Мөн далайн замагийг тариалахад бордоо, пестицид, цэнгэг ус, газар ашиглах шаардлагагүй.

Гэвч солонгосчуудын өдөр тутмын даруухан хүнсний нэг болох далайн байцааны үнэ сүүлийн үед огцом өсчээ. Ямар ч амтлагчгүй шарсан энгийн далайн байцааны үнэ энэ сард жилийн өмнөхөөс 80 гаруй хувиар өссөн байна. Тиймээс үүнийг далайн замгийн инфляци буюу "гинфляци" гэж нэрлэжээ.

Өмнөд Солонгос нь дэлхийн хатаасан далайн замгийн зах зээлийн 70 гаруй хувийг эзэмшдэг аж. 2022 оны байдлаар далайн замгийн зах зээл 918 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Далай тэнгис, загас агнуурын яамны мэдээлснээр, Өмнөд Солонгосын амталсан, хатаасан далайн байцааны экспорт 2023 онд анх удаа нийт үнэ нь 790 сая ам.доллар давжээ. Хамгийн их хэмжээний тээвэрлэлтийг АНУ, Япон, Хятад, Тайланд, Орос руу хийжээ.

Өсөлтийн хурд энэ жил ч зогссонгүй. Энэ оны эхний хоёр сарын экспортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.1 хувиар өссөн байна.

Амазон дээр хамгийн их борлуулалттай далайн байцааны зууш нь АНУ-ын "Gimme" брэндийн Солонгос маягийн шарсан далайн замаг байна.

Далайн замгийн үнэ тэнгэрт хадаж буйг өмнөд солонгосчууд алтны үнэтэй харьцуулах хэмжээнд хүрэв. Сөүлийн оршин суугч Ким Жин-Ае хэлэхдээ "Үнэ нь өдөр бүр өссөөр байх шиг. Өнөө үед хүмүүс алтан гулдмайнд хөрөнгө оруулалт хийж байгаатай адил би ч бас хэт оройтохоос нь өмнө далайн замаг нөөцөлдөг юм уу гэж бодож байна" гэжээ.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж