Крокус сити: Халдлагатай холбоотой 20 гаруй хүнийг баривчилсан

Хуучирсан мэдээ: 2024.05.25-нд нийтлэгдсэн

Крокус сити: Халдлагатай холбоотой 20 гаруй хүнийг баривчилсан

Крокус сити: Халдлагатай холбоотой 20 гаруй хүнийг баривчилсан

Москва хотын "Крокус сити" концертын танхимд зэвсэгт этгээдүүд гал нээсэн хэрэг гуравдугаар сарын 22-ны өдөр гарсан. Энэ үеэр 140 гаруй хүн нас барсан нь ОХУ-д сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болсон юм. Халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээсэн билээ.

Тэгвэл ОХУ халдлагатай холбоотойгоор 20 гаруй хүнийг баривчилсан гэж ФСБ-ын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников Баасан гаригт мэдэгдэв. Мөн тэрбээр халдлагын ард Украин байгаа гэсэн мэдэгдлийг давтан хэлжээ. "Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ч энэ халдлагад Украины цэргийн тагнуулынхан шууд холбоотой гэж хэлэхэд асуудалгүй байна. Зэвсэгт этгээдүүдийн бэлтгэл, санхүүжилт, бодит халдлагын явцыг Исламын улсын Хорасан бүлэглэл интернетээр зохицуулсан" гэж Бортников хэллээ.

Харин Украины цэргийн тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов хэлэхдээ "Оросын суртал ухуулга Крокусын халдлагыг орхисонгүй. Огт логикгүй байсан ч хамаагүй Украинтай холбоотой болгох гэж тэд хичээх болно" гэжээ.

ОХУ-д хоригдож буй сэжигтнүүдийн дунд дөрвөн зэвсэгт этгээд багтсан. Тэдний хоригдох хугацааг наймдугаар сарын 22-ныг хүртэл сунгасан байгаа бөгөөд шүүх хурлын тов тодорхойгүй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж