ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж буй. Тэрбээр Беларусь улсад хоёр өдрийн хугацаатай айлчилж байгаа нь ОХУ-ын дайны хүчин чармайлтад чухал үүрэг гүйцэтгэсэн хөрш оронтой ойр дотно харилцаатай байгаагийн илрэл юм.
Путин энэ сарын эхээр Хятадад айлчилсан бөгөөд Ням гаригт Узбекистан улсад айлчлах төлөвтэй байна. Оросын ерөнхийлөгч Кремльд Бахрейны хаан Хамад бин Иса Аль Халифаг хүлээн авч уулзжээ. Дараа нь,
Путин Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенкотой аюулгүй байдлын асуудлын талаар хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.
Лукашенко Пүрэв гаригт Батлан хамгаалах сайдаа солих тушаал гаргажээ. Ингэснээр Орост үнэнч гэдгээ харуулсан бололтой. Оросын хуьд Беларусьд зээл, түлш олгосныхоо хариуд газар нутгийг нь ашиглаж, цэргийн фронт, тактикийн цөмийн зэвсэгээ байрлуулсан.
Орос, Беларусь улсууд энэ сарын эхээр тактикийн цөмийн зэвсэгтэй цэргийн сургуулилт хийж эхэлсэн. Энэ нь Украины дайнд хөндлөнгөөс оролцож буй барууны эрх баригчдад өгөх хариу гэж Москва мэдэгдсэн юм. Тиймээс Оросын сургуулилт болох тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай пуужин, байлдааны онгоцоор харвах зэрэг сургуулилт Беларусьст энэ долоо хоногт эхэлжээ.
Украинтай 1084 км хиллэдэг Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгийг байрлуулснаар Москва ашиглахаар шийдсэн тохиолдолд Оросын нисэх онгоц, пуужингууд боломжит бай руу илүү хялбар, хурдан хүрэх боломжтой болно. Энэ нь мөн Зүүн болон Төв Европ дахь НАТО-гийн хэд хэдэн холбоотныг онилох Оросын чадавхийг өргөтгөж байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ