Маргааш 06:00-18:00 цагт дараах замуудыг хаана

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

Маргааш 06:00-18:00 цагт дараах замуудыг хаана

Маргааш 06:00-18:00 цагт дараах замуудыг хаана

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг маргааш /2024.05.25/ болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд гарах өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр танилцуулсан юм.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Улаанбаатар марафон зохион байгуулагдахтай холбогдуулан дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана.

Тодруулбал:

  • Сүхбаатарын талбай
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
  • Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
  • Гэндэнгийн гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл  гэсэн юм.

Тавдугаар сарын 25-ны өдөр нийт 310 цэгт цагдаагийн 450 гаруй алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж