Лахорын халдлагын хохирогч 28 боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Лахорын халдлагын хохирогч 28 боллоо

Пакистанд 2010 оны 9 дүгээр сар 1-ний өдөр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлэн наад зах нь 28 хүн амиа алдлаа гэж CNN өнөөдөр 11.50 цагт мэдээлсэн байна. Нас барсан хүмүүсийн ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ. Албаны хүний мэдээлж буйгаар 600 метрийн радиуст гурван бөмбөг дэлбэрсэн байна. Эхний бөмбөг дэлбэрсэнээс 3-4 минутын дараа хоёр дахь бөмбөг дэлбэрсэн бол сүүлийн бөмбөг 25 минутын дараа дэлбэрчээ. Одоогийн байдлаар Пакистаны 2500 цагдаагийн ажилтан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Пакистан бол муслим шашны том урсгал болох сунитын хамгийн том улс юм. Энэ удаагийн халдлагыг сунитын хэт даврагчид үйлдсэн байх өндөр магадлалтай гэж тус улсын Дотоод хэргийн яамныхан мэдэгдэж байна.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж