Зориг сангийн “Байгаль орчны манлайл” хөтөлбөрийн "Reffil Ub" төслийн баг санаачлан Улаанбаатар хотод үйлчилгээний газруудтай хамтран 37 цэгт үнэгүй ус дүүргэх цэгүүдийг бий болгожээ. Уг төслийн зорилго нь хуванцар савны хэрэглээг бууруулах зорилготой аж.
"Reffil UB" Төслийн санаачлагч Г.БИЛГҮҮДЭЙ:
-Уг төслийн гол зорилго нь ус дүүргэх цэгүүдийг Улаанбаатарт дүүрэн байршуулах зорилготой. Ус дүүргэх цэг 10-20 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тиймээс эхний ээлжинд хүмүүс цэвэр ус авах боломжтой цэгүүдийг Google maps дээр бүртгэсэн. Одоогоор 37 байршилд бүртгээд байна. Хүмүүс өөрийн усны савтайгаа явж байвал өөрт ойрхон байх ус дүүргэх цэгээс ус авах боломжтой болсон. Цаашдаа үндэсний соёл амралтын хүрээлэн, Монгол Улсын их сургууль, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт ус дүүргэх цэгийг байршуулахаар ярилцсан байна. Эхний ээлжинд Монгол улсын их сургууль дээр байршуулахаар төлөвлөсөн удахгүй байршуулна. Монгол улс хуванцрын хэрэглээгээр нэлээд өндөрт ордог. Жилд нэг монгол хүн 120 гаруй хуванцар савтай усыг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ тоог багасгахын тулд хүн бүрд хүртээмжтэй байх үүднээс үйлчилгээний газруудтай хамтарч ус дүүргэх олон цэгийг байршуулахаар төлөвлөж байгаа. Цаашдаа 200 гаруй ус дүүргэх цэгийг бий болгох зорилготой байна. Google maps дээр ус дүүргэх цэг гэж бичээд хайхаар өөрт ойрхон байрлах ус дүүргэх үйлчилгээний газар гарч ирнэ. Очоод үйлчилгээний ажилтанд усаа дүүргүүлье гэж хэлээд өөрийн усны савандаа цэвэр усаа авах боломжтой болсон.
Холбоотой мэдээ